Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдаж COVID-19 халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцэж, санал зөвлөмж гаргажээ.
Уг зөвлөмждөө дараах арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай гэж үзсэн байна. Санал, зөвлөмжийг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулах арга хэмжээний тухай
Нэг. Нөхцөл байдал
Дэлхийн ихэнх улс орныг дамнан тархаад буй коронавирус (Covid-19)-ын хор, уршиг манай орны нийгэм, эдийн засгийн байдалд хүчтэй нөлөөлж эхлээд байна.
Төсвийн болон валютын орлогын цөмийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн экспорт буурч, нүүрсний ачилт хэсэг хугацаанд зогсож, дэлхийн зах зээл дээр зэс болон бусад эрдэс түүхий эдийн үнэ, эрэлт буурч эхлээд байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож зарим нь түр зогсолт хийж байна. Энэ байдал цаашид үргэлжилбэл бараг
200-аад мянган хүн ажлын байргүй болохыг Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Мөн төсөв, гадаад төлбөрийн байдал хүндрэх дохио ирж байна. Оны эхний хоёр сарын байдлаар төсөв 120.0 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 173.7 тэрбум төгрөгөөр буурлаа. Оны эхний нэг сард төлбөрийн урсгал тэнцэлийн алдагдал 277.0сая ам.доллар болсон бөгөөд энэ хэмжээ гадаадын зээлийн үйлчилгээний төлбөр зэрэгтэй уялдан өсөн нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байна. Эдгээр хүндрэлүүд улам
даамжирвал сүүлийн жилүүдийн төсөв, мөнгөний бодлогын үр дүнд бий болсон хязгаарлагдмал мөнгө, валют, төсвийн нөөцийг барагдуулахад хүргэх эрсдэлтэй билээ.Гагцхүү Засгийн газар, Сангийн яам, Монголбанк үндэсний аюулгүй байдлыгхангах хэмжээний санхүүгийн нөөцийг хадгалан авч үлдэх стартеги зорилтоохэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн зарим салбарын зогсонгибайдлын улмаас зээлийн олголт саарч, зээлийн эргэн төлөлт удааширч байна.Монголбанк санхүүгийн хэрэгслээр дамжуулан зохих хэмжээний санхүүгийн нөөцийг
өөр дээрээ байлгах бодлого барьж буй нь санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, улсорны хэмжээнд яаралтай төлбөр гүйцэтгэх чадварыг бүрдүүлж буй хэрэг гэж үзэжбайна. Үүнд аливаа улс төрийн нөлөө байж болохгүй юм.
Хөдөөгийн иргэдийн амьдралын голыг залгуулдаг ноолуурын салбарынирээдүй ч бүрхэг байна. Арьс, шир сүүлийн хоёр жилийн турш ашиглалт, гүйлгээмуутай хэвээр байна. Энэ бүхэн бол коронавирусын хор уршгийг дагалдан БНХАУболон бусад тэргүүлэх орнуудын эдийн засгийн байдал ихээхэн төвөгтэй болоодбайгаатай холбогдож байна. Дэлхий дахины олон улс орнуудад эдийн засгийн өсөлтсаарч олон үйлдвэрлэл зогсонги байдалд орж эдийн засгийн төлөв байдал муудаж байна.
Хоёр. Авч буй арга хэмжээ
Одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг 1 нэгж хувиар буурах төлөвийггаргаад байгаа боловч цаашид үүнээс ч илүү буурах байдал гарч магадгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 6 хувиас доошлуулж, 5 хувиар төлөвлөж байна. Хятад улсдэлхийд хамгийн том нөлөө бүхий орны хувьд эдийн засгаа аврахад онцгой ачхолбогдол өгч ажиллаж байгааг бид сонсож байгаа. Энэ нь ч Монголд эерэг нөлөө үзүүлнэ.Дэлхийн томоохон хөрөнгийн биржийн индексүүд сүүлийн саруудад 20 гаруй хувиар унаад байна. Эдийн засгийн уналтыг хязгаарлах, ажлын байрны хомсдолыг
зогсоох, хөнгөвчлөх, өрх гэр, аж ахуйн нэгж, төрийн санхүүд учирч буй дарамтыг хөнгөвчлөх үүднээс улс орнууд өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээ авч байна.Тухайлбал, Европын холбоо, Япон зэрэг үнийн өсөлтгүй болж харин буурах чиглэлд орж, зээлийн хүү нь хасах болсон орнууд зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээг
тодорхой хөтөлбөр, бодлоготойгоор нэмэгдүүлж байна. Зээлийн хүүг бууруулах нөөцтэй АНУ, Англи, БНХАУ зэрэг улс орнууд зээлийн хүүг бууруулах, зах зээлдмөнгө нийлүүлэх явдлыг хослуулан хэрэглэж байна. Жишээ нь хөрш БНХАУ банкуудын заавал байлгах нөөцийг 0.5-1 нэгж пунктээр буулгасны зэрэгцээ зах зээлд олон зуун тэрбум юанийг нийлүүлсээр байна. Гадны зарим улсуудын авчхэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээллийг хавсаргав. (Хавсралт №1) Коронавирустай тэмцэх талаар мэргэжлийн байгууллагууд, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээг энэхүү мэдээлэлд авч үзээгүй бөгөөд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бэлэн байлгах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах зарим санаа, мэдээллийг хүргэхийг оролдож буй болно.Манай улсын хувьд мөнгө, төсөв, татварын бодлоготой холбогдсон зарим арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч эхлээд байна.
1. Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас үнийн хөөрөгдөл, хомсдол
үүсэхээс сэргийлэх, ААН, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд:
• Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортолж буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар хойшлуулсан. (Энэ оны 4 дүгээр сард хууль батлуулахаар төлөвлөж байгаа.)Коронавирусээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн хүний, техникийн, орны, эм,тарианы нөөц бүрдүүлэх зэрэгт Улсын төсвөөс ихээхэн хөрөнгө мөнгийг зарцуулж,
зохих үр дүнд хүрч байгааг нарийчлан авч үзэх нь мэргэжлийн байгууллагын ажил болно гэж үзэж дэлгэрэнгүй тусгасангүй
2. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засгийн идэвхжилтийгнэмэгдүүлэх, санхүүжилтийн өртгийг бууруулах, санхүүгийн зуучлалыг дэмжих зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувь болгох, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 8.5 хувь болгож 2 нэгж хувиар бууруулах, бодлогын
хүүний коридорыг бодлогын хүүнээс +1,-1 хувь болгон өөрчлөх шийдвэр гаргасан.Төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар банкуудын чөлөөт эх 3 үүсвэр 330 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирч, уг эх үүсвэрийг зээлд зарцуулах боломжтой болж байна.
3. Татвар төлөгчдийн буюу төсвийн эх үүсвэрээс бүрдүүлдэг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийнзээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс зургаадугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч,жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжихээр Засгийн газраас шийдсэн байна. Уг хөнгөлөлтөнд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй болно.
Гурав. Санал дүгнэлт, цаашид авах арга хэмжээ
Дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:Банкны болон төсвийн зээлийн асуудалд ялгавартай хандах учиртай.
Тухайлбал үнэтэй эх үүсвэр (иргэд, байгууллагын хадгаламж, гадаад зээллэг зэрэг)-ээс олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүг бууруулах асуудлыг УИХ, Засгийн газраас захиргааны журмаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд зөвхөн зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын харилцан ойлголцлын асуудал билээ. Харин татвар төлөгчдийн буюу төсвийн
эх үүсвэртэй зээлийн асуудлыг Засгийн газраас нааштайгаар шийдэж болдгийн нэг жишээ нь дээр дурдсан ЖДҮ-ийн сангийн зээлдэгчдэд төрөөс үзүүлсэн хөнгөлөлт билээ. Жилийн инфляци өмнөх оны мөн үеэс 6.4 хувь, гадаад валютын ам.доллар төгрөгтэй харьцах ханш өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсчээ. Монголбанкны инфляцийг дунд хугацаанд 6 хувьд тогтворжуулах мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд төсвийн болон Засгийн газрын цалин тэтгэвэр, үнийн бодлого чиглэгдэх учиртай биз ээ. Эдгээр тоо баримт арилжааны банкуудын зээл,хадгаламжийн хүүгийн түвшинд хүндэтгэлтэй хандахыг сануулж байна.Сүүлийн үед Дэлхий дахины санхүү, эдийн засгийн байдал хяналтаас гарч 1998, 2008-2009 оны санхүүгийн хямралаас хүнд тусаж болохыг анхааралдаа авч зарим улс орнууд тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал, АНУ-ын Нөөцийн сан /Төвбанк/ 1 их наяд ам.доллар, ХБНГУ 500 орчим тэрбум ам.доллартай тэнцэх зээлийн эх үүсвэрийг зах зээлд нийлүүлэхээ амлаж хэрэгжүүлж эхлээд байна.
Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг экспортын баримжаатай, валютын нөөц ихтэй эдийн засаг бүхий орнууд үндэсний эдийн засаг, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дэлхий дахинд үүсээд байгаа хоосон орон зайг нөхөх дэс дараатай бодлого явуулж эхлээд байна. Үр дүн нь ч гарах төлөвтэй байна. Өмнөд Солонгос Улсын экспорт 2020 эхний 2 сарын дотор 20 гаруй хувиар өссөн мэдээлэл байна.Монгол Улсын хувьд хуримтлал /хадгаламж/ багатай, инфляци өндөр,төгрөгийн гадаад валюттай харьцах ханш унах /Монголбанкнаас арилжааны банкуудад тодорхой зорилгогүй эх үүсвэр нэмэгдүүлвэл үүгээр валют худалдан авч эрэлт үүсгэвэл ханш унах эрсдэлтэй/, Монгол Улс өөрөө импортод голлосон эрэлттэй учраас зээлийн хүүг огцом бууруулах, зах зээлд их хэмжээний сул хөрөнгийг гаргах боломжгүй юм.
4. Нөгөө талаас төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлж чадахгүй байна. Монгол Улсын 2020 оны төсвөөс үзэхэд 5 их наяд төгрөгийг бараа, ажил үйлчилгээ худалдан авахад зориулан зарцуулахаар байна. Үүнээс гадна төрийн өмч бүхий цахилгаан станц, уурхай, эрчим хүчний зэрэг олон аж ахуйн нэгжүүд их хэмжээний худалдан авалт хийдэг. Монгол Улсын Засгийн газраас тендер шалгаруулахдаа дотоодын давуу эрхийг зайлшгүй тооцож байхыг төсвийн байгууллагууд, захиалагчдад үүрэг болгосон ч энэхүү давуу эрхийг тооцоход адилтгах импортын барааны үнийн зэрэгцүүлэлт хийх, барааны дотоодод үйлдвэрлэсэн гэсэн баталгаа, гарал үүслийн баталгаа зэргийг шаарддаг учраас тендерийн хорооны гишүүд төвөгшөөж дотоодын үйлдвэрлэлийг тэр бүр шалгаруулаад байдаггүй. Нөгөө талаар тендер тойрсон хээл хахууль дотоодын үйлдвэрлэлд биш импортын сүлжээ (гадаадын нийлүүлэгчтэй үгсэн хуйвалдаж)-нд тулгуурладаг. Эдгээр асуудлыг боловсронгуй болгох хүртэл дотоодын үйлдвэрлэгчдээс шаарддаг олон шаардлагыг хүчингүй болгож, дотоодын үйлдвэрлэлийг заавал ашиглана гэдэг үүргийг бүх захиалагчид, барилга гүйцэтгэгчдэд өгөх нь зүйтэй байна.Эдийн засгийн эгзэгтэй өнөө үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх явдал юм. Коронавирусийн хор уршгийг арилгахад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа мэдээ байна.Засгийн газрын нөөц хөрөнгөнд 2020 онд 25.0 тэрбум төгрөг төлөвлөсөн байгаа. Гэтэл энэ тахлаас гадна мал сүргийн хаваржилтыг даван туулах, хаврын тариалалт,шар усны үер, ой хээрийн гал түймэр гэх мэт олон тооцож болохгүй арга хэмжээ,эрсдэл гарна. Энэ бүхэн төсөвт сөрөг нөлөөлөл үзүүлэх болно. Бусад зардалд хэмнэлт гаргаж, энэ чиглэлээр зарцуулах боломжийг УИХ-аас Засгийн газарт олгох хэрэгтэй болно.
Нөгөө нэг онцгой анхаарах зүйл бол импортыг ялангуяа стратегийн зориулалттай хүнс, бензин, шатахуун, үйлдвэрлэлийн түүхий эдээс бусад импортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч болохгүй. Учир нь экспортын орлого унаж,энэ онд хийгдэх томоохон хэмжээний гадаад өрийн төлбөрүүд хийгдэх гэж буй үед гадаад валютын нөөц хүрэлцэхгүй бөгөөд төгрөгийн ханшийг унагах, төлбөрийн тэнцлийг улам хүндрүүлж, төсвийн орлогын баазыг хумих хор уршигтай. Харин дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихийг урьтал болгох нь хүндрэлээс гарах
хамгийн зөв зам байх болно. Гэхдээ иргэд нэгэнт хорио цээрийн дэглэмд байгаа үед ямар ч идэвхжүүлэх арга хэмжээ үр дүнгүй юм. Зөвхөн Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, зээлийн үлдэгдлээс үзэхэд импорт орлосон, экспортын чиглэлтэй нэлээдгүй хүчин чадал бий болжээ. Тухайлбал, барилгын материал, хийц хэсгийн болон хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглахад зориулсан үйл ажиллагааг хөрөнгө, мөнгө, зээл, хүү,татварын бодлогоор дэмжих шаардлагатай болжээ. Тэд ихээхэн зээлтэй болохыг хэвлэл мэдээллээр ихээхэн гарсан бөгөөд гагцхүү гарцаа хамтраад шийдэх нь зохилтой.Монгол Улс мал аж ахуйн түүхий эдийн 20 хүрэхгүй хувийг өөрсдөө бэлтгэж дотоод болон гадаад зах зээлд нийлүүлж байгаа юм. Энэ хувь хэмжээг цаашид нэмэгдүүлэх, Монгол Улсын хүн амын 1/3 болсон малчид, тэдгээрээс хамаарал бүхий
5.иргэдийн орлогыг багасгахгүй байлгах явдал тулгамдсан зорилтын нэг юм. Үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, хүчин чадлаа бүрэн ашиглах хэмжээнд улирлын чанартай түүхий эдээ өндөр хүүтэй арилжааны зээлээр хангах нь тэдэнд туйлын эрсдэлтэй хэвээр байна. Нөгөө талаар европ, америк, азийн ихэнх зах зээл
удаан хугацаанд хаагдсан үед үйлдвэрлэл нэмэгдээд ч борлуулалт хязгаарлагдмал болно. Тухайлбал, ноолууран бүтээгдэхүүний томоохон зах зээлүүд түр хаагдсан байгаа. Тиймээс үйлдвэрлэлийн төдийлөн их биш зохистой түвшинд хадгалах,зээлийн эргэн төлөлт нь санхүүгийн эргэлтийн хөрөнгийн хүндрэлийг нэмэх тул зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах илүү зохистой дэмжлэг байх болно. Олон сараар ашиглах өндөр хүүтэй зээлтэй байх нь манайханд эрсдэлтэй учраас Хятадын худалдаачид Монгол Улсын түүхий эдийн дийлэнхийг цуглуулж, хагас дутуу боловсруулан гаргаж байна. Энэ жилийн хувьд энэ чиглэлийн бизнес эхлэх эсэх нь мөн тодорхойгүй байна. Үүнийг зохион байгуулалтад, бэлэн бус тооцооны хэлбэрээр,албан ёсны үнэнч шударга гэрээний зарчимд шилжүүлэх хэрэгтэй байна. Мөн манай үүргийн худалдаачид хил даван өөрийн биеэр бараа зөөвөрлөх боломжгүй бөгөөд үүнийг цаашид бүрэн зогсоож, албан ёсны гэрээ контрактын худалдаанд шилжинэ гэсэн хүлээлтийг бий болгох нь эрүүл мэндийн, эдийн засгийн зэрэг олон ач холбогдолтой болно. Мөн хүнсний аюулгүй байдлын асуудал юм.Дараах санал оруулж байна. Үүнд:Үүсээд буй хүндрэлийг боломж гэдэг талаас нь харж, Дэлхийн хамгийн том,тогтвортой зах зээлүүдтэй хаяа нийлэн амьдарч буй орны хувьд Монгол Улс байдлыг нааштайгаар эргүүлэхийг оролдох нь зүйтэй. Төрөөс гаргаж буй дипломатын болон гадаад худалдааны бодлогын хүчин чармайлтыг улам чамбайруулж, үр дүнд хүргэхийг хүсэж байна. Иймээс төсвийн тодотгол хийх зэрэг эрх зүйн хийгээдтехникийн шинжтэй арга хэмжээг урьдал болгохоос өмнө төсвийн орлогын тасалдлыгнөхөх, бүх шатны төсвийг дээд зэргийн арвилан хэмнэлтийн зарчимд шилжүүлэх чиглэлээр ажиллахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлж, Засгийн газрыг шуурхай ажиллах боломжийг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Өдгөө орлого,зарлагыг ямар хэмжээгээр буурахыг нэр төрлөөр нь тооцоход тодорхой бус зүйлс байгаагийн хамт цаг үеийн зайлшгүй зардлыг нөөцөөсөө гаргаж байгаа тул одоогоор төсвийн тодотгол хийхийг гол болгохгүйгээр дараах арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Ø Төсвийн алдагдлыг УИХ-аас баталсан хэмжээнд багтаан, төсөв, санхүүд эрсдэл учруулахгүйгээр төсвийн орлого, зарлагыг зохицуулалт хийж ажиллахыг Засгийн газарт зөвшөөрөх. Энэ хүрээнд доорх ажлыг зохион байгуулах:
Ø Засгийн газар, төр, захиргааны бүх байгууллага, хувийн хэвшил бүхэлдээ экспортын зарим бүтээгдэхүүний тасалдлыг нөхөж, төлөвлөсөн орлогын хэмжээнд хүргэх арга хэмжээг авч ажиллах, гадаад, дотоод талаас экспортод
аливаа хязгаарлалт, саад хориг үүсэх нөхцлийг бүрэн хаах.
Ø Ажлын байрыг хадгалах, дотоодын нөөц бололцоо ялангуяа, өвлийн улирал дуусаж, хавар зун, намрын ажлын бэлтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж холбогдох арга хэмжээ авах.
Ø Малаас гарах үндсэн түүхий эд болох 400 гаруй мянган тонн мах, 30 гаруй мянган тонн хонины ноос, 10-аад мянган тонн ямааны ноолуур, 15-аас доошгүй сая ширхэг арьс, ширний нөөц байна. Эдгээрийг цуглуулж эргэлтэд
оруулна гэвэл ойролцоогоор 3 их наяд гаруй төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллар гарах юм.
6.Эдгээрийг бэлтгэж, боловсруулж, экспортод гаргахад зориулж 500.0 орчим тэрбум төгрөгийн зээлд 5 хувь нэгж хүүний хөнгөлөлтийг улсаас олгохыг санал болгож байна. Үүнд 25.0 орчим тэрбум төгрөг шаардагдана. Арилжааны банкууд Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран 13 хувийн хүү (бодлогын хүү 10 хувь, банкны зардлаа нөхөх хүү 3 хувь)-тэйгээр дурдсан зориулалтаар экспортлогч аж ахуйн нэгжид олгож, хэрэгжилтийг хангаж чадвал, үйлдвэрүүдэд зээлийн хүүний зөрүү 5 хувийг төсвөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох хувилбар байж болох юм гэж үзэж байна. Үүнд шаардагдах хөрөнгийг төсвийн зардалд хэмнэлт гаргах замаар шийдвэрлэхийг УИХ-аас Засгийн газарт олгож буй бүрэн эрх гэж үзэж болно. Төсвийн орлого маш өндөр шахуу төлөвлөсөн гэтэл дэлхийн зах зээл дээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байна. Төсвийн орлогын алдагдлыг нөхөх хүчин чармайлт бэрхшээлтэй тулгарч болзошгүй тул төсвийн нийт зардлыг 500 тэрбумаас нэг их наяд төгрөгөөс доошгүйгээр бууруулах тооцоог олон хувилбараар хийж, нөхцөл байдалд нийцүүлэн уян хатан ажиллах шаардлага үүсэж байгааг хүлээн зөвшөөрөх.
Ø Төсвийн зардлын хэмнэлтээс 50-иас доошгүй тэрбум төгрөгийг гаргаж, ЖДҮийн санд хуваарилах.
Ø Дотоодын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, худалдан борлуулагчдыг хамруулсан, харилцан уялдуулсан сүлжээнд оролцогчдыг санхүүжүүлэх нэгдсэн механизмыг бий болгож гадаад, дотоодын албан ёсны
эх үүсвэр татах талаар хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх. Ялангуяа цахилгаан станц, төмөр замын төслүүдийг гадаадын албан ёсны эх үүсвэрийн санхүүжилтийн оролцоотойгоор өөрсдийн хүчээр гүйцэтгэх.
Ø Татварын 2019 оны шинэчлэлээр аж ахуйн нэгжүүдэд олгох болсон татварын болон бизнесийн олон төрлийн хөнгөлөлтийг (50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид орлогын 1 хувиар, 50-300 сая
төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар татвар төлөх, мөн 500-аас дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийг 50 хувь, 1000 дээш км-ийн алслалтай аж ахуйн нэгжийн
татварын 90 хувь хөнгөлөлт) эдлүүлэх ажлыг хөнгөвчилж аж ахуй эрхлэгчдийн мэдлэг мэдээлэлд хүргэх ажлыг далайцтай зохион байгуулах.
Ø Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” болон“Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-д арьс, шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хамруулах хугацааг хойшлуулах санал оруулж байна.Сүүлийн жил гаруй хугацаанд мал аж ахуйн арьс, шир үнэ цэнэгүй болсон бөгөөд малчид, худалдаачид арьс, ширийг бэлтгэхэд туйлын хойрго хандаж зарим тохиолдолд их хэмжээний арьс хог хаягдал болж байна. Нөгөө талаар энэхүү тогтоолд дурдсан чанарын тохируулгыг бүх арьсанд хийх хүчин чадалодоогоор бүрдээгүй байна. Арьс, ширний цөөхөн үйлдвэр байгаа ч тэдэнд эргэлтийн хөрөнгө байхгүйгээс арьс ширийг худалдан авч чадахгүй байна.
Ийм учраас дээрх хүчин чадал бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаанаар уг тогтоолын нэгдүгээр хавсралтын 41 буюу “Арьс, ширэн түүхий эд, боловсруулсан арьс шир, үслэг арьс болон тэдгээрээр хийсэн эдлэл; суран эдлэл болон тоног хэрэгсэл; аяны хэрэгсэл, эмэгтэй хүний цүнх болон түүнтэй төстэй уут сав; мал амьтны өлөн гэдсээр хийсэн зүйлс (төөлүүр хорхойн утаснаас бусад)” гэсэн хэсгийн хэрэгжилтийг 2023 оноос эхлэхээр өөрчлөлт оруулах.
Ø Төрийн худалдан авалтаар дотоодын үйлдвэрлэлийг шууд дэмжиж, аливаа саад тотгорыг бүрэн арилгахыг санал болгож байна. Үүсээд байгаа нөхцөлбайдлыг даван туулахад дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихэд чиглүүлэн“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн зарим заалтуудыг түр түдгэлзүүлэх, цаашид боловсронгуй болгох шаардлага харагдаж байна. Тухайлбал дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрхийг элдэв тендер, шалгуур үзүүлэлтгүйгээр шууд олгож гэрээ хийдэг бүрэн эрхийг төсвийн болон төрийн өмчит бүх аж ахуйн нэгжид 2020 оны 5 дугаар сарын 01-нээс эхлэн туршилтын журмаар 2 жилийн хугацаанд олгож, тендерийн хуульд заасан холбогдох заалтуудын үйлчлэлийг түр зогсоох. Энэ хугацаанд тендерийн шалгаруулалтад авч үздэг үнийн харьцуулсан үнэлгээ, барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл,нотлох баримт бичиг зэргийг хялбаршуулсан байдлаар тогтоох, давуу эрх олгох аргачлал, зааврыг шинэчлэх (төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална) хэрэгтэй болно. Мөн дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг (Засгийн газар батална) нөхцөл байдалд тохируулан өөрчлөх шаардлагатай байна. Төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч,гүйцэтгэгч байгууллагууд дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг тендер зарлахгүйгээр шууд худалдан авах боломжийг бий болгосон журмыг Засгийн газраас тогтоох, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.
Доорх яаралтай арга хэмжээг авах. Үүнд:
1. 2020 онд шинээр эхлэхээр төлөвлөсөн үйлдвэрлэлийн бус хөрөнгө оруулалтыг (эхлээгүй, зураг төсөвгүй, тендерээ дүгнээгүй, тоног төхөөрөмж авах гэх мэт) зогсоож, дараа онд шилжүүлэх;
2. Коронавирустэй холбогдсон зардал өсөх нь тодорхой учраас захиргааны зардлыг бууруулах арга хэмжээ авах:
a. Байрны засвар, гэрэл цахилгаан, тохижилт, сандал ширээ, бичиг цаас зэрэг тэргүүн ээлжийн бус зардлын төсвийг 30 хувиар бууруулах,
b. Энэ оныг дуустал элдэв хурал, зөвлөгөөн хийх, ой, баяр тэмдэглэх (Улсын баяраас бусад) сургалт, семинар зохиохыг хориглох,
c. Барих-шилжүүлэх концессийн нөхцлөөр 2020-2021 онд дуусах барилга байгууламжийн эргэн төлөлтөд төлөвлөсөн хөрөнгийг 2021-2022 он болгон хойшлуулах.
3. Энэ оны 9 дүгээр сарын 01 хүртэл аливаа байгууллагын данснаас данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр элдэв суутгал, татан авалт, дайчлалт хийхгүй, данс хаахгүй байх;
4. Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, нэн шаардлагатай бус төсвийн зардлыг эрүүл мэндийн салбарт чиглүүлэх, зардлыг оновчтой
хуваарилах талаар арга хэмжээ авах;
5. Эмзэг бүлгийн иргэдийг коронавирусээс хамгаалах арга хэмжээнд зориулан хөрөнгө гаргахыг нийт засаг захиргааны нэгжүүдэд үүрэг болгох;
6. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх;
7. Зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн тасалдал үүсэхээс сэргийлж зарим зохицуулалтын арга хэмжээг түдгэлзүүлэх боломжийг судалж,
шийдвэрлэх;
8. Улс хоорондын үүргийн худалдааг тодорхой хугацаагаар зогсоож, гэрээт худалдаанд бүрэн шилжих.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ
Хавсралт №1
УЛС ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Австралийн Засгийн газар:
Засгийн газраас дэлхийн даяар хурдацтай тархаж буй Ковид-19-тэй холбоотойгоор дэлхийн эдийн засагт үүсээд буй томоохон сорилтуудыг даван туулах, Австралийн эдийн засагт тулгараад буй сорилтуудыг давах зорилгоор 2020 оны 3-р сарын 12-ний өдөр 17.6 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийн төлөвлөгөөг зарлалаа. Уг төлөвлөгөө нь Австралийн иргэдийн ажлын байрыг хадгалах, жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой төсвийн арга хэмжээ болж байна. Тус төлөвлөгөө нь дараах 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
• Бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжих
• Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг ажилчдаа ажлын байраар хангах нөхцлийг бүрдүүлэхэд мөнгөн хөрөнгийн урсгалын дэмжлэг үзүүлэх
• Уг тархалтад хамгийн их өртсөн бүс нутгууд, салбар, орон нутгийн иргэдэд чиглэсэн дэмжлэг
• Макро-эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор өрхийн урамшууллын төлбөр гэх мэт түр хугацааны, зорилтот, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Японы Засгийн газар (2020 оны 3-р сарын 10-ны өдөр)
Ковид-19-ын Японы эдийн засаг үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор 4.1 тэрбум орчим ам.долларын төсвийн багцыг батлаад буй. Энэ нь корпорациудын дампуурах эрсдлийг, эдийн засагт ирэх дарамтыг бууруулах зорилготой бөгөөд тус багцыг санхүүжүүлэхэд туслахын тулд Засгийн газрын энэ жилд батлагдсан төсвөөс ойролцоогоор 270 тэрбум иен зарцуулах байна.
АНУ-ын Засгийн газар (2020 оны 3-р сарын 7-ны өдөр)
Төлөөлөгчдийн танхим вирусын тархалтыг зогсоох, вакцин хөгжүүлэхтэй холбоотойгоор 8.3 тэрбум ам.долларын багц батлаж Сенатад хүргүүлээд байна.
Өмнөд солонгос
Өмнөд Солонгос улс нь ковид-19 вирусын эсрэг хариу арга хэмжээ болгож 11.7 их наяд вон (9.8 тэрбум ам.доллор)-ы нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна. Үүнээс 8.5 их наяд вонныг шинээр төсвийн зардалд суулгаж өгсөн бол үлдсэн 3.2 их наяд вон нь татварын орлогын тасалдлыг нөхөхөд зориулагдана. Уг зардлын санхүүжүүлэхийн тулд 10.3 их наяд вонны засгийн газрын бонд гаргах ба энэ нь Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг 39.8 хувиас 41.2 хувь болгож нэмэгдүүлэхээр байна. Зардлын зориулалтыг нарийвчлан авч үзвэл:
• 2.3 их наяд вонныг эмнэлгийн тусламж үйлчилгээнд (эмнэлэг барих, өвчтнүүдэд тэтгэлэг г.м)
• 2.4 их наяд вонныг бизнесийн байгууллагуудыг дэмжих зээлд
• 3 их наяд вонныг бага орлоготой өрхүүд болон ажил эрхлэлтийг дэмжих
ТӨВ БАНКУУДЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
Ковид-19 вирусын нөлөө, дэлхийн эдийн засгийн идэвхижил суларч байгаа зэргээс 2020 он гарснаас хойш 24 улсын төв банкууд мөнгөний бодлогын төлөвөө зөөлрүүлээд байна. Мөнгөний бодлогын хүүгээ бууруулсан улс орнуудыг дурдвал АНУ, ОХУ, Австрали, Мексик, Бразил, Аргентин, Малайз, Тайланд, Камбож, Филиппин, Исланд, Өмнөд Африк, Кени, Турк, Македон зэрэг орнууд багтаж байна. Дэлхийн хөрвөх валюттай томоохон Төв банкуудын зарим нь санхүүжилтийн механизмыг ашиглаж байна.
Америкийн Холбооны нөөцийн банк (2020 оны 3-р сарын 3-ны өдөр)
2020 оны 3-р сарын 3-ний өдөр ХНБ бодлогын хүүгээ 0.50 нэгжээр бууруулж 1.0-1.25% болгоод байна. Хүүг ийнхүү огцом буулгах шийдвэрийг гаргахдаа “хэдийгээр АНУ-ын эдийн засгийн суурь нөхцлүүд хүчтэй хэвээр байгаа ч дэлхийн эдийн засагт үүсээд буй Ковид19-ын нөлөө эдийн засгийн идэвхжилд (хөдөлмөр эрхлэлт болон үнийн тогтвортой байдал)-д эрсдэл үүсгэж байгаа”-г онцолсон байна. Цаашид эдийн засгийн ирээдүйн төлөвт гарч болзошгүй эрсдлийг хянаж, шаардлагатай үед эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор тохиромжтой арга хэмжээ, хэрэгслүүдийг ашиглахаа ХНБ-ны тэргүүн Ж.Повел хэвлэлийн хурлын үеэр тайлбарлав.
Английн Төв банк (2020 оны 3-р сарын 11-ний өдөр)
Ковид-19-ийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө маш эргэлзээтэй, тодорхой бус байгаа бөгөөд Английн эдийн засгийн идэвхжил ихээхэн суларч, инфляци зорилтот түвшинд хүрэхээргүй болсноор Английн төв банкны 3 бодлогын хороо 2020 оны 3-р сарын 11-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
• Бодлогын хүүг 50 нэгжээр бууруулж 0.25%-д хүргэв.
• Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт урамшуулал бүхий “санхүүжилтийн шинэ схем”- ийг танилцуулав. Тус схемийн хүрээнд ирэх 12 сарын хугацаанд 4 жилийн хугацаатай банкны хүү эсвэл түүнтэй ойрхон хүүтэй зээл хэлбэрээр олгоход зориулагдсан байна.
• Санхүүгийн бодлогын хороо нь мөчлөг сөрсөн санхүүгийн нөөцийн шаардлагыг 0%-д хүргэж бууруулав. Энэ нь банкуудад 190 тэрбум фунт стерлинг хүртэл хөрөнгө зээл олгоход зориулж чөлөөлөгдөхөөр байна. Энэхүү нөөцийн
шаардлагын хувь нь 1 хувь байсан юм. Европын Төв банк (2020 оны 3-р сарын 13-ны өдөр) 2020 оны 3-р сарын 13-ны өдөр, Ковид-19-ийн бүсийн эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах/саармагжуулах зорилгоор Европын төв банк бодлогын хүүг өөрчлөлтгүй хэвээр үлдээсэн хэдий ч түр хугацааны нэмэлт 120 тэрбум еврог хөрөнгийн дахин
худалдан авалтын хөтөлбөрт оруулсан. Үүний зэрэгцээ хүү багатай, урамшуулах зээлийн эх үүсвэрийг ашиглахаар байна.
http://www.parliament.mn/n/7mmy