МАНЖ ЧИН УЛСЫН ҮЕИЙН МОНГОЛ ОРОН

оруулсан Алсын Хараа

Mонголын түүх-Манж чин улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

Манж (манж. ᠮᠠᠨᠵᡠхят. 滿族 Mǎnzú) үндэстэн нь Хятад улсын зүүн хойд орон, Манжуур нутгийн уугуул, тунгус угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Төрөлх алтай язгуурын манж хэлээ гээж, нийтээрээ хятад хэлтэн болсон. Зөрчидийн удам бөгөөд Чин улсыг (1644-1912) байгуулсны дараа өөрсдийгөө «манж» хэмээн нэрийдсэн. Нэрний гарал үүслийн талаар олон тайлбар байдаг. Манзушири бурхны нэрийг билэгдэж авсан гэж үздэг бол "мангга" (ᠮᠠᠩᡤᠠ), "жу" (ᠵᡠ) буюу "аймшиггүй сум"[1], бас элбэг дэлбэг хүчирхэг байхыг билгэдэн ийм нэрийг авлаа гэж үздэг.

Манж Чин Улс

Манжууд 1636 онд өвөр монголыг бүрэн дагуулж, 1644 онд Бээжинг эзлэн, 1683 он гэхэд хятадын газар нутгийг бүрэн эзлээд, 1691 онд ар монгол, 1755 онд баруун монголыг эзлэн дагуулсан байдаг. Манж Чин улс буюу Дайчин гүрний төрийг «Тэнгэрийн бошигт» хэмээх Нурхачаас «Хэвт ёс» Пү И хүртэл 12 хаан төр барьжээ. Үүнээс Энх Амгалан (1662-1722), Тэнгэр тэтгэгч (1735-1794) хоёр хаан жаран жил хаан суусан нь төр улсыг өнө удаан тогтвортой хүчирхэг оршин тогтнохын үндэс болж чадсан юм.

19-р зуун болоход манжууд ихэвчлэн хятадаар ярьдаг болсон ба хятаджисаар манжийн улс оршин тогтнох боломжгүй болж, 1911 оны 12 сард Сунь Ятсэнь нарын гаргасан бослогоор хятад үндэстэнд улсын эрхийг буцаан авчирч, «манж, хятад, монгол, төвөд, хуй» таван үндэстний хэмээх ДИУ-г байгуулжээ.

Цэргийн эрхтний жилүүдэд Манжуурыг Жан Золин атгаж байсан бөгөөд Чан Кайши 1928 онд Бээжинг түүнээс булаан авч таван өнгөт тугийг одоогийн Тайваний тугаар өөрчлөн сольжээ. 1932 онд Манжуурт Японы тоглоомын улс Манж-го (1932–1945) байгуулагдаж Пү И хаанаар дахин өргөмжлөгдсөн боловч 1945 онд Япон дайнд ялагдан Манжуурыг алдсанаар Манж-гогийн нутаг Хятадад хураагджээ. Чин улс мөхсөний дараа хятад нутагт байсан олон мянган манж үндэстэнийг хятад тариачид үй олноор нь хядаж байсан овог нэрээ нууцлан амьдрах болжээ.

Орчин үеийн манж үндэстэн

Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс бараг үгүй болсон байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан хятадтай ураг барилдахыг хориглох зэрэг) соёл уламжлал нь хан хятуудуудад уусан нийлж хятад соёл мэтээр харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх хүнгүй болжээ.

Дундад иргэн улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү олгож байсан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа харилцаа холбоогоо таслах, нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. ДИУ байгуулагдсанаар Шиань, Ганжоу, НаньжинХанжоу зэрэг хотод болсон аллага нь олон манж хүний амийг авч одсон ба овог нэрээ нууж хятад овог нэр авах нь ихэсчээ.

Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж” Манж го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ. Хятадад Манж нарыг гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин хорогдсон гэсэн байдаг байна. 1952 онд БНХАУ-ны төрөөс манж үндэстнийг бүртгэж байхаар болсон ба 1953 онд 2.5 саяаар тоологджээ. 1982-1990 онд 4,299,159-аас 9,821,180 болтол манж хүний тоо огцом өссөн нь дээрх уг гарлаа нууж байсан болон цөөнхөд үзүүлдэг дэмжлэгтэй холбогдсон гэдэг. 1980-аад оноос хойш манж соёлыг хятадууд ихээхэн сонирхон хэрэглэх болсон.

Одоогийн байдлаар зүүн хойд хятадын ХэбэйЖилинЛяонин мужуудад манжуудын 10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны манжууд Хойд солонгосОросын сибирКанад болон Японд оршин суудаг ажээ.

/ Академич С.Чулуун. MNB. 2019.03.28/

 

Сэтгэгдэл бичих