"Бүрэн Монгол" төслөөс 128 бөхийн барилдаан зохион байгуулна

оруулсан Алсын Хараа

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, "Бүрэн Монгол" төслөөс хамтран зохион байгуулах Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 21-ний ням гарагт 12 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 19, 20-ны 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна. Тус барилдааны үеэр үзэгчдийн дундаас 3 азтан тодруулах бөгөөд азтанууддаа “Чикога” спорт барааны дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг, дунд гарын “хас” чулуун хөөрөг, Супер азтанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн адуун сүргээс хээр зүсмийн морь бэлэглэхээр зэхжээ. 

Сэтгэгдэл бичих