- Alsiinharaa.mn - https://alsiinharaa.mn -

Үхрийн цул мах кг нь 37,767 төгрөгийн үнэд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар өссөн үзүүлэлт юм

Наймдугаар сарын гуравны өдрийн байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн бараа,
бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас нэг хувиар, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар буурсныг
Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс хонины ястай мах нэг кг нь 27,342 төгрөг байгаа
нь өмнөх оны мөн үеэс 61.3 хувиар, өмнөх сараас нэг хувиар буурсан дүн боллоо. Харин
орон нутагт хонины ястай махны үнэ нэг кг нь дунджаар 22,288 төгрөгийн ханштай байна.
Үхрийн цул мах нийслэлд нэг кг нь 37,767 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар
өссөн бол өмнөх сараас 1.4 хувиар буурчээ.
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн дунд төмсний үнийн статистик хамгийн их анхаарал
татаж байна. Долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэг кг төмс 4299 төгрөг байсан нь
өмнөх оны мөн үеэс 80.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч хамгийн сүүлийн
статистик мэдээллээр нэг кг төмсний дундаж үнэ 3523 төгрөг болж, 18 хувиар буурчээ.
Хүнснээс гадна АИ-92 шатахуун нэг литр нь 2840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7
хувиар өссөн бол дизель түлш нэг литр тутамдаа 4185 төгрөг болж, 41.1 хувиар нэмэгдээд
байна. Орон нутагт АИ-92 3049 төгрөг, дизель түлш 4513 төгрөгөөр худалдаалагдаж байгааг
Үндэсний Статистикийн хороо мэдээллээ.

ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

Posted By Алсын Хараа On In Онцлох,Эдийн засаг | No Comments
2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20.1 хувиар өсөв. Тэнцвэржүүлсэн орлого, тусламж 14.6 их наяд төгрөг болж, 1.4 их наяд төгрөг буюу 10.7 хувиар нэмэгдсэн байна.
Татварын орлого 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өсжээ. Татварын нийт орлогын 29.9 хувийг орлогын албан татвар, 24.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22.2 хувийг нийгмийн даатгалын орлого бүрдүүлсэн байна.
May be an image of text that says 'K K 0 0 D p W b'
May be a graphic of text that says 'УЛСЫН тсев /Урьдчилсан ГУЙцэтГэл/ Тосвийн тэнцвэржуулсэн орлого OMHOX оны мон уетэй тесвийн ТЭНЦЭл (+/-), ТЭРБУМ ТЕГреГ 1,547.5 0.7 хувиар есев, 1,287.5 2026 оны (758,0) байдлаар тегрегийн алдагдлын ХЭМжэЭ Θмне есжээ (2,143. 20231-VI I-VI 20241-VI зарлага, эргэж 6.8 20251-VI 2026 ТТЭНЦВЭРЖУУЛСЭН ОРЛОГО, ХНАЯД гегрег 14.2 10.6 13.2 14.6 Урьдчилсан гуйцэтгэлээр улсын нЭгДСэн ТоСВИЙН орлого, тусламж 16. наяд хувиар -VI 2024| 2025 уэс δуюу 10.7 хувиар нэмэгдсэн байна. 2026* хнаяд их наяд ЗАРЛАГА 12.9 16.8 9.0 Тайлант хугацаанд упсын эргаж ДСОН тОсВИЙн зээл нсжээ хувиар, барав, 20231-VI буюу5 20241-VI наяд 20251-VI 2026* I-VI Ox сурвалж: УндэсниЙ статистикийн хороо 7010-0261 tradcr.tdlosccurizics.mn SECURITIES'
May be a graphic of text
May be a graphic of text
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20.0 хувиар нэмэгдэв. Улмаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.8 дахин нэмэгджээ.
Зарлагын өсөлтөд хөрөнгийн зардал 1.0 их наяд төгрөг буюу 58.2 хувиар, бараа, үйлчилгээний зардал 1.0 их наяд төгрөг буюу 20.0 хувиар, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөг буюу 8.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Төсвийн орлого хоёр оронтой хувиар нэмэгдсэн ч зарлагын өсөлт өндөр түвшинд хадгалагдсанаар төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс тэлжээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

“Jade Gas” Монголын байгалийн хийг зах зээлд гаргах $762 саяын хөрөнгө оруулалт татахад ойртоод байна

Posted By Алсын Хараа On In Онцлох,Эдийн засаг | No Comments

1.1 тэрбум австрали долларын дүнтэй хамтын ажиллагааны хэлцэл эхлүүлээд буй “Jade Gas
Holdings” компани ирэх есдүгээр сард багтаан санхүүжилтийн эцсийн гэрээ байгуулбал
Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө "Улаан нуур" талбай
дахь үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлэхээр зорьж байгаагаа мэдээллээ.
БНХАУ-ын “PT Beijing Energy Linking”, “PetroChina”, “Hunan Geology & Mining Technology”
компаниудаас бүрдсэн консорциум өнгөрсөн сард “Jade Gas Holdings”-той хамтын
ажиллагааны хэлцэлд хүрч, төслийн эхэн шатны хөгжүүлэлтэд шаардагдах 762.5 сая
ам.доллар буюу 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийг бүрэн хариуцах санал
тавьсан байна. Уг хэлцэл нь "non-binding" буюу талууд заавал биелүүлэх хууль ёсны үүрэг
хүлээгээгүй тул санхүүжилт олгох баталгаа биш болохыг “Jade Gas Holdings” мэдэгдэлдээ
онцолжээ.

Талууд энэ улирлын эцэс гэхэд гэрээгээ эцэслэхийг зорьж буй бөгөөд хэрэв амжилттай
хэрэгжвэл инженерчлэл, логистик, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 2026 онд багтаан
эхлүүлэх боломжтой аж. Өрөмдлөгийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд 175 олборлолтын
цооног өрөмдөхөөр тооцоолж, энэ хүрээнд 2027 оны II-III сард төслийн талбайд 10 хүртэлх
тооны өрөмдлөгийн машин байршуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна талууд “Улаан нуур” талбайгаас эхний ээлжид 40 гаруй цооногийн хийг
боловсруулах шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр байгуулахаар судалж байгааг
мэдээллээ. Үйлдвэрийг модуляр бүтэцтэй буюу хийн олборлолт нэмэгдэх хэрээр хүчин
чадлыг нь үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжтой байдлаар загварчилж барих аж.
Хөрөнгө оруулалтын гэрээнд санал болгож буй бүтцээр төслийн эзэмшил “Jade Gas
Holdings”-д хадгалагдах бол “PT Beijing Energy Linking”-ийн консорциум метан хийн
борлуулалтын орлогоос хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тусгажээ. Тодруулбал: хөгжүүлэлтийн
зардал эргэн төлөгдөх хүртэл “PT Beijing Energy Linking” улсын татвар, роялти төлбөрийн
дараах борлуулалтын орлогын 80 хувийг хүлээн авах юм байна. Харин цооногуудын
олборлолтын үлдсэн хугацаанд “Jade Gas Holdings”-д орлогын 70 хувь нь, “PT Beijing Energy
Linking”-д 30 хувь нь ногдохоор хуваарилжээ.
8/4/26, 11:27 PM Bloomberg TV Mongolia
https://bloombergtv.mn/news/mse8v1?fbclid=IwY2xjawTe47JleHRuA2FlbQIxMABicmlkETFkNURHcDFEejNSOXp4bFNoc3J0YwZhcHBfaWQQMjIyMD… 2/3
175 цооногоос бүрдсэн эхэн шатны хөтөлбөр нь “Jade Gas Holdings”-ийн урт хугацааны
төлөвлөгөөний ердөө багахан хэсэг нь аж. Хөгжүүлэлтийн хоёрдугаар шатанд цооногийн тоог
400-д, гуравдугаар шатанд 800 хүргэх бөгөөд урьдчилсан судалгаа, хайгуулын ажлын үр
дүнгээс харвал “Улаан нуур” талбайд 1400 хүртэлх тооны цооног гаргах боломжтой гэж
тооцоолжээ.
“Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын байгалийн хийг зах зээлд дорвитой хэмжээгээр
нийлүүлэх замыг засах юм” хэмээн “Jade Gas Holdings”-ийн Гүйцэтгэх захирал Жо Бёрк
онцолсон байна.
Үүний зэрэгцээ “Jade Gas Holdings” нэгж бүр нь 12 австрали центийн үнэтэй 91.7 сая ширхэг
хувьцаа хаалттай хүрээнд гаргаж, 11 сая австрали доллар амжилттай татан төвлөрүүлснээ
мэдээллээ. Шинэ санхүүжилтийг төслийн хөгжүүлэлтийн бэлтгэл ажил, удирдлагын багийн
өргөтгөлийн зардал болон Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болох зорилтоо
ахиулахад тус тус зарцуулахаа мэдээлжээ.
Тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад анх удаа байгалийн хийн нөөцийг
албан ёсоор бүртгүүлж, хайгуулаас хөгжүүлэлтийн шат руу шилжсэн юм.

Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 435 тэрбум төгрөгөөр өсжээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний хагас жилд 865 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.

Өмнөх оны мөн үеэс 435 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өсжээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 66 хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 34 хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.

Үнэт цаасны гүйлгээний талыг компанийн бонд, 16 хувийг компанийн хувьцаа, 15 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 14 хувийг Засгийн газрын бонд, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.

Арилжсан үнэт цаас 2026 оны эхний хагас жилд 266 сая ширхэг болжээ. Өмнөх оны мөн үеэс 58 хувиар буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 1.5 (4.0 сая ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 98.5 (262.4 сая ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна.

Эх сурвалж: ҮСХ

Brent маркийн газрын тосны үнэ 91 ам.доллароос давжээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Лондоны ICE биржийн арилжааны явцад есдүгээр сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 91 ам.доллароос давж, энэ оны зургаадугаар сарын 11-нээс хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг арилжааны мэдээлэл харууллаа.

Тодруулбал, 3.54 хувиар өсөж, 91.22 ам.долларт хүрсний дараа үргэлжлэн өссөөр 91.42 ам.доллар (+3.77 хувь) болсон нь даваа гаргийн өглөөний хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Харин дараа нь өсөлт саарч, (+2.45 хувь) баррель нь 90.26 ам.доллароор арилжаалагджээ. Түүнчлэн WTI маркийн газрын тосны наймдугаар сард нийлүүлэх үнэ 2.27 хувиар өсөж, баррель нь 83.64 ам.долларт хүрсэн байна.

Азийн зах зээлүүд долоо хоногийн хамгийн хүчтэй өсөлтийг үзүүллээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.06.15-2026.06.21)

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ БАЙР СУУРИА ДАХИН БАТАЛЛАА

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) шинэ дарга Кевин Уоршийн удирдсан анхны мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 3.50–3.75%-ийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ингэснээр ХНС дөрөв дэх удаагаа дараалан бодлогын хүүг өөрчлөлгүй хадгалж байгаа бөгөөд инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа нөхцөлд болгоомжтой байр сууриа үргэлжлүүлж байна.

Гол үзүүлэлтүүд:

Анхны хэвлэлийн бага хурлын үеэр ХНС-гийн шинэ дарга Кевин Уорш инфляцыг бууруулах нь төв банкны хамгийн чухал зорилт хэвээр байгааг онцолж, "Үнэ тогтвортой байх нь урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс" хэмээн мэдэгдэв. Тэрээр сүүлийн жилүүдэд инфляц зорилтот 2%-ийн түвшнээс тогтмол өндөр байсныг хүлээн зөвшөөрсөн ч сүүлийн үеийн эрчим хүчний үнийн өсөлтийг урт хугацааны тогтвортой инфляцын дохио гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Шинэ удирдлагын дор ХНС мөн бодлогын мэдээллийн арга барилдаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ирээдүйн бодлогын талаар илүү хязгаарлагдмал мэдээлэл өгөх бөгөөд эдийн засгийн бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан шийдвэр гаргах "data-dependent" зарчмыг илүү тодорхой баримтална гэж мэдэгдсэн байна. Мөн төв банкны харилцаа, баланс, инфляцын хэмжилт зэрэг чиглэлээр дотоод шинэчлэлийн ажлын хэсгүүд байгуулагдахаар болжээ.

Хөрөнгийн зах зээлийн хувьд энэхүү шийдвэр нь богино хугацаанд хувьцааны зах зээлд тодорхой дарамт үзүүлсэн ч бодлогын чиглэл илүү тодорхой болж эхэлснийг хөрөнгө оруулагчид эерэгээр үнэлж байна. Гэсэн хэдий ч ХНС энэ онд бодлогын хүүгээ дахин өсгөж болзошгүй гэсэн дохио өгсөн нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийг өндөр түвшинд хадгалж, технологи болон өндөр үнэлгээтэй өсөлтийн хувьцаануудын хэлбэлзэл үргэлжлэх магадлалыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаас инфляц аажмаар саарч эхэлбэл 2027 онд мөнгөний бодлого зөөлрөх боломж дахин нээгдэх хүлээлт зах зээлд хадгалагдсаар байна.

НЕФТИЙН ҮНЭ БУУРЧ, ЗАХ ЗЭЭЛ ИНФЛЯЦЫН ДАРАМТ СУЛРАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээр байгуулагдах хүлээлт нэмэгдэж, Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл намжсанаар дэлхийн газрын тосны зах зээлд үнэ буурах хандлага үргэлжилж байна. Зах зээлийн оролцогчид Ормузын хоолойн тээвэр хэвийн үргэлжилж, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл буурч байгааг эерэг дохио гэж үнэлж байна.

Гол үзүүлэлтүүд:

Сүүлийн долоо хоногуудад нефтийн үнэ геополитикийн эрсдэлийн улмаас огцом өсөөд байсан ч АНУ, Ираны энхийн хэлэлцээрийн талаарх мэдээлэл гарсны дараа зах зээл эрсдэлийн үнэлгээгээ дахин тооцож эхэлжээ. Ингэснээр нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой нэмэлт "эрсдэлийн шимтгэл" буурч, нефтийн үнэ дарамтад орсон байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн үзэж буйгаар, хэрэв нөхцөл байдал тогтвортой үргэлжилбэл ОПЕК+ болон ОПЕК-ийн бус үйлдвэрлэгчдийн олборлолт нэмэгдэж, 2027 онд дэлхийн зах зээл нийлүүлэлтийн илүүдэлтэй болох төлөвтэй байна. Энэ нь эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлаж, дэлхийн инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж үзэж байна.

Гэвч шинжээчид болгоомжтой байр сууриа хадгалсаар байна. Нефтийн үнэ мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд стратегийн газрын тосны нөөцийг сэргээх, далайн тээврийн хэвийн үйл ажиллагааг бүрэн сэргээхэд тодорхой хугацаа шаардлагатай хэвээр байна. Иймээс Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал дахин хурцадвал газрын тосны зах зээл богино хугацаанд өндөр савлагаатай хэвээр байх эрсдэлтэй.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын мөнгөний бодлогын хүлээлт болон хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын урсгалын нөлөөгөөр өндөр хэлбэлзэлтэй байлаа. Долоо хоногийн эхэнд АНУ-Ираны энхийн хэлэлцээний ахиц, газрын тосны үнийн бууралт нь эрсдэлтэй хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлсэн бол долоо хоногийн дунд үеэс Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах төлөвтэй байгааг онцолсноор зах зээлүүдэд ашиг авалт эрчимжив.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: -0.22% 

Dow Jones: +0.39%

Nasdaq: -0.64% 

АНУ-ын зах зээл долоо хоногийг холимог гүйцэтгэлтэй өндөрлүүллээ. Долоо хоногийн эхэнд АНУ-Ираны түр хэлэлцээрийн мэдээллийн дараа газрын тосны үнэ огцом буурч, инфляцын дарамт багасах хүлээлт бий болсноор Dow Jones шинэ дээд түвшинд хүрч, SpaceX IPO, Nvidia болон хагас дамжуулагчийн хувьцаанууд хүчтэй өсөлт үзүүлсэн. Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээхийн зэрэгцээ энэ онд дахин хүү өсгөх боломжийг нээлттэй үлдээсэн нь технологийн салбарт дарамт болж, Nasdaq болон S&P 500 индексүүд долоо хоногийн эцэст бууралтаар хаагдлаа. Хөрөнгө оруулагчид өсөлтийн хувьцаанаас илүү хамгаалалтын салбарууд руу хэсэгчлэн шилжих хандлага ажиглагдав.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: -0.65%

STOXX Europe 600: -0.17%

DAX 40: +0.37%

CAC 40: -0.48%

Европын зах зээлүүд мөн холимог хөдөлгөөнтэй байлаа. Долоо хоногийн эхэнд газрын тосны үнэ буурч, Ойрхи Дорнодын эрсдэл намжсан нь агаарын тээвэр, банк болон экспортын компаниудад эерэг нөлөө үзүүлэв. Ялангуяа Германы DAX 40 индекс эерэг бүсэд хадгалагдсан нь аж үйлдвэрийн компаниудын тогтвортой үзүүлэлттэй холбоотой байлаа. Харин FTSE 100 болон CAC 40 индексүүд хөрөнгө оруулагчдын болгоомжлол, мөнгөний бодлогын тодорхойгүй байдлын улмаас бага зэрэг буурч, нийт Европын зах зээлд өсөлтийн эрч саарсан дүр зураг ажиглагдав.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: +6.69%

KOSPI: +6.17%

CSI 300: +2.33%

SSEC: +0.91%

Азийн зах зээлүүд долоо хоногийн хамгийн хүчтэй өсөлтийг үзүүллээ. Газрын тосны үнийн бууралт нь импортод түшиглэдэг Япон, Өмнөд Солонгосын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг сэргээв. Samsung Electronics, SK Hynix, SoftBank болон технологийн бусад компаниудын өсөлт KOSPI болон Nikkei индексүүдийг 6%-иас дээш өсгөжээ. Хятадын CSI 300 болон Shanghai Composite индексүүд мөн өсөлттэй хаагдсан ч өсөлтийн хэмжээ харьцангуй даруухан байж, хөрөнгө оруулагчид эдийн засгийн бодлогын дараагийн дэмжлэгийг хүлээсэн хэвээр байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсчээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өсчээ.

2026 оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 23.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.6 хувиар тус тус өссөн байна.

2026 оны 5 дугаар сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 13.9 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.7 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 24.1 хувь, Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.8 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Инфляцын түвшин 2025 оны тавдугаар сард 8.3 хувь байсан бол энэ оны мөн үед 11.2 хувь болж, өсөлтийн хурдац 2.9 нэгж хувиар өсжээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.9 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөхөд,

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсчээ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Өнгөрсөн жил эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд, экспорт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. ​

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлогч улс болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах учиртайг эдийн засагчид онцолжээ.

Экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлжээ.

Цаашид:

ЕСБХБ: Төв Ази болон Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлнэ

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Төв Ази болон Монгол Улс нь геополитикийн донсолгоонд тэсвэртэй хэвээр байж, 2026-2027 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) үйл ажиллагаа явуулдаг орнууд дундаас эдийн засаг нь хамгийн их хувиар өсөх төлөвтэй байна гэж тус банкнаас нийтэлсэн "Бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөв" тайланд дурджээ.

Тус банкны шинжээчдийн таамагласнаар, Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменистан болон Узбекистан улсын эдийн засаг энэ онд 5.6 хувиар, харин 2027 онд 5.3 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.

Төв Азийн орнууд болон манай улсын эдийн засгийн идэвхжил энэ оны эхний саруудад тогтвортой байсан боловч аажмаар саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ.

Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт хийгээд уул уурхайн салбарын эрчимтэй үйл ажиллагаа эдийн засгийн өсөлтийн гол түлхэц болжээ. Гэсэн хэдий ч Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) бодит өсөлт алгуур саарч, 2026, 2027 онуудад 5.5 хувьтай байх төлөвтэй байна.

Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн “хурдасгуур” гэсэн үг

Posted By Алсын Хараа On In Эдийн засаг | No Comments

Эдийн засгийн онол, хэлэлцүүлгийн клубийн зөвлөх, эдийн засагч Л.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Олон нийтэд ойлгомжтой байдлаар хэлбэл яг ямар түвшинд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг сэргэж байгаа ч эмзэг хэвээр гэж тодорхойлж болно. Сүүлийн жилүүдэд экспорт, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт сайжирсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна гэж эерэг талаас нь хармаар. Гэхдээ энэ өсөлт маш ихээр гадаад хүчин зүйлсээс хамааралтай хэвээр байгаа нь сул тал, эрсдэл өндөр хэвээрээ байна гэсэн үг. Дотоод нөхцөлд авч үзвэл инфляци буюу үнийн өсөлт бүрэн тогтворжоогүй. Хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, импортын барааны үнэ өндөр хэвээр байгаа нь айл өрхийн бодит орлогыг шимэгч шиг идэж байна. Тиймээс хүмүүс эдийн засаг өсөөд байна гэдгийг өдөр тутмын амьдрал дээрээ төдийлөн мэдрэхгүй байгаа.

Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй эерэг ч микро түвшинд буюу өрхийн амьдрал дээр дарамт байсаар байна.

-Тэгвэл эдийн засгаа өсгөх бодит боломж нь юу байна. Таны хувьд эдийн засгийн тооцоо судалгааг байнга харж байгаа байх...?

-Манай улс боломжийн хувьд муу биш. Хэрвээ бодлого зөв хэрэгжвэл жилд 5–7 хувийн тогтвортой өсөлтийг хадгалах бүрэн боломж бий. Гэхдээ энд нэг чухал нөхцөл бий. Тэр нь эдийн засгийн бүтэц. Одоогийн байдлаар манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай. Энэ нь өсөлтийг тогтворгүй болгодог. Нэг жилд өсөлт өндөр гарч, дараа жил нь буурах буюу савлагаатай байдал үүсдэг. Хэрвээ бид үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбаруудаа зэрэг хөгжүүлж чадвал өсөлт илүү тогтвортой болно.

-Өөрөөр хэлбэл, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай л гэсэн үг үү?

-Тийм. Би дөрвөн гол чиглэл онцолмоор байна. Нэгдүгээрт, уул уурхайгаа илүү үр ашигтай болгох. Зөвхөн олборлох биш, нэмүү өртөг шингээх шаардлагатай. Хоёрдугаарт, хөдөө аж ахуй. Манай улсын өрсөлдөх чадвартай цөөн салбарын нэг. Гэхдээ бид түүхий хэлбэрээр биш, боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Гуравдугаарт, аялал жуулчлал. Байгаль, соёлын онцлог давуу талаа зөв ашиглавал валютын том эх үүсвэр болж чадна. Дөрөвдүгээрт, жижиг дунд бизнес. Энэ салбар л ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог.

-Төр, засгийн хувьд жил бүрийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдэлтэй гарлаа гэж зарладаг. Гэтэл яагаад эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй байна вэ?

-Маш чухал асуудал. Өсөлт өөрөө иргэдэд автоматаар хүрдэггүй. Өсөлт иргэдэд мэдрэгдэхийн тулд цалин инфляциас хурдан өсөх, ажлын байр нэмэгдэх, жижиг бизнесүүд орлого олох боломжтой байх ёстой. Хэрвээ эдийн засгийн өсөлтийн үр ашиг цөөн салбарт, цөөн компанид төвлөрвөл иргэдийн амьдралд нөлөө бага байдаг. Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал манай эдийн засагт маш өндөр нөлөөтэй байна. Манай улс жижиг, нээлттэй эдийн засагтай. Тиймээс гадаад орчны өөрчлөлт шууд нөлөөлдөг. Жишээлбэл, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, томоохон эдийн засгуудын өсөлт, геополитикийн нөхцөл байдал энэ бүхэн манайд шууд дам нөлөө үзүүлдэг.

-Тэр дундаа Хятад, Орос гэсэн хоёр хөршийн нөлөөлөл их байх, тийм үү?

-Тийм ээ, манай эдийн засагт хамгийн шууд, хүчтэй нөлөө үзүүлдэг хоёр улс бол яах аргагүй Хятад, Орос юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал бид экспорт нэг талдаа, импорт нөгөө талдаа гэсэн бүтэцтэй. Хятад бол манай экспортын гол зах зээл. Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнх нь Хятад руу гардаг. Тиймээс Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах, барилгын салбар саарах, үйлдвэрлэл нь буурах үед манай экспортын хэмжээ, үнэ шууд буурдаг. Энэ нь улсын төсвийн орлого, валютын орлогод хүртэл нөлөөлнө. Харин Оросын хувьд бид эсрэг хамааралтай. Шатахуун, эрчим хүчний хувьд ихээхэн хараат. Шатахууны үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эсвэл геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд манай дотоодын үнэ өсч, инфляци нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тиймээс бид хоёр том эдийн засгийн дунд оршдог, гадны нөлөөнд эмзэг эдийн засагтай гэсэн үг. Эдийн засаг талаасаа энэ бол маш ойлгомжтой, яагаад ч өөрчлөгдөх боломжгүй агуулга учраас энэ чиглэлийн эдийн засгийн өсөлтийн бодлого, системүүдийг оновчтой гаргаад явах нь л угтаа чухал байгаа юм. Харамсалтай нь бид тэгж чадахгүй явсаар л байна.

-Урин дулааны цаг эхэлж эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байна. Энэ үед аялал жуулчлал болон ЖДҮ эрхлэгчид орлогоо нэмэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Зуны улирал бол эдийн засгийн боломжийн үе гэж хэлж болно. Ялангуяа аялал жуулчлал, жижиг дунд бизнесүүдийн хувьд орлогоо нэмэх хамгийн тохиромжтой цаг.

Миний харж байгаагаар аялал жуулчлалын салбарт гурван зүйл хамгийн чухал. Нэгдүгээрт, үйлчилгээний чанар. Гадаад жуулчид зөвхөн байгаль үзэх гэж ирдэггүй, тухайн орны үйлчилгээний түвшинг мэдэрдэг. Хөтөч, буудал, хоол, харилцаа гээд бүх зүйл чухал. Хоёрдугаарт, олон улсын маркетинг. Монголд сайхан газар байгааг бид өөрсдөө мэддэг ч гадаад ертөнцөд хангалттай сурталчилж чаддаггүй. Онлайн платформ, сошиал медиа, аяллын агентлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Гуравдугаарт, дэд бүтэц. Зам, ариун цэвэр, интернэт, төлбөрийн систем зэрэг нь жуулчны туршлагад шууд нөлөөлдөг.

Харин ЖДҮ эрхлэгчдийн хувьд санхүүжилт буюу зээл авах боломж хязгаарлагдмал, хүү өндөр байдаг. Мөн татварын асуудал байна. Жижиг бизнесүүдэд харьцангуй ачаалал их татварын бодлого манайд үйлчилж байгаа. Мөн зах зээлийн хувьд бүтээгдэхүүнээ борлуулах суваг хомс гэдэг асуудлууд байна. Гэхдээ нөгөө талдаа боломж ч бий.

-Том төслүүд хөдөлж байж эдийн засаг илүү өснө. Харамсалтай нь Монгол Улсад том төсөл хөдлөх боломж нь улс төрийн түвшиндээ хязгаарлагдмал байна. Ер нь том төслүүд хөдлөхгүй бол эдийн засгийн өсөлт агших уу?

-Шууд эдийн засаг агшина гэж хэлэх нь арай хэтрүүлсэн дүгнэлт. Харин бодит байдал дээр томоохон төслүүд хөдлөхгүй удах тусам эдийн засгийн өсөлт удааширч, бид боломжоо алддаг нь үнэн. Энгийнээр тайлбарлавал, нэг том уурхай эсвэл дэд бүтцийн төсөл төмөр зам, цахилгаан станц гэх мэт хэрэгжиж эхлэхэд зөвхөн тэр төсөл өөрөө биш, дагаад олон зүйл хөдөлдөг. Олон мянган хүн ажилтай болж, ханган нийлүүлэгч жижиг, дунд бизнесүүд захиалга авч орлого олж эхэлдэг. Төсөвт орж ирэх татвар нэмэгдэнэ, гадаадаас орж ирэх валют өснө. Өөрөөр хэлбэл нэг том төсөл олон жижиг “хөдөлгүүр”-ийг зэрэг асаадаг гэсэн үг. Харин ийм төслүүд зогсонги байдалд орвол эсрэгээрээ шинэ ажлын байр үүсэхгүй, бизнесүүдийн захиалга багасна, валютын урсгал нэмэгдэхгүй. Ингээд эдийн засаг унахгүй ч гэлээ удаан, жижиг алхмаар л урагшилдаг. Үүнийг айлын жишээгээр ойлговол илүү амархан. Нэг айл зөвхөн өдөр тутмын жижиг орлогоор амьдраад байвал өл залгуулна, гэхдээ хурдан өсөхгүй. Харин илүү их орлого оруулж ирэх боломж байсаар байтал түүнийгээ ашиглахгүй бол тэр айл зүгээр л боломжоо алдчихаж байгаа хэрэг. Тиймээс том төслүүд эдийн засагт маш чухал үүрэгтэй. Товчхондоо хэлбэл, том төслүүд бол эдийн засгийн “хурдасгуур” гэсэн үг. Байхгүй бол эдийн засаг явна, гэхдээ удаан. Харин байвал илүү хурдтай, илүү боломжтой өсдөг.

Э.МӨНХТҮВШИН