Сансарт ниссэн Япон тэрбумтан мөнгө тараажээ

оруулсан Алсын Хараа

Японы тэрбумтан Юусаку Маэзава /2021.12.20/ Даваа гаригт 12 хоногийн хугацаатай сансрын аяллаа дуусгаад ирснийхээ дараа амласан ёсоороо Ням гаригаас эхлэн хүмүүст програмаар дамжуулан мөнгө өгч эхэлжээ.

Онлайн худалдааны “Zozo”-г үүсгэн байгуулж хөрөнгөжсөн Маэзава арванхоёрдугаар сарын эхээр 12 хоногийн аяллаа хийх явцдаа хүмүүст мөнгө өгөхөө амласан байна. Тэрбээр өөрийн туслах Йозо Хирано, сансрын нисгэгч Александр Мисуркин нарын хамт арванхоёрдугаар сарын 8-нд Казахстаны Байконур сансрын буудлаас "Союз МС-20" хөлөг онгоцоор хөөрч, Даваа гаригт эх дэлхийдээ буцаж ирсэн юм.

Тэрбээр ням гаригт “кифутаун” хандивын платформоор дамжуулан бэлэг гардуулсан байна. Сугалаанд оролцсон хүн бүр дэлгүүрт ашиглах эсвэл буяны ажилд хандивлах боломжтой програмаар дамжуулан мөнгө авах аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр нь 500-1 сая иен тараасан байна.

Маэзава Олон улсын сансрын станцад (ОУСС) байх хугацаандаа завгүй байсан бөгөөд өөрийн YouTube хуудсандаа бие засах газар хэрхэн ашиглах, шүдээ угаах гэх мэт өдөр тутмын үйлдлүүдийг харуулсан олон тооны видео бичлэгийг байршуулж, сансарт хэрхэн амьдарч байгаа талаарх дүрс бичлэгийг багтаажээ.

Өдгөө 46 настай Маэзава өмнө нь твиттер хуудсаараа мөнгө тарааж байсан. Өнгөрсөн 2020 онд  хоёр тэрбум ам.долларын хөрөнгийнхөө есөн сая ам.долларыг твиттерийн дагагчиддаа өгөхөө зарлаж байсан юм.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл бичих