БНСУ-ын дунд сургуулийн дөрвөн сурагч нийлж МОНГОЛ охиныг зодож, бичлэгийг нь зарсан хэрэг гарчээ

оруулсан Алсын Хараа

Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч дөрвөн охин дээд ангийнхаа монгол охиныг зургаан цаг цоожилж, гар, хөлийг нь скочоор хүлж, хүчээр архи уулган зодсон хэрэг тус улсад гарсан болохыг MBC news өчигдөр мэдээллээ.

Гэмт этгээдүүд охинд хүчээр шөнөжин архи уулгаж, зодсоныхоо дараа видео бичлэг хийж, 5,000 воноор зарсан байна. Бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан тул хохирогч сэтгэл санааны цочролоос болж сургуульдаа явж чадахгүй байгаа аж.

Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулснаас үхсэн нь дээр” гэж бодсоор л байсан. Эцэст нь би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” гэжээ.

Бичлэг олон нийтэд цацагдсаны дараа цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг өнгөрсөн аравдугаар сард прокурорт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: МВС

Сэтгэгдэл бичих