АТГ-аас 20 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлжээ

оруулсан Алсын Хараа

АТГ-аас гурван байгууллагын 20 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ.

Тодруулбал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Дулааны 4 дүгээр станц" ТӨХК, "Төрийн орон сууцны корпорац" ТӨҮГ-ын нийт 20 зөрчилтэй албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар болжээ.

Хуульд зааснаар, Авлигын эсрэг хуулийн 13.8.2-т “Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулна” гэж заасан байна.

Мөн 13.8.3-т “Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж заасныг тус тус үндэслэсэн байна.

Сэтгэгдэл бичих