/Хinhua/. Хятадын физикчид оптик шилэн кабелийн сүлжээ болон “Мо Зы” квант хиймэл дагуулын тусламжтайгаар хакердахаас бүрэн хамгаалагдсан квант харилцаа холбооны хамгийн урт шугамыг бий болгожээ. Түүний урт нь 4600 км урт бөгөөд Шанхай, Наньшань хотуудыг холбож байгаа аж.
Квант сүлжээгээр дамжин өнгөрөх өгөгдлийг квант механикийн хуулийг ашиглан шифрлэдэг байна. Үүний тулд цахилгаан гүйдэл дэх электронууд эсвэл шилэн кабелийн фотонуудыг ашиглаж болдог аж. Орчин үеийн квант холбооны системийн гол бэрхшээлүүдийн нэг бол гэрэл шилэн шугамаар явахдаа аажмаар бүдгэрдэг явдал юм. Тиймээс хуурай газраар өгөгдөл дамжуулах системийг ашиглахдаа квант сүлжээний зангилаа хоорондох зайг ихэвчлэн хэдэн зуун километрээс хэтрүүлдэггүй байна.
Физикчид энэ асуудлыг хоёр аргаар шийдвэрлэхийг оролджээ. Нэгдүгээрт, квант дохионы давталт гэж нэрлэгддэг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр ирж буй квант дохиог уншиж, олшруулж, хаягаар нь илгээж боломжтой байна. Хоёр дахь арга нь харилцаа холбооны хиймэл дагуул ашиглах юм. 2016 оны есдүгээр сард Шанхайн их сургуулийн профессор Пан Зяньвэй-гээр ахлуулсан Хятадын эрдэмтэд “Mo-Зы” квант хиймэл дагуулыг хөөргөж тойрог замд оруулсан билээ.
Физикчдийн хэлснээр, эдгээр туршилтууд шифрлэгдсэн өгөгдлийг үнэхээр ийм байдлаар дамжуулж болохыг харуулсан байна. Гэсэн хэдий ч дамжуулсан фотонуудын тоо нь газрын шугамын протокол доторх холболтыг бүрэн шифрлэхэд хангалтгүй байжээ. Физикчид энэ асуудлыг “Мо-Зы”-гээс квант дохио хүлээж авсан телескопын ажиллагааг сайжруулах замаар өнгөрсөн жил шийдсэн байна. Үүний ачаар 1120 км урттай сансрын харилцаа холбооны суваг бий болгож, Наньшань, Дэлхий хотуудыг холбожээ.
Дараагийн үе шатанд эрдэмтэд энэ сувгийн ажиллах хүрээг бараг хоёр дахин нэмэгдүүлж, Хятадын зүүн нутагт байгуулж буй хуурай газрын квант сүлжээтэй холбосон байна. Үүний тулд эрдэмтэд газар дээр суурилсан квант дохио хүлээн авагчдын ажлыг улам бүр сайжруулж, квант түлхүүр үүсгэх шинэ алгоритмуудыг боловсруулжээ. Үр дүнд нь эдгээр түлхүүрүүдийг солилцох хурд 40 дахин нэмэгдэж, холбооны шугамын сансар дахь хэсгийн урт хоёр дахин нэмэгдсэн байна.
Үүсгэсэн сүлжээ нь зургаан мянга орчим захиалагчдын ажлыг дэмжих боломжтой болохыг эрдэмтэд онцолжээ. Захиалагчид өгөгдөл болон сүлжээгээ хакеруудын халдлагаас хамгаалахын тулд квантын түлхүүрүүдийг тогтмол солилцох боломжтой гэнэ.