"Оскар"-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөгчтэй зохион байгуулна

оруулсан Алсын Хараа

/TASS/. Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын шагнал гардуулах ёслолыг гурван жилийн дараа анх удаа хөтлөгчтэй зохион байгуулах гэж байгаа талаар “Variety” сэтгүүлд “ABC” телевизийн энтертайнмент хөтөлбөр хариуцсан дарга Крейг Эрвичийн мэдээллээс эш татан бичжээ.

Ёслолыг шууд дамжуулах сувгийн төлөөлөгч энэ тухай виртуал арга хэмжээний үеэр мэдэгдсэн ч хөтлөгчийн нэрийг нууцалсан байна. "Би ч байж магадгүй" гэж тэрбээр хэлээд удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна.

Инээдмийн жүжигчин Кевин Харт ижил хүйстнээс айх эмгэгтэй гэх дуулианы улмаас хөтлөхөөс татгалзсаны дараа академийн шагнал гардуулах ёслолыг 2019 оноос хойш хөтлөгчгүйгээр зохион байгуулж байгаа юм.

Энэ ёслол нь сайн үнэлгээ авсан тул дараагийн хоёр жилд зохион байгуулагчид уламжлалт хэлбэрээсээ татгалзсан боловч хөтлөгчгүй ёслолыг цөөхөн хүн үзсэн хэвээр байгааг өнгөрсөн оны ёслол харуулсан учир хөтлөгчтэй зохион байгуулахаар шийджээ.

Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болно. Шагналд нэр дэвшигчдийг хоёрдугаар сарын 8-нд зарлана.

Сэтгэгдэл бичих