- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Иргэдийн нэрийн дансанд 2 хувиар хуримтлал үүсгэж эхэллээ

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Шинэчилсэн хуулийн нэг гол заалт нь иргэдийн нэрийн дансыг өргөжүүлэх талаар тусгасан. Багц хуулийн зарим өөрчлөлт, хэрэгжилтийн талаар эдийн засгийн сэтгүүлчид Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын дарга Л.Мөнхзултай уулзаж тодрууллаа.

-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ онд иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэх гэж байгаа. Энд хэдий хэмжээний хөрөнгө орох боломжтой вэ? Нэрийн дансыг яаж өргөжүүлэх талаар тодруулна уу?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 800 мянгаас нэг сая даатгуулагч НДШ төлж байгаа. Сар бүр янз бүр гарч байгаа. Тэтгэврийн даатгалд 17 хувийн шимтгэл төлж байгаагаас 8.5 хувийг даатгуулагч цалингаасаа, мөн 8.5 хувийг ажил олгогч төлдөг. Энэ мөнгөнөөс 2 хувь буюу 17 хувиас 2 хувийг салгаад даатгуулагчийн мөнгөн хуримтлалын данс руу шилжиж орох юм. Шимтгэл хаана төлж байгаа тухайн банк дээр буюу ажил олгогчийн сонгосон банкны дансанд хуримтлал үүсээд явна. 2 хувийн мөнгөн дүнгээр, тусдаа баланс үүсгээд нягтлан бодох бүртгэл бичигдээд тусдаа хуримтлагдах юм.

Оны эхний улирлын байдлаар, урьдчилан тооцоолсноор 50 гаруй тэрбум төгрөгөөр даатгуулагчийн бодит мөнгөн хуримтлал үүснэ гэж болно. Оны эцэст буюу хүлээгдэж буй тооцоо төлөвлөгөөгөөр даатгуулагчийн нэрийн дансанд 380 гаруй тэрбум төгрөг бодит мөнгөөр хуримтлагдах юм.

Нийгмийн даатгалд даатгуулагчдын нэрийн дансанд энэ оны I улиралд 50 тэрбум төгрөгийн бодит хуримтлал үүсээд байна.

Одоо үйлчилж буй эрх зүйн хүрээнд иргэд нэрийн дансанд хуримтлагдсан дээрх мөнгийг 4 төрлийн хэрэгсэл болгох буюу оруулах боломжтой байгаа. Нөлөө бүхий банкуудад хугацаат хадгаламж хэлбэрээр байршуулах, Засгийн газрын болон бусад газраас гаргасан баталгаат бондууд болон Төвбанкны үнэт цаасыг богино хугацаанд худалдаж авах, Төрийн сан дээр эргэлтийн байдлаар хүүтэй байршуулах гэсэн 4 төрлийн хэрэгсэл болгох боломжтой байгаа.

Нийгмийн даатгалын байгууллага мэдээллийн системээ шинэчилсэн. Шинэчлэлийн нэг хэсэг нь тухайн иргэний тэтгэврийн мөнгөн хуримтлалыг дээрх байдлаар бүртгэлжүүлж байгаа. Хуримтлалын тооцооллыг хийх үйл явцыг системийн шинэ программ дээр тусгаж байгаа. Энэ талын аппликэйшн ирэх 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр хангагдана.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн зүгээс ямар төрөлд хөрөнгө оруулах талаар Засгийн газраас батлах журмаар зохицуулна. Журам баталсны дараа даатгуулагч иргэн насны бүлгээсээ хамаараад тэтгэврийн хуримтлалаараа ямар төрлийн хөрөнгө оруулалт хийх сонголтын талаар санал авна. Даатгуулагч иргэн дундаж өгөөжөө тооцоолоод оруулах хуримтлалаа шийднэ. Энэ талын хүсэлтийг харгалзан үзэж байж хөрөнгө оруулалтын багц руу хуваарилах гэсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хувь хүн, иргэд нэрийн данс дахь хуримтлалын мөнгөн эх үүсвэрийн хөрөнгөө хэдийнээс ашиглах боломжтой байна вэ?

-Үүнийг нарийн хуулиар зохицуулах учиртай. Энэ жил дөнгөж дансны үйл ажиллагаа эхэлж байна. Нарийн зохицуулалтын хуулийг УИХ-ын дараагийн чуулганаар батлах байх. Манай улс тэтгэврийн нэрийн дансны хувьд хагас хуримтлалын тэтгэврийн тогтолцооны хэлбэрт зөвхөн энэ оноос шилжиж байгаа юм. Аажмаар шилжүүлж байна. Аажим ч гэсэн ч 2 хувийн шимтгэл энэ жил 400 тэрбум төгрөг, ирэх жил 800 тэрбум төгрөг гэх мэтээр 3-4 жилийн дараа нийт тэтгэврийн сангийн зардал 30 орчим хувьд хүрнэ гэсэн тооцоотой байгаа. Энэ нь тэтгэврийн сангийн бодит мөнгөн хуримтлал харьцангуй хурдацтай өснө гэсэн үг.

Ингэж өсөхийн хэрээр эрх зүйн орчноо цааш улам гүнзгийрүүлэн сайжруулж, хөрөнгө оруулалтад оруулах санхүүгийн хэрэгслийн тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй юм. Ингэж байж гэмээн Нийгмийн даатгалын мөнгөн хуримтлалын сан, тэтгэврийн өгөөжийг хүртэж, инфляциас сэргийлэх болно.

Даатгуулагч нэрийн данснаасаа мөнгө хэзээ авч, ашиглах боломжтой талаар эхний ээлжинд Засгийн газраас эрүүл мэнд, боловсролдоо зарцуулахаар хуульд тусгаад байгаа. Яг ямар хэмжээгээр, хэдэн насандаа, яаж авч ашиглах талаар түрүү хэлсэнчлэн дахиад хууль эрх зүйн нарийн зохицуулалтаар шийдэхээр батлах байх.

-Нийгмийн даатгалын сангаас “Капитал” болон Чингис хаан” зэрэг арилжааны банкуудад байршуулсан хөрөнгө мөнгөний эргэн төлөлт ямар байдалтай байна вэ?

-“Капитал” банк дампуурсантай холбоотойгоор тус банкны эрх хүлээн авагчаас нийт 104 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд авах ёстой хөрөнгөөр бүртгэсэн байгаа. Энэ хөрөнгийн 50 орчим хувь нь нэмэгдүүлэн тооцсон хүү юм. Одоогийн байдлаар дээрх 104 тэрбум төгрөгөөс 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй,  барагдуулахаар ажиллаж байгаа. Энд тодорхой хөрөнгийг санал болгодог. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс шийдвэр гарсны дараа нийгмийн даатгалын байгууллага авч борлуулдаг.

Нийгмийн даатгалын сан “Чингис хаан” банкнаас 100 орчим тэрбум төгрөгийн авлагатай. “Чингис хаан” банкны дампуурлыг албан ёсоор зарлаагүй, эрх хүлээн авагч гараагүй. Тус банкны талаар бидэнд өгсөн албан ёсны мэдээллээр бол гадаадын хөрөнгө оруулагч энэ банкийг худалдан авахаар судалж байгаа. Хэрэв худалдан авах болбол НДС-гийн давхар худалдан авна. Ийм тохиолдолд НДС-гийн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн мэдээлэлтэй байна.

“Шувуу” ажиллагааны хүрээнд дахин нэг иргэнийг Турк улсаас албадан авчирлаа

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатнаас гадаад улсад оргон зайлсан аж.

Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгууллаа.

О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн ойр орчмын газрыг тусгай хэрэгцээнд авах шаардлага бий

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Энхжаргалан нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд О.Номинчимэг ярихдаа, “Төв цэнгэлдэх хүрээлэн бүхэлдээ нийслэлийн иргэдийн өмч боллоо. Энэ асуудал нь нийслэлийн өмч үнэгүйддэг, шударга бусаар завшиж ирсэн олон жишээний нэг гэж бодож байна. Үе үеийн олон хүн мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг байсныг бид нэг талд нь гаргасан. Төв цэнгэлдэхийн асуудлыг өнгөрсөн оны есдүгээр сараас судалж, 2024 оны хоёрдугаар сараас эхлэн баримт бичиг, тооцоо судалгаанд үндэслэн албан хэлцлийг хийлээ. Хууль зөрчсөн үйлдэл их, засаглал тун сул явж ирсэн нь энэ явцад харагдсан.

Түүнчлэн эргэн тойронд нь байсан газруудыг шилжүүлсэн, хамгийн үнэ цэнтэй өмчүүдийг нь өөр хүмүүст шилжүүлж завшсан, Төв цэнгэлдэхийг хангалттай арчилж, дараагийн шатанд нь гаргаагүй. Ийм шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй. Бүх асуудлыг АТГ-т өгсөн. АТГ эдгээр асуудлыг хуулийн хүрээнд үнэлж дүгнэнэ. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлээс нэлээд хөрөнгө оруулалт хийсэн ч тайлан тооцоонд ордоггүй, хувь эзэмшигч хувийн хэвшлийн тал хөрөнгө оруулаагүй, орлогын бүртгэл хангалтгүй байна.

Иймээс өр төлбөрийг танилцуулж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг нь хэлэхэд 51 хувийг эзэмшигчийн өв залгамжлагч тал хөрөнгө оруулах боломжгүй тул өвөөсөө татгалзаж, өр төлбөртөө суутгаж тооцох саналыг бидэнд зөвшөөрснөөр өчигдөр бид хүлээн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Цаашид Төв цэнгэлдэхийн ойр орчим дахь газруудыг тусгай хэрэгцээнд авах шаардлага бий. Үүний тулд Засгийн газрын тогтоол гаргуулна. Төв цэнгэлдэхийн ойролцоох, зарагдсан газруудын үнэлгээ 245 орчим тэрбум төгрөг гэж гарсан” гэв.

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Posted By Алсын Хараа On In Нийгэм,Онцлох | No Comments

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь юм. Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

сонин mn [1]

Уг нүхэн гарцын ажлын явцын талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн инженер Я.Өнөртүвшин мэдээлэл өгөв. Тэрбээр "Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв. Уг нүхэн гарцын хөдөлгөөнийг ирэх 6 дугаар сард нээхээр төлөвлөж байна. Ингэснээр авто замын түгжрэл 10.5 хувиар буурах юм.

сонин mn [2]

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох авлигын хэргийг нэгтгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэлэлцжээ.

Нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна хэмээн Улсын Дээд Шүүхээс мэдээлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Прокурор тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн авлига авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.

Тиймээс гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж байна" хэмээн тайлбарлав.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр  хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй, мөн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй, иймээс хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОРОН НУТАГТ 10 ШИНЭ ХУДАГ ГАРГАЖ ӨГНӨ

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Эрдэнэс Тавантолгой ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна.

СБД-т 234 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 234 дүгээр цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, гадна, дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.

Өргөтгөлийн барилга зоорьгүй хоёр давхар, бүлэг, гал тогоо, багш ажилтнууд, ариун цэврийн болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн, төв цэцэрлэгтэйгээ хоёр давхрын хүзүүвчээр холбогдсон зохион байгуулалттай юм.

234 дүгээр цэцэрлэгийн төв байрт одоогоор 305 хүүхэд хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор нэмж 200 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Ванхүү” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж буй юм.

БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

“Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны Биотехникийн ажлын төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын Сийрст багийн "Хангинах"-ын хад, Билгэх багийн "Унаган Хайрхан"-нд тус үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хуваарийн дагуу нийтдээ тус арга хэмжээг 10 удаа зохион байгуулж ажиллахаас одоогоор 8 удаагийн арга хэмжээ зохион байгуулж зэрлэг амьтдад зориулан 525 боодол өвсийг тараан байршуулаад байна.

Тус арга хэмжээг зохион байгуулснаар зэрлэг амьтад өвс тэжээл хайж өөр нутаг руу шилжин нүүдэллэх болон, суурин газар орж ирж эрсдэлд учрах зэрэг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах чухал алхмуудын нэг юм.

АНУ-ын Элчин сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Posted By Алсын Хараа On In Нийгэм | No Comments

Л.Буанган тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт зочилж, ил уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Элчин сайд Ричард Л. Буанган болон Элчин сайдын яамны төлөөлөгчдийг  Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргал тэргүүтэй удирдлагын баг угтан авч, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Элчин сайд, Элчин сайдын яамны төлөөлөгчид компаниас хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, түүхий нүүрс ачих логистикийн төвийн төслүүд, Тавантолгой төмөр замын өртөөний үйл ажиллагаа, түүний дотор саяхан хүлээн авсан, АНУ-д үйлдвэрлэсэн хоёр зүтгүүрийг үзэж сонирхлоо.

Элчин сайд Ричард Л. Буанган Элчин сайдын яамны төлөөлөгчдийг  халуун дотноор угтан авч, уурхай болон хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулсан компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

Мөрөөдөлдөө хүрэх гүүр олон улсын тэтгэлгүүд

Posted By Алсын Хараа On In Боловсрол | No Comments

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Хүн бүхэнд мөрөөдөл бий. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүссэн сургуульдаа элсэж, хангалттай мэдлэгийг олж авах нь чухал. Үүний тулд тэтгэлэгт хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн сургуулиудад сурахыг хүсдэггүй хүн гэж байхгүй биз ээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин ЭЕШ хаяанд ирсэн энэ үед энэ онд зарлагдаад буй олон улсын тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Тайванийн тэтгэлэг

Тайванийн Боловсролын яамнаас энэ оны хичээлийн жилд 13 монгол оюутанд тэтгэлэг олгохоо зарлажээ.

Тэтгэлгийн тухай:

-Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40.000 тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайванийн Засгийн газраас олгох юм байна. Хэрэв 40.000 NTD-оос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцна. Харин амьжиргааны зардалд Тайванийн Засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 15.000 NTD магистр, докторын оюутнуудад сар бүр 20.000 NTD тэтгэлэг олгох ажээ. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар англи болон хятад хэлийг гүнзгийрүүлэн судлах боломжтой.

Бүрдүүлэх материал:

-Өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг татаж аваад компьютер дээр бөглөнө (үсгийн фонт: Times New Roman), хэвлэж, гарын үсэг зурж, эх хувийг Тус Төлөөлөгчийн Газарт авч ирж өгнө үү. Өргөдлийн маягтыг хавсралтаас үзнэ үү.

-Амлалтын бичиг: Тус амлалтын бичгийг мөн хавсаргасан болно.Монгол Улсын гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

-Монгол Улсын Боловсролын Яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын хамт

-Гэрчилгээ болон дүнгийн жагсаалтыг баталгаат орчуулгын газраар англи хэл дээр орчуулан, Тайванийн төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар болон эх хувийг хавсаргана. Хуулбарыг эх хувьтай тулгаж, шалгасны дараа эх хувийг буцааж өгнө.

-Тайванийн их, дээд сургуулиас ирүүлсэн урилгын хуулбар

-Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

Өргөдөл гаргагч эсвэл хамаатан садан нь Тус төлөөлөгчийн газарт заавал өөрийн биеэр ирж материалаа өгөх ёстой бөгөөд гадаадад суралцаж буй оюутны зуучлалын байгууллага болон шуудангаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.

• Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 31-ний 12:00 цаг хүртэл. Ажлын тав хоног 9:00-12:00 цагийн хооронд тэтгэлгийн материал хүлээн авна.

• Ярилцлагад орох хугацаа: Зургаадугаар сар (Материал бүрдүүлэлт болон тэтгэлгийн шаардлага хангасан хүсэлт гаргагчийг ярилцлагад дуудна.)

• Урьдчилсан байдлаар тэтгэлэгт тэнцсэн оюутан 2024 оны зургаадугаар сарын 30-ний өдрөөс өмнө Тайванийн их, дээд сургуулиас тухайн оюутныг элсүүлсэн талаарх хариугаа хүлээн авсан байх ба Тайванийн их, дээд сургуулийн урилгын хуулбараа тус Төлөөлөгчийн газар хүлээлгэн өгснөөр тэтгэлэг авах эрх баталгаажих болно.

• Тус Төлөөлөгчийн газар нь 2024 оны долоодугаар сарын дундуур тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүс рүү холбоо барьж мэдэгдэнэ.

 

Казахстан улсын тэтгэлэг

Тус тэтгэлэгт хамрагдахын тулд хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн байх шаардлагатай ажээ. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбарыг хавсаргах ёстой. Харин магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн байхаас гадна  голч дүн 3.3 ба түүнээс дээш байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна.  Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн, голч дүн 3.3 ба түүнээс дээш, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны байх гэнэ. Үүнээс гадна англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй, өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.

Суралцах мэргэжлийн чиглэл:

• Барилга, хот байгуулалт

• Зам тээвэр

• Уул уурхай, олборлолт

• Эрчим хүч

• Цахим хөгжил, мэдээлэл технологи

• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи

• Боловсрол судлал

• Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/

• Боловсролын сэтгэл судлал

• Олон улсын харилцаа

Бүртгэл:

Бүртгэл энэ сарын 8-наас эхэлсэн ба 29-ний өдөр дуусах аж. Хэрэв энэхүү тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй суралцагч байвал https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээгээрэй. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүрдүүлэх материал:

-Бүгд найрамдах казахстан улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /англи эсвэл орос хэл дээр 500 үгээс доошгүй байх, монгол орчуулгыг хавсаргах/

-Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Гадаад паспорт;

-Англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо

-Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./

-Өргөдлийн маягт /Англи эсвэл Орос хэл дээр бөглөнө./

-Эрүүл мэндийн үзлэгийн хуудас бөглөх, ХДХВ ба ДОХ-ын шинжилгээ өгсөн байх /Англи эсвэл Орос хэл рүү орчуулах/

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

 

Франц улсын элчин сайдын яамны тэтгэлэг

БШУЯ болон Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Тэтгэлгийн зорилго:

-Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх

-Өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх

-Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх

Тэтгэлэг олгох чиглэл:

-Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/

-Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 03

Тавигдах шаардлага:

-Монгол улсын иргэн байх

-Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх

-Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх

-Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурч байгаагүй байх.

-TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5.5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

-Монгол хэл дээр анкет бөглөх

- Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд хоёр нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;

- Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт

- Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт

-Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;

-Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/

-Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл хоёр байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ.