Guys хамтлаг тоглолтоо МҮОНРТ-ээр толилуулахаар болжээ

оруулсан Алсын Хараа

"COVID"-19-өөс урьдчилан сэргийлж гэртээ байгаа хүмүүстээ контент хандивлах зорилгоор "Guys" хамтлаг Үндэсний олон нийтийн радио телевизээр тоглолт зохион байгуулах болсноо өнөөдөр зарлалаа. 

"Хайрын бүжиг" тоглолт энэ сарын 28-ны 12.00 цагаас гарах бөгөөд үзэгчдэд гараа сайтар угаахын сацуу маскаа тогтмол зүүж "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалах юм байна. Харин энэ сарын 29-нд 12.00 цагаас "Амьдрал үргэлж сайхнаараа" тоглолтоо толилуулахаар болжээ. Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих