Италид вакцинд хамрагдаагүй иргэдэд тавих хязгаарлалтыг чангатгажээ

оруулсан Алсын Хараа

Италид “COVID-19” халдварын тархалтыг бууруулахын тулд вакцинд хамрагдаагүй иргэдэд тавих хязгаарлалтыг чангатгахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, “COVID-19”-ийн супер ногоон паспорт хэмээн нэрлэж буй бичиг баримтгүй тохиолдолд даваа гаргаас олон нийтийн олон үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна.

Сүүлийн зургаан сарын дотор вакцин хийлгэсэн, халдвараас эдгэрснийг нотлох уг паспортыг ирэх нэгдүгээр сарын дунд үе хүртэл театр, кинотеатр, спортын цогцолбор, зоогийн газар, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ үзүүлэх ёстой байна.

Шинээр танилцуулсан эдгээр арга хэмжээ нь одоогоор хэрэглэж буй, шинжилгээний хариу сөрөг гарсныг баталдаг ногоон паспортын нөхцөлийг чангатгажээ. Энэ паспортыг цаашид нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, ажилдаа явахдаа үзүүлэх боломжтой байна.

Италид 10 дугаар сарын дунд үеэс аажмаар нэмэгдэж эхэлсэн коронавирусний өвчлөл одоо эрс нэмэгдэх болжээ. Мөн Европт “омикрон” хувилбар олон нийтийн санааг түгшээх болсон бөгөөд уг хувилбар нь хурдан халдварладаг, дархлааны хариу урвалаас зугтдаг байж болзошгүй байгаа юм.

Сэтгэгдэл бичих