/Ukrinform/. Олон улсын одон орон судлаачдын баг Орчлонт ертөнцийн хар нүхэнд залгигдаж буй одны дэлбэрэлтийн зургийг авсан тухай Шинжлэх ухааныг дэмжих Америкийн нийгэмлэг мэдээлжээ.
Манай гаргаас 215 сая гэрлийн зайд болсон дэлбэрэлтийг Өмнөд тал бөмбөрцөг дэх Европын одон орон судлалын төвийн “Very Large Telescope” гэх зэрэг огторгуйн хэд хэдэн дурангаар бүртгэж авсан байна.
Одон орон судлаачид “AT2019qiz” одны дэлбэрэлтийг унтрахаасаа өмнө илүү тод гэрэлтэх үед нь хагас жилийн турш ажиглажээ.
“Хар нүх одыг залгих үед асар том дэлбэрэлтийг үүсгэдэг. Энэ нь ажиглалт хийхэд саад болдог. Хар нүх одыг залгиж, одны хэлтэрхийнүүдийг гадагш шахах үед эрчим хүч ялгардаг учир дэлбэрэлт үүсдэг” гэж Их Британийн Бирмингемийн их сургуулийн эрдэмтэн Саманта Оатс ярьсан байна.
Хар нүхний “идсэн” од нь манай Нарны масстай тэнцэхүйц хэмжээний масстай байжээ.