Их аварга Тэрүнофүжи 4 даваатай байна

оруулсан Алсын Хараа

 Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо /М-2/-той учраа таарч, түүнийг кимэдаши мэхээр хаяж  4 даваатай болов.

Маргааш Их аварга Тэрүнофүжи Таканошотой барилдана. Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Сэкивакэ Митакэүмитэй барилдан түүнд  ошидаши мэхээр унаснаар 2 унаатай, 2 даваатай болов.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Таканошо/М-2/-той барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Эндо /М-4/-той хүч үзэж түүнд шитатэнагe мэхээр унаснаар 3 унаатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил/М-6/, Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай учраа таарч түүнийг цүкидаши мэхээр давснаар тэд адилхан 3 даваа, 1 унаатай байна.

Озэки Шодай, Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давж 3 даваатай боллоо.

Озэки Такакэйшо, Дайэйшо /М-1/-той хүч үзэн түүнийг  цүкиотоши мэхээр хаяж 4 даваатай болов.

Сэкиваке Мэисэй, Мёогирюү /М-3/-тэй таарч түүнийг цүкиотоши мэхээр хаяж, 2 даваа, 2 унаатай байна.

Сэтгэгдэл бичих