-ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛДООС ЦАГДААГ ЦЭВЭРЛЭХ ҮҮРЭГ АВСАН ЦЕГ-ЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ТУСГАЙ СУБЬЕКТИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСИЙН ДАРГАБ.БАТТУЛГА“УРЬХАН” Б.ЧИНБАТАД ҮЙЛЧИЛСЭН ЦАГДАА НАРЫГ ШАЛГАХЫН ОРОНД МАФИЖСАН ЦАГДАА НАРЫГ ИЛЧИЛСЭН СЭТГҮҮЛЧДИЙГ МӨРДӨН МӨШГӨЖ БАЙНА-
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга “Урьхан” Б.Чинбатад үйлчилсэн цагдаа нарыг шалгахын оронд мафижсан цагдаа нарыг илчилсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгөөд эхэлчихлээ. Таны “Цагдааг цэвэрлэ” гэсэн даалгаврыг тэр ингэж самарч байна, С.Амарсайхан сайд аа! Тэрээр “Урьхан” Б.Чинбатын хууль, шүүх, цагдаа дахь мафийг илчилсэн сэтгүүлч бүр рүү цагдаа нараараа яриулж дарамталж байна!
“Урьхан” Б.Чинбаттай хамтарч жирийн иргэн В.Ганзоригийг шоронд хийсэн хөрөнгөжсөн хурандаа, цагдаа, шүүгч нарын мафи нэр зүстэйгээ зарлагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Хууль зүйн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга Ж.Болдод цагдааг цэвэрлэх даалгавар өгч, Ж.Болд генерал тэр даруйд нь цагдаад цэвэрлэгээ хийж эхлээд буй. Одоогоор цагдаагийн том албан тушаалтай гурван хүнийг ажлаас нь чөлөөлөөд байна.
Яг энэ үед Монголын цагдаад нэгэн хачирхалтай үйл явдал өрнөөд эхэлчихлээ. Хөрөнгөжсөн хурандаа нарын нөлөөгөөр “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон “но”-той цагдаа нарыг шалгах даалгавар авсан ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нарыг биш тэдний булхайг илчилсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлээд эхэлчихэж. Мань эрд “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон хөрөнгөжсөн хурандаа, цагдаа нарыг шалгах бодол огт алга гэдэг нь эндээс харагдаж байна.
Хурандаа Б.Баттулга цагдаа дахь рецедивтэй хамссан картелийг баримттайгаар дэлгэсэн сэтгүүлчдийг мөрдөс зүүсэн төрийн цагдаа нараар дарамтлуулаад эхэлснийг мэдсэн үү, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо. Цагдаа нар Б.Баттулгын даалгавраар сэтгүүлчдэд “Хэдэн төгрөг хэнээс авч Урьхан Б.Чинбатын эсрэг юм бичсэн бэ” гэх мэт утгагүй, ойлгомжгүй асуултууд тавьж, “Байцаалтад ирэхгүй бол албадан баривчилна” гэх мэтээр дарамталж эхэлснийг сонссон уу, С.Амарсайхан сайд аа.
Аль хуучин нийгмийн үеэс гэмт хэрэгтний замналаа эхлүүлсэн Б.Чинбат гэдэг рецедив нөхөр шүүх, цагдаад картел угсарсан гэх мэдээлэл бол олны анхааралд байх ёстой ноцтой өнцөг. Тэр утгаар нь хэвлэл мэдээллийнхэн энэ сэдвийг барьж авч, асуудал хөндсөн нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэж буй гэдгийг хурандаа Б.Баттулгад онцлон сануулъя.
Ж.Болд генерал цагдааг цэвэрлэ гэсэн үүргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулгад өгсөн. Харамсалтай нь, мань эр даргаасаа авсан тушаалыг урвуулан ашиглаж, цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нартай холбоотой ноцтой баримтууд дэлгэсэн сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэхээс өөр ажил хийхгүй байх шиг. Таны доор ажилладаг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга чинь дарга цагдаагийн нэр төрийг цэвэрлэх, бохир цагдаа нартай тэмцэх ажлаа нэг иймэрхүү өнгөтэй хийж явна, Ж.Болд дарга аа.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга сэтгүүлчдээс гадна хохирогчдын өмгөөлөгч нарыг хуйгаар нь дарамтлах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэж байна. Хачирхалтай нь эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбат зүгээс явуулж буй худал мэдээ, гүтгэлэгт хурандаа Б.Баттулга огт ач холбогдол өгөхгүй байгаа аж.
Ж.Болд дарга аа, С.Амарсайхан сайд аа та хоёрын цагдаад хийж буй их цэвэрлэгээг хамар дор чинь ажилладаг Б.Баттулга гэдэг хурандаа ингэж самарч байна. Мань эр арай “Урьхан” Б.Чинбатын мафийг Монголын цагдаад эргэж сэргээхээр улайрч байгаа юм биш биз. Ингэж хардахаас аргагүй үйл явдлууд хөврөөд буйг Хууль зүйн сайдад онцлон сануулъя.
Гэмт этгээдтэй хамтарсан шүүх, хуулийн картел анх удаа нэртэй устайгаа задарсан учраас хэвлэлийнхэн зоригтойгоор баримт дэлгэж байна. Б.Баттулга хурандаа шиг цагдаагийн хурган дарга нар баримт дэлгэсэн сэтгүүлчдийг энэ мэтээр мөрдөж мөшгүүлээд байвал авлигын том сүлжээг илчилж бичих хэвлэл үгүй болно. Тийм цаг ирвэл Монгол мафижсан улсын тоог нэгээр нэмж, сүйрлийн зам руугаа “шааригдана”.Авлига бол эдийн засагт эргэлдэх ихэнх мөнгийг цөөхөн хэдэн хулгайч луйварчны халаасанд аваачаад хийчихдэг, бүхэл бүтэн улсын иргэдийг бултаар нь ядууруулж туйлдуулдаг асар аюултай гэмт хэрэг.
Хууль хүчинд үүссэн авлигажсан мафийг илчилж шоронгоос шүгэл үлээсэн иргэн В.Ганзориг цагдаатай холбоотой маш ноцтой баримтуудыг дэлгэсэн. Тэдгээр баримтыг түмэнд хүргэсэн сэтгүүлчдийг төрийн цагдаа нь “Хөрөнгөжсөн хурандаа нар “Урьхан” Б.Чинбатаас мөнгө авсныг нотлох баримт хаана байгаа юм. Гаргаад ир” гэж дарамталж яваа сураг чих дэлсэж байна. Авлигын гэмт хэрэг бол мөнгө өгсөн нь ч, авсан нь ч амаа хамхичихдаг учраас баримт олддоггүй зовлонтой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд авлигатай тэмцэх газар гэж тусдаа институци байгуулж байгаад тэмцдэг юм.
Авлигажсан шүүгч, цагдаа, прокуроруудын гэмт хэрэгтэнтэй нийлж байгуулсан хонгилоор чирэгдэж шоронд орсон В.Ганзориг шоронгоос шүгэл үлээж тэднийг илчилсэн учраас “Урьхан” Б.Чинбатын аалзны торонд орсон шүүх, цагдаагийнхны авлига авсан гэх сэжүүр, нотолгоонууд захаасаа хөвөрч эхлээд байгаа юм. Нэгэнт хөвөрсөн баримт, нотолгоог ухаж, төнхөж нийгэмд хүргэж буй сэтгүүлчидтэй биш, хөрөнгөжсөн хурандаа нартайгаа тэмц, тэднийг шалга, Б.Баттулга аа. Тэгж байж монгол цагдаа цэвэрлэгдэнэ.
Хөрөнгөжсөн хурандаа нарыг улаан цагаан хаацайлж, тэдний “но”-г дэлгэсэн сэтгүүлчдийг дарамталж буй ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулгыг хардах хоёр сэжим байна. Тэр нэг бол “Б.Чинбатын халаасанд орсон гэх цагдаа нарыг шалга” гэсэн Ж.Болд генералын даалгаврыг буруу ойлгосон байх. эсвэл “Урьхан” Б.Чинбатын цагдаа дахь бас нэг гар хөл байх өндөр магадлал харагдаад байна.ЦЕГ-ын дарга Ж.Болдын даалгаврыг буруу ойлгосон гэвэл ямар ч тэнэг итгэхгүй. Тэгэхээр хоёр дахь нь үнэн байх үндэслэл маш өндөр гэсэн үг.
Дахиад онцолъё. Б.Баттулга хурандааг “Урьхан” Б.Чинбатын талд илт үйлчлээд байгааг нь нотлох кейсүүд нүдэн дээр хөвөрч байна. Монгол төрийн цагдаа, шүүгч, прокурорыг халаасалсан “Урьхан” Б.Чинбатын луйврыг илчилж бичсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлнэ гэдэг бол рецедив болоод хөрөнгөжсөн хурандаа нарын талд илт үйлчилж буйнх нь маш том нотолгоо. ингээд харахаар цагдаад хийх цэвэрлэгээгээ үр дүнтэй болгоё гэвэл хурандаа Б.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөл, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо. Бохир цагдаа нараас монгол төрийн цагдааг цэвэрлэх ажлаа Б.Баттулгаас өөр шударга цагдаад даатга, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!
Нийтлэлийнхээ төгсгөлд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгад дайх нэг үг байна. Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар танд бохир цагдаа нарыг шалгах даалгавар өгсөн болохоос сэтгүүлчдийг дарамтал гэсэн чиг өгөөгүй шүү!
Д.БАТБОЛД
Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1042 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
- Нийтийн албан тушаалтан А.Б нь хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
- Удирдах албан тушаалтан Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Р.Болд: Өрөөлд төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид руу халдсан, дайрсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Үүнийг зөвхөн манай нийгмийн асуудал биш, Монгол Улсын гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой хэмжээгээр нөлөөлөх эрсдэлтэй гэж харж болох уу?
-Гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд хандахдаа дэлхий дээр ганцхан Монгол Улс оршиж байгаа юм шиг, зөвхөн монголчууд амьдарч байгаа юм шиг өчүүхэн аашлахаа болимоор юм.
Аль XIII зууны бусдаас бэлэн татвар авдаг тэр үе өнгөрсөн. Өнөөдөр хөгжиж байгаа дэлхий түүний хажууд өчүүхэн Монгол л байна. Даяаршилтай хөл нийлүүлэхээс аргагүй, иймд даяаршлын дүрмээр нь тоглохоос өөр замгүй. Бидэнд бусад үндэстнийг шүүх, бусад соёл иргэншил рүү хялайх эрх байхгүй. Гурилтай шөл, бууз хоёр маань хаанаас угшилтайгаа сайн бодох хэрэгтэй. Дэлхийн улсууд бүгд л Хятадын зах зээлд гарахын төлөө өрсөлдөж, Хятадын хөгжил угаас дэлхийн хөдөлгөгч хүчин болоод байна. XXI зуун бол Хятадын эрин, 2045 онд юу болох, 2049 онд бид хаана байх аа л сайн бодмоор байна. Бид нанхиад буюу хятад хүнийг “хужаа” гэх нь бүдүүлэг хэллэг, энэ үгийг үгсийн сангаас авч хаях хэрэгтэй. Иргэн ч тэр, улс төрийн нам ч тэр угаас нийгмийн бүтээгдэхүүн, тэр аашилж байгаа дүр төрх, үйлдлээр төлөөлөөд бид өөрсдийнхөө байж байгааг толинд харж байна гэж л бодоцгооё. Ийм эрсдэлтэй орчинд гадаад ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулах улс, компани олдох уу.
-Хятадаас өөр хөрөнгө оруулагч Монголд ирэхгүй гэсэн үг үү, 2045 онд юу болох юм бол, 2049 онд яана гэж?
-Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа гадаад бодлого бол гадаадын хөрөнгө оруулалтыг боломжтой бүх газраас татах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн пракматик үйл ажиллагаа. Гэтэл дотроос нь бид өөрсдөө энэ үйл ажиллагааг эсэргүүцэж эргэлзээтэй болгож байгаа нь харамсалтай. Харин тэр 2045, 2049 оны талаар дараа жич ярилцъя.
-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагч болон гадаадын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл нөгөө талд нь иргэдийн бухимдал, орон нутгийн эрх ашиг, ажлын байртай холбоотой асуудал үүсэж байна. Энэ хоёр талын ашиг сонирхлыг төр хэрхэн зөв тэнцвэржүүлэх ёстой вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт, төсөл чинь ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг урагшлуулах зорилготой биш үү. Бүхий л асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд л шийдвэрлэж, зохицуулна. Өөр гарцгүй, энд тэнцвэржүүлээд байх зүйлгүй. Монгол Улсын ашиг сонирхол гэж байхаас өөр ашиг сонирхол гэж байх ёсгүй. Монгол Улсын төрийн байгуулалт, засаг захиргааны хувьд нэгдмэл байх тогтолцоонд ан цав гаргаж, гадаад бодлого байтугай татварын нэг цонхны бодлогыг будилуулсан үйлдлийг орон нутгийн зарим байгууллага явуулж байгаагаас одоо бол зарим аймаг, сум байтугай баг хүртэл тусгаар тогтносон улс шиг дураар аашлах болсон. Энэ байдлаараа бол төрийг цаашид улам л сулруулна. Үүсэх үр дагаврыг тооцолгүй, зөвхөн тухайн үеийн сэтгэл хөдлөл, лобби эсвэл туршлагагүй, ой санамжаа умартсанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсний үр дагавар, хор холбогдол нь энэ.
- Цахим орчинд эх оронч үзэл нэрийн дор мэдээллийг баталгаажуулалгүй түгээх, гадаадын иргэдийг нийтээр нь буруутгах, тодорхой улс орны эсрэг хандлага бий болгох явдал гардаг. Зарим тохиолдолд гадаадын иргэн, компани, хөрөнгө оруулагчидтай холбоотой аливаа асуудлыг “эх оронч үзэл”-тэй холбон тайлбарлах хандлага ажиглагддаг. Таны хувьд эх оронч үзэл гэж яг юуг хэлэх вэ. Монголын нийгэмд “эх оронч үзэл”-ийг хэрхэн зөв ойлгуулж, зөв төлөвшүүлэх шаардлагатай байна вэ?
-Шулуухан хэлэхэд, хөгжлийн садаа нь өнөөдөр “эх оронч” хөдөлгөөн болжээ. Өрөөлд төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг “эх оронч” гэхгүй нь лавтай. Ер нь бол Монголоо гэх сэтгэл нь өөрсдийнхөө арчаагүйг Монголын аугаа их түүхээр халхалдаггүй, Соёл, шашин, өв уламжлалаа дэвшил хөгжлийн эсрэг үзэл болгодоггүй, харин ч эсрэгээр хөгжлийн хүчин зүйл болгон хослуулах, бурууг зөвхөн өөрсдөөсөө хайдаг жудагтай, өөрийгөө хүндлүүлэхийн тулд бусдыг хүндэтгэдэг тийм эрүүл саруул үзэл дээр тулгуурламаар байна. Бидний хоцрогдол улам бүр тодорч байна. Монгол “хэл хил, мал” гурав гэсэн цогц ойлголтоо хөгжлийг боомилогч дөнгө биш харилцан шүтэлцээтэй даяаршилд зохицож, улс орноо хөгжүүлэх хөдөлгүүр болгох хэрэгтэй мэт. Эх оронч үзлийг төлөвшүүлнэ, хүмүүжүүлнэ гэж яривал бид чинь эх орондоо үнэнч биш, хайргүй иргэдтэй болж таарах нь. Төлөвшил хаанаас эхлэх нь тодорхой бүр дороос ухаан орох үеэс л эхэлнэ. Энэ үзэл таны сэтгэл зүрхэнд л бүрэлдэнэ. Эх орон бол тухайн улсын дэглэм, төр, засаг ч биш, төрдөө, Үндсэн хуульдаа тангараг өргөөд эх оронч болчихдог ч юм биш. Өнөөгийн нөхцөлд баялаг бүтээж, татвар төлж, амьдралаа авч явж, халамж нэхэж бусдад дарамт, дараас болдоггүй, байгаль орчноо бохирдуулдаггүй иргэн бүр эх оронч юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 158 (7900)
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 42 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна.
Бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54,4 сая төгрөгийн хохирол учруулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хууль бус гэрээ байгуулан бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан Б.Э нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг огт гүйцэтгээгүй Д.Б-д ажилласан мэтээр ажлын цагийн бүртгэл гаргуулан улмаар 28,8 сая төгрөгийн цалин хөлс олгосон, удирдах албан тушаалтан А.Б нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сөрөг мэдээлэл гаргуулахгүйн тулд бусдаас хахууль авсан, байгууллагын талбай түрээслэх сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгосон, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс өөртөө шилжүүлэн авсан, нэр бүхий аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан төлбөрийг хувьдаа завшиж залилсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Ц.Будханд: Дүүгээ гараад ирнэ гэж итгэж хүлээсээр долоон сарын хугацаа өнгөрлөө
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Дорнод аймгийн Баян-Уул сумын VI багийн иргэн Ц.Ганболд өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур сар шинэдээ бэлдэх зорилгоор ОХУ-ын хил нэвтэрч явахдаа саатуулагдсан. Түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэн Чита хотод цагдан хорьсон ба Оросын талаас 30 хоног саатуулж шалгана хэмээн мэдэгдэж байсан талаар манай сонин урьд нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл суллаагүй байгаа талаар түүний эгч Ц.Будхандаас тодрууллаа.
-Таны сошиалд нийтэлсэн мэдээллийн дагуу холбогдож байна. Дүүгээс нь ямар нэгэн сураг дуулдсан уу. Биеийн байдал ямархуу байгаа талаар мэдээлэл байна уу?
-Бид дүүгээ ямар нэг хэрэг төвөг хийгээгүй болохоор гараад ирэх байх гээд хүлээсээр долоон сарын нүүр үзлээ. Бид хувиараа хоёр гурван ч удаа явж ирсэн. Төр улсын шийдвэрийг харахын хажуугаар хувийн хариуцлагын хүрээнд яваад сураглаад л байна. Сүүлийнх дээр огт уулзаж, холбогдож чадаагүй. Хүсэлтээ өгөөд хариу авч чадаагүй болохоор бухимдаад сошиал оршинд нийтэлсэн. Удахгүй хариу өгнө гэсэн болохоор тайвшраад хүлээж байна. Эрүүл мэндийн талаар яг одоогоор мэдээлэл алга.
-Дүү тань Баян-Уулын уугуул иргэн үү?
-Манайх 1979 оноос дүүгээ дөрвөн настайгаас хойш Баян-Уулд амьдарч байсан. Тэндээ өссөн болохоор насанд хүрсэн цагаасаа л цагаан хуудсаар Ульхан боомтоор ОХУ руу зөндөө зорчиж байсан. Энэ жилийн цагаан сараар эхнэртэйгээ ороод гарахад дүүг маань саатуулж үлдээсэн. Одоо хүртэл гарч ирээгүй байна. Ямар нэг гэмт хэргийн шалтгаан болох үндэслэл байхгүй, энгийн малчин хүн учраас удахгүй шалгагдаад гарчихна байх гээд бид уужуу сэтгэлээр хүлээсээр өдий хүрлээ. Долоон сар гэдэг гэмгүй хүнд үнэхээр урт хугацаа. Бид бүх боломжоороо ийш тийш холбогдох хүмүүст хандаж байна. Холбогдох газрын удирдлагууд тун удахгүй хариу өгнө гэсэн, итгээд л хүлээхээс аргагүй байна даа хэмээв.
Б.ДАРИЙМ
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монгол Улсад ирсэнтэй холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тухайлбал, АТГ-аас мэдүүлэг авахаар дуудсан байна. Энэ тухай АТГ-аас тодруулахад "Шалгалтын ажиллагаа өмнө нь явагдаж байсан бөгөөд Монгол Улсаас оргон зайлсан учраас зогсоод байсан. Улмаар буцаж ирсэн учраас шалгалт үргэлжилж байна. Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж дахин мэдүүлэг авахаар дуудсан. Эрүүгийн хуулийн 2 зүйл ангиар шалгаж байгаа. ЭХ-ийн 22.1.1 албан тушаалаа урвуулах, 22.4 бусдаас авлига авах үйлдлээр шалгаж байна" гэлээ.
Б.Гантулга: Жолооч нар “Цаг хэмнэнэ” гээд өдөржин, шөнөжин давхидаг. Энэ нь аюул тулгарсан үед самбаачлах чадваргүй, хяналтгүйгээр нойрмоглох зэрэг эрсдэлтэй
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Баяр наадмын амралтын үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарч гурван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Мөн энэ үеэр орон нутгийн замын хөдөлгөөн ихэсч, осол аваар бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантулгаас тодрууллаа.
-Улсын баяр наадмын үеэр орон нутгийн замд гарсан ноцтой хэрэг, зөрчлүүдэд ямар шалтгаан давамгайлж байна гэж үзэж байгаа вэ?
-Энэ жил улсын баяр наадмын амралт урт болсонтой холбоотойгоор хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэлээд их байлаа. Орон нутгийн замд гарсан ослын ихэнх шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх гэх мэт зөрчил давамгайлж байна.
Долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 18 хүн нас барж, 29 хүн гэмтсэн харамсалтай мэдээтэй байна. Эдгээр шалтгаан нөхцөл дээр жолооч нар маань зорчигчийн аюулгүй байдлыг хангадаггүй. Нэг ёсондоо хамгаалалтын бүс зүүлгэдэггүй, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэдэг зөрчлүүдээс үүдэж зам тээврийн ослын улмаас зорчигч хүнд гэмтэх, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарч байна.
-Зам тээврийн хөдөлгөөнд тулгарч байсан бэрхшээл юу байв?
-Жолооч нар маань анхааруулсаар байтал хэт ядарсан буюу сайн амраагүй үедээ хөдөлгөөнд оролцдог. Мөн хэт олон цагаар жолоо барьдаг. Нэг газар очихдоо цаг хэмнэж байна гээд өдөржин шөнөжин давхидаг. Энэ нь аюул тулгарсан үед самбаачлах чадваргүй байх, хяналтгүйгээр нойрмоглох зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн шөнийн цагт явахдаа гэрлээ шилжүүлдэггүй тохиолдол маш их байна. Энэ жил "Амраад аюулгүй аялъя" нэртэй аяныг зохион байгуулсан. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслээ хол замд явахын өмнө шалгадаггүй. Ялангуяа запас дугуйн хий, бүрэн бүтэн байдлыг шалгахгүй гарах, эсвэл өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцдог. Энэ нь өөрөө эргээд дугуй буудах, осол гарах гол шалтгаан болдог. Мөн орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явах хэрэгтэй байна.
-Баяр наадам дууссан ч долоо, наймдугаар сар амралтын үе байдаг болохоор орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Цаашид иргэд юун дээр анхаарах шаардлагатай байна?
-Улсын баяр наадам дууссан ч гэсэн аймгуудын ой, ургийн баяр гэх мэтчилэн баярууд зохион байгуулагдаж орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн үргэлжилсээр байдаг. Хол замд явж байгаа учраас та бүхэн маань тээврийн хэрэгслийн гэрэл, дугуй, хамгаалах бүс, тос масло, дагалдах хэрэгсэл зэрэг зүйлсийг сайтар шалгах хэрэгтэй. Бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдэг ганцхан өөрт биш, бусдад аюул учруулах хамгийн том хүчин зүйл юм шүү. Зөвхөн жолооч гэлтгүй зорчигч нар хамгаалах бүсээ зүүж хэвших хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо нэгдүгээрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол огт тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Хоёрдугаарт, заагдсан дээд хурдыг хэтрүүлэхгүй байх. Ер нь “Сайн яваад ирэв үү” гэж асуудгаас “Хурдан яваад ирэв үү” гэж асуудаггүй шүү дээ. Дараагийн дугаарт, бидний хэлээд байгаа гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газруудад огт хийхгүй байх. Жолооч та аялал, амралтдаа хамгийн хайртай хүмүүсээ хажуудаа суулгаад тээвэрлэж яваа учраас өөрөөс гадна зорчигчийнхоо аюулгүй байдлыг сайтар хангах үүрэгтэй. Зам тээврийн осол бол санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй учраас эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа сайтар хангаарай гэж зөвлөмөөр байна.
-Иргэд хурдны хэм хэмжээний талаар орон нутгийн замын хөдөлгөөнд 60-70км/ц -аас бага хурдтай явж байгаа машинуудаас болж гүйцэж түрүүлэх шаардлага үүсдгээс хэрэг зөрчил гарч байгаа гэх мэт сошиал орчинд маргаан үүсгэсэн байсан. Мэргэжлийн байгууллагаас энэ тал дээр ямар зөвлөмж өгөх вэ?
-Тухайн зам дагуу байршсан тэмдгийн заалтыг сайтар мөрдөж явах нь хамгийн чухал. Замын тэмдэг тэмдэглэгээнд заасан хурдаар хөдөлгөөнд оролцох, бусад үед замын нөхцөл байдалд хурдаа тохируулах хэрэгтэй. Жишээ нь, өгсүүр болон уруу, огцом эргэлттэй замд, үзэгдэх орчин хязгаарлагдмал, гүүр болон төмөр замын гарам зэрэг газруудад гүйцэж түрүүлэхийг хориглодог. Энэ тэмдгүүд байршсан газруудад гүйцэж түрүүлэхгүй байх. Мөн урд яваа тээврийн хэрэгслийн жолооч хойно байгаа тээврийн хэрэгсэлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байвал боломжоор хангах, хурдаа дагаж нэмэхгүй байх, боломжтой бол өөдөөс тээврийн хэрэгсэл байхгүй гэдгийг гэрлээрээ дохио өгөх зэрэг нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочид маш хэрэгтэй байдаг. Хамгийн гол зүйл бол зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулах нь нэн чухал. Нэг ёсондоо зөвшөөрөгдсөн дээд хурдыг хэтрүүлэхгүй байх, жолооны ард суусан л бол сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Дээрээс нь замын нөхцөл байдал зарим газруудад засвартай, эвдрэлтэй байгаа учраас тэдгээр замд хурдаа тохируулж өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн зөв.
Б.ДАРИЙМ
ГИХГ:Өнгөрсөн сард нийт 81 өргөдөл хүлээн авч, 72 өргөдлийг шийдвэрлэжээ
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн тавдугаар сард байгууллагад нийт 81 өргөдөл хүлээн авч, 72 өргөдлийг шийдвэрлэв. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 92.3 хувьтай, 34 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.
Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс 1 талархал, 7 гомдол, 2 санал шилжүүлснийг хүлээн авч, шийдвэрлэв.
Иргэд өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа хаяг, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо болон холбогдох мэдээллийг тодорхой, үнэн зөв ирүүлсэн байна. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 119 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 993 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 977 хэрэг шалгагдаж байна.
Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ хийгээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгө шилжүүлж, улмаар тухайн мөнгийг захиран зарцуулж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, төлбөр төлөгчөөс мөнгө авч өөртөө давуу байдал бий болгосон, хууль бус хүсэлтийн дагуу иргэний бичиг баримтын лавлагааг гаргуулснаар иргэнд 933,7 сая төгрөгийн хохирол учруулсан, шүүх, прокурорын тогтоолгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлснээр иргэнд 449,5 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан Д.Г нь шууд биелэгдэх шинжтэй байгууллагын тушаалаар нэр бүхий этгээдүүдэд 87,7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796,6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргаж өөртөө давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Эх сурвалж: АТГ
Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Posted By
Алсын Хараа
On
In
Хууль эрхзүй |
No Comments
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 964 хэрэг шалгагдаж байна.
Гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд удаа дараагийн үйлдлээр бусдаас хахууль авсан, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөнгө угаасан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан Н.Ш нь шаардлага хангаагүй иргэдийн нэр дээр зээл гаргаж өөртөө болон бусдад олгосноор байгууллагад 520,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.