Улсын хэмжээнд 567 мянган тонн улаанбуудай хураан авчээ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулсан байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг товч танилцуулсан юм. Тэрбээр, “Урьдчилсан дүнгээр 404.3 мянган га талбайгаас 605.6 мянган тонн үр тариа хураан авсан. Үүнээс 567 мянган тонн нь улаанбуудай байна. Мөн 18.5 мянган га талбайгаас 181.5 мянган тонн төмс, 53.6 мянган тонн тосны ургамлын ургамал хураан аваад байна. Ургацын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудай 155.8 мянган тонн, тэжээлийн ургамал 130.8 мянган тонн, тосны ургамал 32.3 мянган тонноор их байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих