Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг бид єргєн тэмдэглэж буй. Yvнтэй холбогдуулан гадаад, дотоодын судлаачид дэлхийд тvгсэн монголчуудын нээлт бvтээл, гавьяа, vр дагаврын талаар олонтаа єгvvлэх болжээ. Энэ талаар тvvхч, зохиолч Н.Нагаанбуугаас тодрууллаа.
-Монголчууд дэлхийн чанартай хэд хэдэн нээлтийн эзэд мєн гэж ярьцгаах?
-Ийм бахархал бидэнд зайлшгvй байх шаардлагатай. Yvнийг олон зvйлээр батлан єгvvлж болно. Тухайлбал, галыг оюуны болоод эдийн их соёл болгосон нь том нээлт гэж vзэхээс єєр аргагvй. Нар, сар, гал дvрс болон гал голомтын шvтлэг тахилга зэрэг нь vvний тод илрэл юм л даа. Тvvнчилэн ойрын жишээ татахад малыг анх гаршуулж гэршvvлэн, улмаар нvvдлийн мал аж ахуйн соёл иргэншлийн гол тєлєєлєл болгосон эзэд шvv дээ. Дэлхийд хаа ч байхгvй шахам сvv, сvvн бvтээгдэхvvн, мах, махан бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн олон тєрлийг нээсэн байдаг юм.
-Yvнээс нэрлэвэл?
-Айраг байна. Японууд монгол сvмочдын амжилтыг айрагтай холбон vзэх болоод байгаа. Ааруул, борц, шарсан мах гээд vргэлжлvvлж болно.
-Биднийг тохилог бус орон сууц бvхий гэр, урц, овоохойд амьдардаг гэх нь бий?
-Хамгийн тохилог орон сууц гээч. Эсгий туургатай єргєє гэр, алтан орд, шар орд, цомцог зэргийг бvтээснээрээ монголчууд ам бардам дуугарч болно. Цаашилбал, морь, vхэр, тэмээн тэргийг нээсэн. Одоогийн танк, хуягт тэрэгтэй зvйрлэж болох байлдааны тємєр тэргийг бvтээсэн байдаг. Бид 22 шар vхэр хєллєсєн гэр тэргийн технологийг єнєє ч нээж чадаагvй сууна.
-Зэр зэвсгийн сайнаар ч дэлхийг байлдан дагуулсан гэж болно биз?
-Галт бууг монгол угсаатны Кидан гvрний vед бvтээсэн. Тvvх шvvрдвээс 1076 оны зургадугаар сарын 10-нд Хэлvн мужийн цэргийн толгойлогч Нанхиадын эзэн хаанд, “киданы эзэн хаан цэргийн vзлэг хийхдээ галт сум туршин шалгав” гэж мэдээлсэн байдаг. Бидний євєг дээдэс тємєр vйлдвэрлэлээр бусад орнуудтай харьцуулахад толгой цохиж байв. Сvн улсын тэмдэглэлд “Киданы болд дэлхийд тэргvvнд орно” гэж тэмдэглэсэн. Эртний євєг дээдсийг минь “зэвсэгтэн” буюу “жун” гэж нэрлэж байсан юм.
-Ингэхэд анхны цаасан мєнгийг монголчууд бvтээсэн гэж ярьцгаадаг байх аа?
-Их эзэн Чингис хаан зоосон мєнгє цутгуулж байсны зэрэгцээ цаасан тэмдэгтийг анх удаа хэвлэн гvйлгээнд оруулсан. МНТ-ны 219 дvгээр зvйлд “Сvхэс” гэсэн нь буй. Энэ нь сvх гэдгийн олон тоог заасан хэрэг. “Их хаан, хатан нэг алтан сvх, таван мєнгєн сvхийг соёрхож” гэсэн нь дээрх утгыг зааж байна. 1224-1225 онд Афганид “Туйлын дээд Чингис хаан” гэсэн бичигтэй зоос, мєн Хорезм, Самаркандад ийм зоос цутгуулж, гvйлгээнд оруулж байлаа.
-Тэгвэл цаасан тэмдэгтийг яг хэзээ хэвлэсэн юм бэ?
-1227 оны улаан гахай жил Чингис хаан хэвлэн гаргуулсныг Хятадын мєнгє судлаач, эрдэмтэн Фэн Син Вэй, Японы эрдэмтэн Е.Кого нар баталсан. Энэ талаар Энэтхэгийн их эрдэмтэн, соёлын академийн ерєнхийлєгч Локаш Чандра “Монгол Улс бол тvvхэнд анх удаа цаасан мєнгє хэрэглэж ирсэн нь хvн тєрлєхтний нийгэм, эдийн засгийн харилцаанд vндсэн эргэлт гаргасан юм” гэж дvгнэсэн байдаг.
-Арван хоёр жилийн тоолол хэзээ, хаана vvссэн юм бэ?
-Францын хятадач эрдэмтэн Э.Шаваны энэ тооллыг Хvннv гvрний vед vvссэн гэж дvгнэснийг дэлхийн олон эрдэмтэн нэгэнт хvлээн зєвшєєрєєд байгаа. Хятадын тvvхч Чжао И /1727-1814/ энэ тооллыг Хан vндэстэн хvннv нараас авч хэрэглэсэн тухайд хvлээн зєвшєєрч байв.
-Єєр сонирхолтой ямар нээлтийг монголчууд хийв?
-XIII зууны сурвалж бичиг “Судрын чуулган”-д Монголын ойрдуудын улс дор уул, ой шугуй олон. Цас их унадаг учир євєл цагт олон зэрлэг амьтан авладаг. Тэд нэг зvйлийн “Цана” гэдэг онцгой хавтсыг vйлдэж тvvнийхээ дээр зогсон, цанын ємнє талаас сураар баглан нэг гараараа шийдэм барьж, газар дээр жолоодон тэшдэг нь усан дээр онгоц сэлэх мэт гэж хачирхан бичиж байв. Энэхvv цана гэгч гайхалтай шинэ зvйлийг Европынхонд Рашид-ад-дин, П.Карпино, В.Рубрук нар мэдээлсэн юм.
-Марко Поло монголчуудын талаар олон гойд сониныг Европт мэдээлсэн шvv?
-Тийм. Монгол орноор аялсан тэрээр Италид очоод зайрмаг хийх монгол аргыг дэлгэрvvлсэн. Ийм учраас европын “Yнээний сvvн цэцэг” гэсэн утгатай vгээр нэрлэж XIV зуунаас эхлэн vйлдвэрлэл болгон дэлхий нийтэд тvгээсэн юм. Зайрмаг, цана зэргийг анх нээснээрээ бид дэлхийд гайхуулж болно. Бас морин бємбєг байна.
-Энэ чинь сонирхолтой юм байна?
-Мухулай жанжины морин цэргvvд энэхvv тоглоомоор наадаж байхад нь Нанхиадын элч, тагнуул Чжао хун очиж байжээ. Мухулай тэднийг урьсан цагт ирсэнгvй гэж архиар шахаж, торгосон тухай єєрийн тэмдэглэлдээ бичиж байв.
-”Их засаг” хуулийг юугаар нь анхдагч гэж vзэж болох вэ?
-Гиннесийн номд дэлхийн анхны бичмэл хуулийг англиуд бvтээсэн гэж vздэг. 1215 онд “Магния Харти”-г батлагдсан гэж оруулсан байдаг юм. Гэтэл Чингис хааны “Их засаг” бичмэл хуулийг 1206 онд баталсан. Энэ нь дээрх хуулийн бичмэлээс даруй есєн оноор ах байгаа биз дээ. Чингис хааны дэлхийн хэмжээнд хийсэн их нээлтvvдэд цэргийн эрдэмд оруулсан гавьяа, олон улсын элч, гадаад худалдаа, гааль зэргийг дэлгэрvvлсэн, дэлхийн хэмжээний холбоо буюу єртєєг санаачлан зохион байгуулсан зэрэг нээлт, бvтээлийг дурддаг. Тэрээр бас Ази, Европыг холбосон их аян замыг нээсэн суутан. Тvvнээс хойш тэр замаар аялсан Марко Полог Европоос Ази тив хvртэл анх замчлан аялсан гэж Гиннесийн номонд тэмдэглэсэн нь хуудуутай хэрэг.
Энэ мэт олон зvйлийг гардан бvтээснийг нэрлэж болно. Эдгээрийг Гиннесийн номд бvртгvvлэн баталгаажуулах нь чухал.
-Эрийн гурван наадам маань монгол vндэстнийг дэлхийд тєлєєлєх нэг имиж болдог?
-Тийм ээ. Маш эрт vед хамаарах бєх, сурын харвааны зэрэгцээ арав гаруй мянган жилийн ємнє “Буга жиргэх” зэрэг наадам байсныг судлаачид олж тогтоогоод байгаа. Бид нэг зvйлийг мартах эрхгvй. Мал аж ахуйтай холбоотой 400 гаруй євєрмєц ажил мэргэжил бий. Yvнийг бичиглэн номлож хичээл болгон цагаар заавал бvрэн дунд сургалт тєдийгvй дээд боловсролын сургалт ч эс хvрэлцэнэ. Иймд малч эрдмийг vнэлэх тодорхой шаталбартай болговол доо гэж боддог.
-Зэрэг цол єгч болно гэсэн vг vv?
-Магистр, докторын цол олгож ч болох шинэчлэл байж яагаад болохгvй гэж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 211 /2347/ 2006.09.02
Б. Цогнэмэх