Австрали гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнуудад хилээ нээнэ

оруулсан Алсын Хараа

/Reuters/. Австрали ирэх сараас эхлэн гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнуудыг хилээр нэвтрүүлэх хязгаарлалтуудаа цуцална гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Хэвийн амьдралдаа эргэн орох Засгийн газрын үндэсний төлөвлөгөөний хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасныг Ерөнхий Скотт Моррисон нийслэл Канберра хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.

“2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс вакцинд бүрэн хамрагдсан, хүчин төгөлдөр визтэй гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнууд болон хүмүүнлэгийн, түр, ажлын, гэр бүлийн визтэй иргэдэд хилээ нээнэ” гэж С.Моррисон мэдэгдсэн байна.

Ийнхүү Австралид ирэх иргэд гурван хоногийн дотор өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батална. Мөн Япон, БНСУ-ын, вакцинд бүрэн хамрагдсан иргэд эх орноосоо Австрали руу тусгаарлагдахгүйгээр зорчих боломжтой болно гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.

Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 290336 тохиолдол илэрч, 1942 хүн нас барсан Австралид 16-гаас дээш насны хүн амын 91.5 хувь нь вакцины эхний тунд, 85.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна.

Сэтгэгдэл бичих