Германд коронавирусний халдварын 66 884 шинэ тохиолдол илэрчээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. Германд сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 66 884 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Роберт Кохын хүрээлэн мэдээлжээ.

Нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлын өмнөх дээд үзүүлэлт 11 дүгээр сарын 18-нд бүртгэгджээ. Энэ өдөр 65 371 хүнээс халдвар илэрсэн байна. Германд цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 5 497 795 болжээ. Сүүлийн 24 цагт 335 хүн халдвараар нас барж, нас барсан нийт хүний ​​тоо 99 768-д хүрсэн байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт Германд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Тус улсын Канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель 11 дүгээр сарын 18-нд мужуудын захирагч нартай уулзаж, халдварын тархалтыг хязгаарлахад чиглэсэн шинэ багц арга хэмжээг баталжээ.

Сэтгэгдэл бичих