2022 оны ЭЕШ маргааш эхэлнэ

оруулсан Алсын Хараа

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ.

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм.

Тус төвөөс шалгуулагч нарт зориулан гаргасан зөвлөмжид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулжээ.

Шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

ЭЕШ өгөхөөр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

ЭЕШ-д дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэг, тамгаарг баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

2. Суудлын хуваарь

3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

4. Бүртгэлийн хуудас /энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/

Сэтгэгдэл бичих