О.Оюунчимэг өсвөрийн жүдочдын тивийн аварга болов

оруулсан Алсын Хараа

Жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ливан улсын Бейрут хотноо болж шилдгүүдээ шалгаруулав.

Энэхүү тэмцээний өсвөр үеийн ангилалд манай улсаас 7 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 10 тамирчин оролцож 1 алт, 2 хүрэл медаль хүртжээ.

Охидын 57 кг-ын жинд СХД-ийн спорт хороо, "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д ХУД "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Харин залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр ЧД-ийн спорт хорооны тамирчин Э.Хүслэн багтаа ганц хүрэл медаль авчирлаа.

Сэтгэгдэл бичих