Монголын шатарчин сурагчид Дубайд хүрэл медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

Дэлхийн дунд сургуулиудын багийн “Dubai Expo- 2021” аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээнд 53 улсын 296 баг оролцсоноос нийслэлийн 33-р сургуулийн баг 3-р байр, 1 дүгээр сургуулийн баг 4 дүгээр байр эзэлжээ.

Тус тэмцээний 1-3 дугаар шат жилийн турш онлайнаар явагдаж шигшээд 10 баг шалгаран үлдсэн юм. Мөн урилгаар 2 баг нэмэгдэж шилдэг 12 баг оролцон оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм.

Тэмцээний шигшээ шат Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын  Дубай хотноо “Дубай экспо-2020” үзэсгэлэнгийн хүрээнд 11 дүгээр сарын 23-30-нд танхимаар зохион байгуулж ийнхүү  шилдгүүдээ шалгаруулав. Энэхүү шигшээ тэмцээн Дэлхийн аваргын төлөө өрсөлдөж буй Магнус каролон -Ян Непомняши нарын тэмцээн болж буй зааланд болсон аж.

Монгол Улсаас энэ тэмцээнд өрсөлдөж 3 дугаар байр эзэлсэн 33 дугаар сургуулийн шагналыг Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович гардуулан өгсөн байна.

Сэтгэгдэл бичих