Тайширын усан цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авлаа

оруулсан Алсын Хараа

Тайширын усан цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус станцын байрлалд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт орших “Тайширын усан цахилгаан станц”-ыг улсын онц чухал объектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу Дотоодын цэргийн тусгай салбарыг тус аймагт шинээр байгуулж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг эхлүүллээ.

Хамгаалалтад хүлээн авах үйл ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбат, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Эрдэнэ-Очир, “Тайшир-Гуулин” усан цахилгаан станцын дарга Д.Амартүвшин, дотоодын цэргийн тусгай салбарын захирагч, хошууч Г.Золбаяр нар болон бусад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Сэтгэгдэл бичих