Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын түрүү бөхийн төлөө барилдахаар боллоо.
Их аварга Хакүхо 14 дэх өдрийн барилдаанд Озэки Шодай-тай барилдаж, түүнийг абисэтаоши мэхээр илүүрхэн хаясан юм. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Сэкиваке Такаясүтэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 14 дэх даваагаа авснаар 3 башё дараалан тэргүүлэхийн төлөө маргааш Их аваргатай хүчээ сорино.
Нагоя башёг 14 даваатай тэргүүлж яваа Их аварга Хакүхо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын араас Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-12/ нар 11 даваатай байна.
Нагоя башёгийн 14 дэх өдөр Ичиножёо /М-2/ А.Ичинноров, адилхан 8 даваатай яваа Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 9 даваа, 5 унаатай болсон бол Кирибаяама 8 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Сэкиваке Митакэүми-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 9 даваа, 5 унаатай байна. Харин Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Ишиүра /М-16/-тай таарч, түүнийг уватэнаге мэхээр унагаснаар 8 даваа, 6 унаатай болов.
Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тэй барилдаж, түүнийг ошитаоши мэхээр унагаснаар 11 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.