Өнгөрсөн хоногт 711 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд  711 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд  486 нь Улаанбаатар хотод,  225 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон буюу  19 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгджээ.

 Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 380 732 болж байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Тэдний дөрөв нь эмэгтэй, гурав нь эмэгтэй хүн байв. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1  хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвараар улсын хэмжээнд 7 196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  14 684 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих