- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Орон сууц, тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаагүй албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгана

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл авсан эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий нэг албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

ЦЕГ: АТМ эвдсэн этгээдийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал тус хэргийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай эрэгтэй О гэгч үйлдсэн байна.

Одоогоор түүнийг баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Хэрэг бүртгэлтийн 20 хэрэг шинээр нээв

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шинжтэй 1 гомдолд 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын удирдах албан тушаалтан “П”, албан тушаалтан “Э” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

-Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б”, “З”, “М” нар хахууль авсан гэх;

-Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;

-“Х” нь Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Интерполоор эрэн сурвалжилж байсан эмэгтэйг олж, Туркээс албадан авчирчээ

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Таван "Ш" ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан Э гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.

Дээрх этгээдийг Турк улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өнөөдөр (2024.02.13)-нд Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Интерполоос хайхад "Улаан булант" зард Монгол Улсын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгааг байршуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. [1]

"Эрдэм транс"-ийн Ерөнхий захирал Я.Эрдэмбилэгийг эрэн сурвалжилж байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ногооны автобусны гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоожээ. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа талаар мэдэгдсэн.

Тэгвэл ногоон автобусны худалдан авалтыг шүүмжилж байсан “Эрдэмтранс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэгийг залилах гэмт хэрэгт сэжиглэж, эрэн сурвалжлаад долоо хонож байна.

ЦЕГ-аас гаргасан тодруулахад, түүнийг залилах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт эрэн сурвалжилж байна. Түүний олдсон гэх мэдээлэл ирээгүй байна гэлээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард ногоон автобусны тендер хууль бус байсан, Вьетнамд үйлдвэрлэсэн, сэлбэг нь хуучин байсан талаарх уулзалтын бичлэг задарч, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тухайн бичлэгт "Эрдэмтранс" ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэг, Автобусуудыг оруулж ирж буй улс төрчид, голлож байгаа Ж.Сүхбаатар сайд, оруулж ирсэн компани бүгдээрээ асуудалд орж нэгнийх нь карьер унаж, нөгөө нь асуудалд орно гэдгийг анхааруулж байсан юм.

Түүнийг одоо Улаанбаатар эсвэл орон нутагт орогнож байгаа гэж сэжиглэж байгаа бөгөөд баттай сураг гаргасан хүний мэдээлдийг нууцална гэжээ.

"ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт таван жил есөн сарын хорих ял оноож, ₮9.9 тэрбумыг хураахаар боллоо

Posted By Алсын Хараа On In Улс төр,Хууль эрхзүй | No Comments

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж, өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.

Шүүгдэгч Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,

Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал олгож "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.

Ингэснээр Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн сарын хугацаанд хорих ял, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноолоо. Мөн түүнээс 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй хэмээн шүүгч уншиж танилцуулав.

Тус шийдэх тогтоол өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр болох бөгөөд Б.Ганхуягт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэжээг хэвээр үлдээжээ. Б.Ганхуяг нь 421 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцох юм.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн: П.Ариунболд
Д.Сувд-Эрдэнэ
Б.Халиун
Прокурор: Ц.Шагдар
Прокурор: Д.Даваадорж
Шүүгдэгч: Т.Аюурсайхан
Шүүгдэгч: Б.Ганхуяг
Шүүгдэгч: Т.Түвшинбаатар
Шүүгдэгч: Х.Батхишиг
Шүүгдэгч: О.Данзанлувсантүдэв
Шүүгдэгч: Б.Отгонжаргал
Шүүгдэгч: Г.Гантөмөр
Шүүгдэгч: О.Дагвадорж
Шүүгдэгч: И.Даваадорж
Шүүгдэгч: Д.Бадамханд
Шүүгдэгч: Б.Эрдэнэбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Баасанжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Цэцэгмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Гэрэл-Очир
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Нямдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Анаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Бат-Ерөөлт
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Отгонжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дашдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бямбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Баасанжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Энххэрлэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Нямдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Ганцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Даваажанцан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Наранбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Очбаяр
Гэрч: Ц.Түмэнцогт
Гэрч: Д.Уужимсанаа
Гэрч: Л.Соронзонболд
Гэрч: Э.Энхбаатар
Гэрч: Д.Алтанцэцэг
Гэрч: П.Ганхүү
Гэрч: Ц.Бямбасүрэн
Гэрч: Л.Энх-Аммгалан
Гэрч: Т.Ариунболд
Гэрч: Н.Миеэсүрэн
Гэрч: Б.Ууганжаргал
Гэрч: Б.Цэнд-Аюуг
Гэрч: Х.Батсайхан
Гэрч: Б.Баярцэцэг
Гэрч: Г.Саранхүү
Гэрч: Б.Хосжаргал
Гэрч: Х.Нурлат
Гэрч: Жаргалсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Дэлгэрмаа

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.

Шүүгдэгч Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 дахь зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 2.2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.

Ингэснээр Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдууллаа. Мөн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тооцсугай хэмээн хуралдаан даргалагч шүүгч Б.Халиун танилцуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 11.4 сая төгрөгийг Т.Аюурсайханаас гаргуулах бөгөөд түүнээс 1.8 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх юм байна.

461 дүгээр хаалттай хорих ангийг хүний эрхийг хангах чиглэлээр ахиц гаргасан гэж талархав

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос/ХЭҮК/ 2023 онд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажилласан гэж үзэж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлагад талархлын бичиг гардуулан өгчээ.

Энэ үеэр тус анги шүүхийн шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний эрхийг хангах, хамгаалах, мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шинэчлэн тохижуулсан өрөөгөө хүний эрх хамгаалагч нарт танилцуулсан байна.

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн нар өнгөрсөн онд тус комисст хоригдогчдоос ирүүлсэн 121 өргөдөл, гомдлыг хүлээн авч, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй тохиолдлыг холбогдох хууль хяналтын байгууллагад уламжлан, шийдвэрлүүлсэн болохоо мэдээлжээ.

461 дүгээр ангид 800 гаруй хүн хоригдож байгааг албаны хүн мэдээлж байв.

 

Эх сурвалж: ШШГЕГ

Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт дөрвөн прокурор, 115 мөрдөгч багтсан ажлын хэсэг байгуулжээ

Posted By Алсын Хараа On In Хууль эрхзүй | No Comments

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө ноцтой ослоос үүдсэн галын хэрэгт Улсын ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг байгуулжээ.

Тодруулбал, тус ажлын хэсэгт нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Энэхүү галын улмаас  Онцгой байдлын гурван алба хаагчийн амь эрсэдсэн. Үүнээс гадна түлэгдэж, бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас нэг иргэн нас барсан. Мөн 63 айлын орон сууц, 30 иргэний автомашин болон зарим объект түймэрт өртөөд байгаа билээ.

Нүүрсний хэрэг: Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Хууль эрхзүй | No Comments

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2024.01.30/ 15 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байгааг албаныхан мэдээллээ.

Шүүх хурал нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан үргэлжилж байна.