ЭМЯ-аас өнгөрсөн долоо хоногт манай улсад коронавирусийн Омикрон хувилбар тархсан талаар танилцуулсан. Тэгвэл омикрон хувилбарын үед ямар шинж тэмдэг илрэх мөн ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг албаны хүмүүсийн тайлбарын хамт танилцуулж байна.
Омикроны үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Коронавируст халдварын омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүдийг ЭМЯ-наас танилцуулсан. Хэрэв та тус хувилбараар өвчилсөн бол хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, найтаах, ханиалгах, халуурах, үнэрлэх мэдрэхүй алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Мөн манай улсын хувьд Өмнөд Судан улсаас ирсэн 244 энхийн сахиулагчийн 231 нь сэжигтэй хувилбар байсан. Тэднээс харьцангуй хөнгөн шинж тэмдэг илэрч байсан юм. Тодруулбал, дөрвөн хувь нь уушгины хатгаа, 96 хувь нь амьсгалын дээд замын шинжээр буюу хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, бага зэрэг халуурах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн. Тэд уушгины хатгаа болж хүндрэлгүй, эмчлэгдээд гарсан байна.
Вакцин Омикроноос хэрхэн хамгаалах вэ
Ц.Билэгтсайхан ХӨСҮТ-ийн захирал: Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Сенофарм үйлдвэрийн Веросалл вакцинд хамрагдсан. Хоёр тун "Вероселл" вакцинд хамрагдсан иргэд 4.5 сарын дараа "Файзер" вакцинаар нэмэлт тунгаа хийхэд 30 au/ml эсрэг биеийн титр 340 нэгж болж өссөн байсан. Одоо 4.5 сарын дараа 110 нэгж болж буурсан байна. Тиймээс дөрөв дэх тунг хийлгэвэл эсрэг биетийн хэмжээ өсөж, омикроноос таныг хамгаална.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Омикрон хувилбарын давалгааны үед вакцины бүүстер тун үр дүнтэй байгаа нь гадаадын болон дотоодын судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, ӨАБНУ-д омикрон давалгаа нь хүндрэл, нас баралт багатай явагдсан. Үүний үндсэн шалтгаан бол вакцин хийлгэсний дараагаар эсийн дархлаа болон эсрэг төрөгчийн хэмжээ эрчимтэй нэмэгдсэн нь нөлөөлснийг Өмнөд Африкийн болон Харвард, Их Британийн судалгаагаар нотолсон юм.
Омикроны үед гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх зөвлөмж
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Омикроны үед гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх зөвлөмжийг танилцуулж байна.
- Д амин дэм 4000 нэгжээр 14 хоног
- С амин дэм 1000 мг-аар 14 хоног
-Хэрэв 38,5’-аас дээш халуурвал халуун бууруулах эм хэрэглэх
-Шөл устай хоол идэж унтаж амрах, халуун бүлээн шингэн сайн уух,
-хоолойгоо тогтмол зайлах
-Амьсгал нэг минутад 24-өөс дээш, гурав хоног дараалан халуурах, уруул хамар хөхөрвөл эмчид хандах хэрэгтэй.