ТӨСӨВ 2023: Төгрөг, валютын ханшийн эрсдэл үргэлжлэх магадлалтай

оруулсан Алсын Хараа

Манай улсын валютын нөөц 2013 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байна.

Гадаад валютын нөөц оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан бол наймдугаар сард 2.5-2.6 тэрбум ам.доллар болж багасав. Засгийн газраас экспортод гарч буй нүүрсийг ил тод болгох, төлбөр нь орж ирэхгүй байгаа нүүрсний тээврийг хязгаарласнаар валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж багахан нэмэгдсэнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэв. Төгрөгийн ханш оны эхнээс 18 хувиар суларсныг  тэрбээр Төрийн ордонд болж буй “Төсөв 2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирэх оны төсөөлөл бодлогын чиглэлийг танилцуулахдаа дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг 2017-2019 онд цар тахлын өмнө 6.3 хувиар өсөж байсан бол одоогоор 1.9 хувийн өсөлттэй, оны төгсгөлд 2.6-3 хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Инфляц зорилтот түвшнээс давсан, цаашид ч ханшийн эрсдэл нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Голлох бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрээгүй. Тухайлбал, Нүүрс 36.5 сая тн гаргаж байсан бол энэ хэмжээнд хүрэхэд одоогоор 12.5 сая тн нүүрс, зэсийн баяжмал 123 мянган тн, газрын тосны үйлдвэрлэл 4.3 сая баррель, төмрийн хүдэр 3.3 сая тн, жонш 290 мянган тн дутуу байна. Харин алт 8 тоноорр давуу явж байгааг танилцуулгын үеэр тэмдэглэсэн юм.

Сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “Зээлийн үлдэгдэл сүүлийн 2 сард багаслаа. Зээл нь голдуу хэрэглээ, худалдаанд зориулагдаж байна. Өрхийн орлого багасан, хэрэглээ нэмэгдэж байгаа нь иргэдийн хадгаламж дахь тооноос харагдаж байна. Иргэдийн хагадламж 16.9 их наяд төгрөг байсан нь наймдугаар сард 14.8 их наяд болсон. Засгийн газрын үнэт цааснуудын үнэ унасан. Ам.долларын гүйлгээнд хоногийн хязгаарлалт тогтоосноор бондуудын үнэ унасан нь 2023 онд хийх Засгийн газрын үнэт цаасны хүү нэмэгдэх эрсдэл бий болгоно” гэдгийг дурдаад, гадаад төлбөр тооцоо, өрийг асуудалгүй төлөхөө мэдэгдлээ.

Манай улс эдийн засгаа 5 хувийн өсөлттэй, инфляц 8 орчим хувьд гэж төсөөлж байгаа ч хэд хэдэн эрсдэл бийг Ч.Хүрэлбаатар тэмдэглэв. Тэрбээр, “Төгрөгийн ханшийн сулрал үнийн өсөлтөд нөлөөлөх, БНХАУ-ын ковидын бодлогоос үүдэн ачаа эргэлт удаашрах, дайнтай холбоотой бусад эрсдэл бий. Худалдааны түнш орнуудын ханш өндөр байх магадлалтай тул импортоор дамжин үнэ өсөх эрсдэлтэй. Дэлхийн эдийн засгийн сааралт манайд ч тулгарна. Мөн эрчим хүчний хангамж, тээвэр ложистикийн хүндрэл, цаг агаарын эрсдэл зуд тодорхой хэмжээнд эрсдэл үүсгэхээс гадна ОХУ-д тавих хориг ч манай эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байна” хэмээсэн юм.

Иймд 2023 онд дараах бодлогыг хэрэгжүүлэх аж. Тухайлбал,

  1.      Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ. Төсөв мөнгөний хатуу бодлого баримтлан, валютын бодит орлого нэмэх багц арга хэмжээ хэрэгжүүлэн нөөцөө нэмнэ. Валютын нөөцөө энэ ондоо 3 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьж байгаа.
  2.     Экспортын хэмжээгээ цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ. Ингэвэл манай улсын валтын нөөц нэмэгдэх, эдийн засгийг тогтворжуулах чухал үүрэгтэй.
  3.     Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, ТӨК-иудын борлуулалт, гэрээг ил болгоно. Захирал хэдэн их наядаар нь гэрээ хийж борлуулдгийг ил тод, өрсөлдөөнтэй болгоно. Ирэх оны 1 дүгээр сарын нэгнээс бүх гэрээг цахимаар бүртгэн, арилжаа худалдааг биржээр хийснээр баялаг хилээр гарна.
  4.     Уул урхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг 1 шат ахиулна. Үүнд Засгийн газар бодлогоор хөрөнгө оруулагчдаа дэмжинэ.
  5.     . Эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй салбаруудыг либералчилна. Эрчим хүч, тээврийн салбарт хэрэгжүлнэ.
  6.    . Хувийн хэвшил бизнесийн үйл ажилагааг дэмжинэ. Хувийн хэвшил нь эдийн засгийн хөдөлгөгч хүч учир гадаадын хөрөнгө оруулалтаар дэмжинэ.
  7.        Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх шаардлагатай. Гадаадын банкууд Монголд орж ирэх боломжийг нээнэ. 2021 онн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж хэрэгжүүлнэ. Дэлхийн 100 топ банкны 1 байх, Монголд 1 жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг болиулна. Ингэснээр Монголд санхүүжилт нэмэгдэх, хүү буулгах ач холбогдолтой. Хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлэх арга хэмжээ авах ёстой.
  8.    -. Боомт, тээвэр, ложистикийн үйл жиллагааг сайжруулна гэжээ.

Сэтгэгдэл бичих