15 сая төгрөгийн шагналын сан бүхий “Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежмент-2022” эрдэм шинжилгээний хурал нь анх удаа 3-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус хурлын зорилго нь геологи, уул уурхайн салбарын шинэ судлаачдыг гаргаж ирэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлийн практикт нэвтрүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж бодлого боловсруулагч нарт хүргэх явдал юм. Одоогоор 30 гаруй судлаач, 9 оюутан бүтээлээ хэлэлцүүлэхээр ирүүлээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mmems.mn -ээс авна уу.
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд Сайд О.Батнайрамдал бидний урилгыг хүлээн авч тус эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр ажиллах болсонд зохион байгуулагчдын зүгээс баяртай байна.
О.Батнайрамдал нь 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2009-2010 онд “Чоно” корпорацад хөрөнгө оруулалтын менежер, 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консултант, 2011-2013 онд “Ориго партнерс Монголиа”-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд Ерөнхийлөгч, 2015-2017 онд АНУ-ын “Банк оф Америка”-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын бункер, 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал, 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр, 2020 оноос Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Дэд Сайдаар ажиллаж байна.
Мөн тус хурлын шүүгчээр Монголын геологийн албаны дэд дарга, доктор Б.Уянга, Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч, эрдэс баялгийн эдийн засагч С.Болд, Монголын баяжуулагчдын холбооны гүйцэтгэх захирал, Австрали-Азийн уул уурхай, металлургийн институтийн гишүүн Н.Буян-Өлзий зэрэг залуу эрдэмтэн, судлаачид ажиллах юм.
Зохион байгуулагч: “Монголын Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэг” (www.mmems.mn)
Ивээн тэтгэгч: “Гложекс Консалтинг” ХХК (www.glogex.mn)
Ивээн тэтгэгч: MSight (Mining Insight Magazine) сэтгүүл
Мэдээллийн хамтрагч: Монголын эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн холбоо
Одоогийн байдлаар дараах бүтээлүүд зохион байгуулагч Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэгт ирээд байна.
№ | Судлаачийн нэр | Сэдэв |
---|---|---|
1 | Л.Даваажаргал | ОЛОН УЛСЫН ТҮҮХИЙ ЭД, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ (Их гүрнүүд “найтаахад” бидэнд яаж нөлөөлөх вэ?) |
Д.Ган-Очир | ||
2 | Т.Алтангэрэл | Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж эдийн засагт үзүүлэх нөлөөлөл |
3 | Н.Зоригтсайхан | Нүүрсний хэрэглээ ДНБ-д нөлөөлөх нөлөөллийн судалгаа /англиар/ |
4 | С.Нандинцэцэг, Д.Маасүрэн | Уул уурхайн үйлдвэрийн менежментийн түвшний үнэлгээ |
5 | А.Оюу-Эрдэнэ | Шарын голын нүүрсний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх боломжийн судалгаа |
6 | А.Оюу-Эрдэнэ | Шарын голын нүүрсний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх боломжийн судалгаа |
7 | А.Оюу-Эрдэнэ | Уул уурхайн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгө оруулалтын судалгаа /оюу толгой уурхайн жишээн дээр/ |
8 | А.Оюу-Эрдэнэ | “ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУРШЛАГА, ҮР ДҮН (Санхүүгийн үйл ажиллагааны жишээн дээр) |
9 | Б.Аюурзана | Өмнөд говийн бүсийн ус ашиглалт-хэрэглээний хэтийн төлөв: 2020-2050 |
А.Элбэгжаргал | ||
10 | Х.Лхагвасүрэн | Цахим байгаль |
11 | Ж.Тэмүүжин | Монгол улсын уул уурхайн экспортын түүхий эдийн стратегийн судалгаа |
12 | Б.Эрдэнэцогт | Хүдрийн хатуулгийг нойтон орчинд тодорхойлох боломжийн судалгаа |
13 | C.Хүрэлсүх | Шахмал түлшний үйлдвэрлэлийн хөгжил, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь |
14 | Г.Хүрэлбаатар | Флотацийн технологид усны нөлөөг чухалчлан авч үзэх үндэслэл |
15 | Д.Ариун-Эрдэнэ | Уул уурхайн томоохон төслүүдийн нөлөөг системийн динамикийн арга зүйгээр тооцоолох нь |
16 | А.Батсүмбэр | Нөхцөлт симуляци ашиглан төслийн үнэлгээнд үзүүлэх хүдрийн агуулгын хэлбэлзлийн нөлөөг судлах нь |
17 | Э.Отгонжаргал | Литийн хүдрийн эрдэс бүрдэл, химийн найрлага, флотацийн баяжуулалт |
18 | М.Долгормаа | Цагаан цавын ордын цеолит минералаас хортой катион, анионыг шингээх боломжтой ус шүүлтүүрийн материал гарган авах судалгаа |
Оюутны нэр | Сэдэв | |
1 | Ц.Эрдэнэзаяа | Монгол улсын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудал |
2 | Б.Эрдэнэбат | Өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлэх нь |
Б.Есүгэн | ||
3 | Ч.Болормаа | Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь, хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын эрсдэлийг бууруулах арга зам |
4 | Н.Батцоож | Дэлхийн зэсийн зах зээлийн урсгал ба Монгол улсын цаашдын хандлага |