“Brent” нефтийн үнэ 71 ам.доллароос доошилж унажээ

оруулсан Алсын Хараа

 /RIA Novosti/. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ дунджаар гурван хувиар буурч байгааг арилжааны мэдээлэл харуулжээ. “Brent” маркийн нефтийн үнэ есдүгээр сарын 10-наас хойш анх удаа нэг торх нь 71 ам.доллароос доош унасан байна.

“Brent” нефтийн хоёрдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 3.37 хувиар буурч, нэг торх нь 70.82 ам.доллар болсон бол “WTI” маркийн нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 67.83 ам.долларт хүрч 3.03 хувиар буурчээ.

Коронавирусний шинэ хувилбарын улмаас нефтийн үнэ буурч байна. Хэрэв “омикрон” хувилбар аюултай болж таарвал дэлхий дахин илүү хатуу хязгаарлалттай тулгарах бөгөөд энэ нь нефтийн эрэлт хэрэгцээ бууна гэсэн үг юм.

Сэтгэгдэл бичих