Боловсролын ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Нийслэлийн цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 10-23-ны хооронд Emongolia системээр зохион байгуулна. Хамран сургах тойргийн дагуу хүүхдүүдийг хуваарилна. Хуваарилалтын мэдээллийг эцэг, эхчүүдэд утасны дугаар, имэйл зэргээр дамжуулан хуваалцана.
Цэцэрлэгийн дунд болон ахлах, бэлтгэл бүлэгт суралцах хүүхдүүдийн мэдээлэл автоматаар баталгаажна. Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол наймдугаар сарын 7-ноос өмнө хаяг, байршлын мэдээллээ эцэслэх шаардлагатай.
Харин нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 17-28-нд болно. Иймд эцэг, эхчүүд наймдугаар сарын 14-ний өдрөөс өмнө шилжилт хөдөлгөөний мэдээллээ системд баталгаажуулсан байх шаардлагатайг санууллаа.
Хятад-Монголын хамтарсан “Бүс ба зам” инновац, хөгжлийн форум болно
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
ШУТИС болон БНХАУ-ын Шанхайн Жяо Тун их сургууль хамтран Улаанбаатар хотноо анх удаа “2026 оны Хятад-Монголын “Бүс ба зам” инновац, хөгжлийн форум”-ыг маргааш зохион байгуулна.
Тус форум Хятад-Монголын хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн олон улсын хамтарсан лаборатори"-г байгуулах ажлыг бодитоор урагшлуулах, Хятад-Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой.
Форумаар Уул уурхайн ухаалаг хүнд даацын автомашин, боомтын ухаалаг шилжүүлэн ачих төхөөрөмж зэрэг ухаалаг тоног төхөөрөмжийн хөгжил, Боомтын дэд бүтцийн шинэчлэл, эрчим хүчний төлөвлөлт, нүүрстөрөгч багатай менежментэд чиглэсэн ногоон боомт, ухаалаг хотын хөгжүүлэлт, Өөрөө жолоодлоготой автомашины цуваа тээвэр, гаалийн бүрдүүлэлтийн дүрэм журмын оновчлол болон техникийн хэрэглээний судалгаанд төвлөрсөн хил дамнасан тээврийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Хятад-Монголын стандартын харилцан хүлээн зөвшөөрөлт, хил дамнасан мэдээллийн урсгал, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ “2+2” хамтарсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх, олон улсын хүний нөөцийн хамтарсан сургалтыг өргөжүүлэх чиглэлээр санал солилцох аж.
Венесуэлд нурангин дороос 11 настай хүүг 70 цагийн дараа аварчээ
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
Колумбийн аврагчид Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын дороос 11 настай хүүг 70 цагийн дараа эсэн мэнд гаргаж авсан тухай Колумбийн Батлан хамгаалах яам "X" нийгмийн сүлжээнийн хуудсандаа мэдээлжээ.
"USAR COL-1 эрэн хайх, аврах баг нурангин доор 70 цаг болсон 11 настай Моисес хүүг аварч чадлаа. Энэхүү үйл явдал нь амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд итгэл найдвар төрүүлж, бидний зорилгыг улам бүр бататгаж байна" хэмээн тус яамны мэдээлэлд дурдсан байна.
Мөн Колумбийн Байгалийн гамшгийн эрсдэлийг удирдах үндэсний алба болон Богота хотын Гал түймэртэй тэмцэх газрын ажилтнуудаас бүрдсэн мэргэжилтнүүдийн халуун сэтгэл, эр зоригийг өндрөөр үнэлээд, тэд одоо ч уг барилгад амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгааг онцолжээ.
Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хорхе Родригесийн мэдээлснээр, тус улсад өнгөрсөн лхагва гараг болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1430-д хүрч, 3238 хүн гэмтэж бэртсэн байна.
ЭШ: Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
2026 оны Элсэлтийн шалгалт түүх, англи хэлний шалгалтаар энэ сарын 25-нд эхэлсэн. Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт өнөөдөр үргэлжилж байна.
Математикийн шалгалтад улсын хэмжээнд 33116 шалгуулагч оролцсон. Үүнээс Баянзүрх дүүрэг 7, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 6, Хөвсгөл 5, Хан-Уул дүүрэг 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус бүр нэг нийт 43 шалгуулагч 800 авсан шалгуулагчид байна.
Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь
-НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Б.Сайнболд,
-ЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Ж.Марал-Од нар байна.
Биологийн шалгалтад улсын хэмжээнд 6813 шалгуулагч оролцжээ. Үүнээс Баянзүрх дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 3, Ховд аймаг 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна. Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 78 онооны гүйцэтгэлээр
-АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Т.Амарбат,
-АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Баяржавхлангийн Цолмон нар байгааг Боловсролын яам мэдээлэв.
Энэ жилийн элсэлтийн шалгалтад 49.014 шалгуулагч бүртгүүлжээ
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
Энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд улс даяар элсэлтийн шалгалт зохион байгуулагдах гэж байна. Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр, энэ удаагийн шалгалтад нийт 49.014 шалгуулагч бүртгүүлжээ. Тэдний 45 хувийг эрэгтэй, 55 хувийг эмэгтэй шалгуулагч эзэлж байна.
Эхний шалгалт зургадугаар сарын 25-ны 10:00-11:20 цагт түүхийн хичээлээр, 14:00-15:20 цагт англи хэлний шалгалт өгөх бол зургадугаар сарын 26-ны 10:00-11:40 цагт хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30 - 17:50 цагт нийгэм судлал хичээлээр өгөх юм байна. Харин 06 сарын 27-ны 10:00-11:20 цагт биологийн хичээлээр элсэгчид шалгуулна.
БҮТ-ийн захирал Э.Цэрэнцоодол шалгалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөхдөө технологийн болон зохион байгуулалтын хэд хэдэн чухал шинэчлэлийг онцоллоо. Энэ жилийн шалгалтын гол онцлог нь шалгуулагчид урьд өмнөх шиг "Гэрээний хуудас" авчрах шаардлагагүй болсон аж. Үүний оронд шалгуулагчдыг шалгалтын анги танхимд заалны жагсаалтын дагуу, өөрийн суудлын хуваарьт тусгагдсан суудалд шууд суулган шалгалтыг авах уян хатан зохицуулалтыг хийжээ.
Шалгуулагчид шалгалтын төвд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх (эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг), бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээ, диплом авчирна.Шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг БҮТ-өөс хатуу сануулж байна. Дурдсан цагаас хожимдсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй юм байна. Улсын хэмжээнд шалгуулагчдын сонгосон хичээлийн тоог авч үзвэл математикийн хичээлийг хамгийн олон буюу 35.271 шалгуулагч сонгосон байна. Түүнчлэн англи хэл (33,177), нийгэм судлал (31,431), монгол хэл (17,517), физик (12,524), биологи (7,230) хичээлүүд удаалжээ. Харин газар зүй (1,392), орос хэл (571) хичээлүүдийг хамгийн цөөн шалгуулагч сонгосон байна.
Энэ жил улс даяар нийт 55 шалгалтын төв ажиллаж, 3500 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, албан хаагчид хянагчаар ажиллана. Мөн тусгай хэрэгцээт шалгуулагчдад зориулан нэмэлтээр тусгайлан тоноглосон шалгалтын төвүүдийг байгуулж, шаардлагатай зүйлсээр иж бүрэн хангасан байна.
Шалгалтын явцад гар утас болон бусад техник хэрэгсэл ашиглан хуулах үйлдлийг таслан зогсоох зорилгоор технологийн шинэчлэл хийж байна. Шалгуулагчдын гар утсыг хурааж авахгүйгээр, тусгай зориулалтын хамгаалалтын уутанд хийлгэж, утасны сүлжээ унагах төхөөрөмжийн хамгаалалтыг туршихаар бэлтгэсэн байна. Түүнчлэн шалгалтын үеэр тог таслахгүй байх, Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын байрны ойр орчимд замын түгжрэл үүсгэхгүй байх зохицуулалтыг хийж байгааг Боловсролын яамнаас уламжлав.
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа энэ сарын 3-ны 18:00 цагт дуусна
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт хүлээн авах хугацаа зургаадугаар сарын 3-ны 18:00 цагт хаагдахыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс санууллаа.
Тодруулбал
- Кембрижийн AS, A,
- IB- International Baccalaureate
- TOEFL/IBT/
- PTE
- IELTS
- SAT зэрэг шалгалтын оноогоо ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой.
Оюутан, суралцагч цахим хүсэлт илгээх алхам
Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn [1] сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
- Сурч буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчийн хувьд/
Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна.
Үүнд:
- www.eec.mn [1] сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
- https://eyesh.eec.mn/ [2] цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.
2027 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхэлнэ
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
Японы ЭСЯ нь 2027 онд суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн “Их сургуулийн үндсэн оюутан, Технологийн коллежийн оюутан /Коосэн/, Мэргэжлийн сургуулийн оюутан, Судлаач оюутан”-ы сонгон шалгаруулалтын бүртгэлийг тун удахгүй хүлээн авах гэж байна.
Доорх холбоосоор нэвтрэн орж, уг хөтөлбөрийн удирдамж, бүртгэл, сонгон шалгаруулалтын дараалал, мөн өргөдөл гаргах аргачлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Хөтөлбөрийн талаарх мэдээлэл: 【Их сургуулийн үндсэн оюутан, Технологийн коллежийн оюутан /Коосэн/, Мэргэжлийн сургуулийн оюутан】
https://www.mn.emb-japan.go.jp/.../kokuhi2027gakuburevel... [3]
https://www.mn.emb-japan.go.jp/.../kokuhi2027research... [4]

М.Саруул-Эрдэнэ: Конгрессын номын санд хандивлах монгол судлалын номыг МУБИС-д хүлээж авна
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
Номын баяр 38 дахь удаагаа нийслэлийн төв талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Номын зохиолч, орчуулагч, уншигч гурвыг нэг дор уулзах боломжийг олгодог энэхүү номын баярын үеэр АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, түүх судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэтэй уулзлаа.
Тэрбээр Монгол хэл соёлыг судлан таниулах, монгол судлалыг хөгжүүлэх, гадаадад буй Монголын өвийг сурвалжлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа юм.
-Холын хүнээс үг сонс гэж монголчууд ярьдаг. Манай улсын номын баяр бусад орныхтой харьцуулахад ямар онцлогтой байгаа талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Их олон улсын номын баярыг би сайн мэдэхгүй л дээ. Манай Конгрессын номын сан Америкийн үндэсний номын баярыг хийдэг юм. Конгрессын номын сан дахь үндэсний баярыг тэргүүн хатагтайн ивээл дор зохион байгуулдаг. Брэнд болчихсон учраас тэргүүн хатагтай түүндээ ч дуртай. Голлох зохиолч нараа урьдаг, сар орчим үргэлжилдэг сайхан үйл ажиллагаа болдог. Нэг хоёр өдрийн үйл ажиллагаа биш учраас зохиолч нар нь ээлжлээд ирдэг.
Миний хувьд номын баярт жил бүр оролцож чадахгүй ч гэсэн нэлээн хэдэн удаа оролцож байгаа. Манайхны ялгаа гэх юм бол их сайхан халуун дотно, номын баярын асрыг тойроод явахад зохиолчид нь өөрсдөө номтойгоо байж байгаа. Тэгэхээр их ойр дотно, халуун яриа өрнүүлнэ. Уншигч, зохиолч хоёр, зохиолч зохиолчтойгоо, уншигч уншигчтайгаа уулзана. Харин Конгрессын номын сан их том газар. Заримдаа Нобелийн шагналт зохиолч нар ирэхээр харуул хамгаалалт гардаг учраас та бидэн шиг ширээний ард тойрч суугаад, яриа хөөрөө өрнөж чаддаггүй. Том том зохиолч нар нэг театрын тайзан дээр сууж байгаад ярьдаг. Тэгэхээр манайхны онцлог бол илүү сайхан, халуун дотно байна, илүү ойрхноос уулзаж байна.
-Та энэ удаагийн номын баярт ямар ном бүтээлээр оролцож байна вэ?
-Би хоёр номтой ирлээ. Нэг нь сая хэвлэгдсэн "Монгол НҮБ-д элсэх ёстой" гэдэг ном. Монголчууд Ларсон гүн гэдэг нэрээр нь сайн мэдэх Франц Август Ларсон бол Монголыг НҮБ-д элсэхэд дэмжих зорилгоор 1947 онд Монголын тухай нэг ном бичжээ. Харамсалтай нь огт хэвлэгдээгүй. Америкийн хэвлэлийн газрууд хэвлээгүй. Нэгэнт хэвлэгдээгүй учраас бичгийн машин дээр хэвлэсэн эхээрээ тэр чигээрээ үлдчихсэн. Тэр нь дөнгөж сая илэрч гарч ирж байгаа юм. Үр хүүхдүүд нь бичиг баримтыг нь манай номын санд хандивласан юм. Тэгээд үзсэн чинь маш сонирхолтой, Монголын тэр үеийн байдлыг өөрийн нүдээр харж бичсэн юм билээ. Үүнийг нь орчуулаад, ард нь английг нь оруулаад англи, монгол хэлээр гаргалаа.
Нөгөөх нь Хар Дорж гэж алдартай, Б.Ринчен гуайн хүргэн байсан Кара Диорд хэмээх эрдэмтний хууч яриа юм. Хар Дорж гэж хүндэтгэлийн нэрээрээ Монголд алдартай. Маш сонирхолтой юм ярьдаг хүн. Би Индианагийн их сургуульд зочин судлаачаар очоод Хар Дорж багштай 5 жил ажилласан юм. Маш сонин сонирхолтой ярианууд, хуучийг нь тэмдэглэж авч байсан юм. Түүнийгээ ном болгож гаргалаа. Хэрэв би үүнийг гаргахгүй бол Хар Дорж багштай хамт энэ их мэдлэг, мэдээлэл тэр чигээрээ хамт явчих гээд байсан юм. Учир нь Хар Дорж багш маань бурхан болсон.
-Таны анзаарснаар, ер нь дэлхий нийт юуг илүү сонирхох чиг хандлагатай байна вэ?
-Дэлхий нийтийн хандлага бол баримтат уран зохиол руу илүү орчихсон. Баримтат уран зохиол, тэр дундаа илүү хүнтэй холбоотой, жинхэнэ болсон явдлыг их эвтэйхнээр найруулан бичсэн тэр л зүг рүү уншигч их яваад байгаа. Өөрөө санаачилж, зохиож бичсэн уран зохиол явдгаараа явж байгаа ч хүмүүсийн уншлагын хандлага бол баримтат уран зохиолыг сонирхож байна.
-АНУ-ын Конгрессын номын санд ажилладаг монгол хүний хувьд тус номын санд монголын ямар бүтээлүүд хадгалагддаг талаар сонирхуулаач?
-Конгрессын номын сан дэлхийн бүх улсын, бүх хэлээрх, бүх чухал ном бүтээлийг авна гэсэн уриатай. Тэгэхээр Монголоос хэвлэгдэж байгаа чухал номуудыг бүгдийг нь авч байна л гэсэн үг. Монгол судлалын холбогдолтой гол номууд бүгд орж байгаа. Харамсалтай нь одоо Америкийн шинэ засаг төрийн бодлогоор гадаадаас ном худалдаж авах төсөв нь байхгүй болсон. Тэгэхдээ хүмүүс ном хандивлах сонирхолтой байдаг. Би маргаашаас МУБИС-тай гэрээ байгуулна. Конгрессын номын санд хандивлах монгол зохиолч бүтээлч нарын монгол судлалтай холбоотой номыг МУБИС албан ёсоор хүлээж авдаг санаачилга эхлүүлж байна. Ном хүнд учраас тээвэрлэхэд хүндрэлтэй. Түүнийг нь АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр хариуцаж явуулахаар ажиллаж байна. Бусад улсын ном зогсох тал руугаа болж байгаа бол манайх үргэлжлээд яваад байж чадахаар болж байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүллээ
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны энэ оны III улирлын ерөнхий шалгалтыг өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
Шалгалтыг есдүгээр сарын 17-23-нд ажлын таван өдөр Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтад 1986 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө дөрвөн ээлжээр, нэг удаадаа 100 иргэн шалгалт өгөх юм. Төрийн албаны гуравдугаар улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4043 иргэн бүртгүүлжээ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Төрийн албаны ерөнхий шалгалт цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болсон. Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох дүрэм журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсноор иргэд шалгалтад тэнцэх, өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэлээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “21 аймаг болон нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтыг 22 байршилд зохион байгуулж байна. Шалгалтад тэнцсэнээр Төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцон, цаашид төрийн албанд ажиллах үүд хаалга нь нээгдэх юм” гэв.
Ташрамд сонирхуулахад, нийслэлд энэ оны I, II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад 3515 иргэн бүртгүүлснээс 68.5 хувь буюу 2408 иргэн шалгалт өгч, 1087 иргэн тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэн шалгалт өгснөөс 19 нь тэнцэж, нөөцөд бүртгүүлэх болзол хангасан байна.
Энэ хичээлийн жилд 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
Posted By
Алсын Хараа
On
In
Боловсрол |
No Comments
Манай улсад 2025-2026 хичээлийн шинэ жилд урьдчилсан тооцоогоор нэгдүгээр ангид 78 166 хүүхэд элсэн суралцах төлөвтэй байна.
Боловсролын яамны мэдээлснээр сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 256 031, ерөнхий боловсролын сургуульд нийт 826 860 сурагч сурна. Харин бүх түвшний боловсролын сургалтын 2458 байгууллагад 1 283 986 суралцагч хамрагдах төлөвтэй байгаа юм.
Монгол Улсын 2024 оны хүн амын тооллогоор 3 сая 544 мянга 835 хүн бүртгэлтэй байгаагаас 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байлаа.



