"Таван замын байлдаан" нэрээр Монгол цэргийн түүхэнд үлдсэн байлдааны ажиллагааны зорилгыг "..Богд хаант Монголын засгын газар нь гадны түрэмгий цэргийг эх нутгаасаа үлдэн хөөж..монгол түмэн юугээн нэгэн дээвэрт багтааж "язгуурын" хил хязгаараа сэргээн тогтоох" гэж тодорхойлсон үнэнхүү бахархалтай бардам санагддаг .. таван замын байлдааныг удирдах ерөнхий командлагчаар Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг Богд хааны зарлигаар томилж дараах чиглэлээр цэргээ бүлэглэн хөдөлгөсөн байдаг .
1.Егзүр хутагт Галсандашийн хүрээний чиглэлээр: Зоригт баатар Тогтохын цэргийг баатар гүн Найданжавын захирсан салбар
2.Дарьгангын чиглэлээр: Зүтгэлт гүн Хайсан, Бавуужав нарын захирсан цэргийн салбар
3.Сөнөдийн чиглэлээр: Бишрэлт бэйс Насанравжихын командалсан салбар
4.Хөх хотын чиглэлээр: Халхын цэргийн 200 хүний бүрэлдхүүнтэй хороог гүн Содномдоржийн цэрэгтэй нийлүүлэн
5.Гурван гүн: Хатанголын чиглэлд дэс зэрэг түшмэл Зүтгэлтийн командалсан салбарууд дээрх чиглэлүүдэд хөдөлсөн байна.
Монголын чөлөөлөх цэргийн эсрэг анхлан Хятадын 78 үхэр буу, пулмёт 20, морин цэрэг 5000, 16 мянган хүн бүхий холимог хүч угтсан байна. Сүүлд энэ тоо 36.000 -д хүрсэн баримт бий ажээ. Монгол цэрэг Өвөрмонголын хотуудаас эхлэн тулалдах болгондоо ялан дийлж 1913 оны эцэс гэхэд Баарины нутаг, Кайпу хот, Чуулалт хаалганы төв. Далай нуур, Хөх хотын баруун хойд хэсэг зэрэг стартегийн ач холбогдол бүхий хот сууринг чөлөөлж хятадын цэргийг тулгарах болон давших байлдаанд удаа дараа бутцохиж байлдааны ажиллагааны зорилгоо хангаж байсан байдаг. Монгол цэргийн байлдааны ажиллагаа тэдгээрийн онцгой болохыг Хаант Оросын өдөр тутмын сонинд "Хятадын цэргийн хүч үлэмж бөөгнөрсөн боловч хурдан шаламгай монголчуудтай тэмцэх нь тун хэцүү ажээ." гэж бичсэн бол Хятадууд өөрсдийн сониндоо "... Монголын морьт цэрэг олж барихад үлэмж төвөгтөй бөгөөд ийм хэцүү дайснуудтай манай хятад цэргүүд олигтой байлдаж чадахгүй байна .." гэж бичсэнээс үзэхэд Монголын цэргийн шилдэг уламжлалт арга маневрлаг байдал нь дайсандаа боломж олгодоггүй байсан нь харагдаж байдаг. Байлдааны цагийн түр дүрмээ боловсруулчихсан цэргийн зохион байгуулалтаа хийж цэрэг зэвсгийн тэмцэл явуулж байсан байдаг . Энэ нь уламжлалт аравтын зохион байгуулалт төдийгүй таван аравтыг нэг анги \тавьт\ болгож дөрвөн ангийг нэг хороо \200 хүнтэй\ гэж тогтоосон байдаг. Монгол цэргийн сэтгэл зүйг сэргээх тухайн үеийн нөхцөлтөй уялдуулан таван замын цэргийг өөрийн орон тооны ламтай \Д.Лосол хожмын анхны долоогийн нэг \ болгож түүний зүтгэлийг үнэлж Богд хаанаас цорж цол ямба олгож байжээ. 1913 оны эцсээр Богд хаант Монгол Улсын Засгийн газар Хаант орос, Хятад, Япон зэрэг улсуудын улс төр дипломатын дарамт шахалтаар арга буюу цэргээ татаж байлдааны ажиллагааг зогсоосон байна. Таван замын байлдааны дараа Богд хаан биечлэн зарлиг буулгаж байлдааны ажиллагаанд оролцсон эх оронч эрэлхэг эрсээ гар таталгүй хөхүүлэн шагнасан байдаг. Мөн Ярин баатар, Далай баатар, Содном баатар зэрэг Богд хаант Монгол Улсын олон арван "баатар" цолтон төрөн гарсан байна. Тусгаар тогтнолоо зарлаад улс гэрээ төвхнүүлж жил гаруйхан болоогүй байж ах дүүсээ Хятадаас чөлөөлнө гэж эрслэн шийдэж аялан байлдаж, байлдах бүртээ ялан дийлж байсан өвгөд маань үнэхээрийн "баатарлаг" цусанд нь шингэсэн дайнч удамтай, ухаалаг жанжид, командлагч нар байсныг бахархаад бахархаад баршгүй юм даа.
(https://www.facebook.com/photo.php…)