Тэнгэрийн заадастай төстэй хамгийн алс орших галактикийг илрүүлжээ

оруулсан Алсын Хараа
ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /Nature/. Олон улсын одон орон судлаачдын баг “James Webb” дурангийн тусламжтайгаар манай Тэнгэрийн заадас галактиктай шинж чанараараа төстэй бөгөөд хамгийн алсад орших мушгиа хэлбэртэй галактикийг илрүүлжээ.
“Сeers-2112” хэмээн нэрлэсэн, сансрын уг биетийн төвд оддын ба хийн зурвас байдаг бөгөөд эдгээрийг бүрэлдэж гүйцсэн галактикийн шинж тэмдэг гэж үздэг. Орчлон ертөнц дөнгөж хоёр тэрбум жилийн настай байсан тэр үед ийм галактикууд аль хэдийн оршин байсныг “ceers-2112” харуулж байгаа бөгөөд энэ нь өнөөгийн онолын загварууд зөв эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
Манай Тэнгэрийн заадас шиг мушгиа галактикууд нь олон тэрбум одод захаасаа төв рүүгээ мушгиралдаж төвдөө тойрог үүсгэсэн байдлаар бүрэлдсэн галактикийн нэг төрөл юм. Тэдгээрийн зарим нь манай галактик шиг төвдөө оддын үе давхаргатай байдаг. Галактикийн эдгээр зурвасыг Их тэсрэлтээс хэдэн тэрбум жилийн дараа галактикийн хувьслын сүүлчийн үе шатанд үүсдэг гэж үзсээр иржээ.
Ийм галактикуудыг орчлон ертөнцийн одоогийн 13.8 тэрбум жилийн насны талаас бага хувьтай тэнцэх зайнаас ажиглах боломжгүй гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл, хангалттай бүрэлдэн тогтохын тулд тэдгээрт хэдэн тэрбум жил шаардагдана гэсэн үг юм. Харин “ceers-2112” нь Их Тэсрэлтийн дараахан үүсжээ.
Галактикийн улаан эргэлдсэн салаанууд нь 3 бөгөөд энэ нь гэрлийн жилийн 11.47 тэрбум жил, Орчлон ертөнцийн 2.1 тэрбум жилийн настай тэнцэж байгаа аж. Нарны 4 тэрбум орчим масстай тэнцэх одны масс болон морфологи нь “ceers-2112”-ыг Тэнгэрийн заадсын "өвөг дээдэс" гэж үзэж болохыг харуулж байгаа аж.
Ceers-2112-ыг нээсэн нь одон орон судлалд хоёр ойлголтыг өөрчлөхөд хүргэх магадгүй байна.
"Нэгдүгээрт, галактикийн үүсэл ба хувьслын онолоор бол, зарим галактикууд Орчлон ертөнцийн үүслийн эхний үе шатанд үечилсэн хэсгүүдтэй болсноор хангалттай тогтвортой болдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Эдгээр загварт хар материйн тоо хэмжээг нарийвчлах шаардлагатай байж магадгүй, учир нь харанхуй матери нь галактикийн үечилсэн хэсгүүд үүсэх хурдад нөлөөлдөг гэж үздэг. Хоёрдугаарт, Ceers-2112-ыг нээсэн нь Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед үүсэн бий болсон ийм галактикуудыг олноор нь илрүлэх замыг нээж өгч байна" гэж судалгаанд оролцсон, Калифорнийн их сургуулийн Физик, одон орон судлалын тэнхимийн судлаач Риверсайд Александр де ла Вега ярилаа.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих