Оросын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах хүсэлт хүлээн авах хугацааг сунгалаа

оруулсан Алсын Хараа

 ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэжээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулах юм.

Иргэд бүрдүүлэх материалын талаар Сонгон шалгаруулалтын комисст хандан зөвлөгөө авах боломжтой. Зөвлөгөө өгөх хуваарь: Даваа-Баасан гарагт 09.00-18:00 цагийн хооронд. Холбогдох утас: 45-46-00, 99092277.

“Портфолио шалгаруулалт” зохион байгуулах журам

ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд Оросын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт буюу мэдүүлгээ https://education-in-russia.com/  цахим мэдээллийн системд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө оруулсан байх шаардлагатай бөгөөд дээр дурдсан системд өөрийн бичиг баримтаа амжилттай оруулсан горилогчийн бичиг баримтыг ОХУ-ын тэргүүлэх сургуулиудын төлөөллөөс бүрдсэн Шинжээчийн комисс хянаж, сонгон шалгаруулалтыг хийнэ.

Шинжээчийн комисс нь горилогчийн баримт бичгийг шалгахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:

  1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо
  2. Цаашид суралцах чиглэлийн голлох хичээлийн дундаж оноо
  3. Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Улаанбаатар дахь Русский Домоос зохион байгуулсан спорт, олон нийтийн арга хэмжээ, урлагийн уралдаан, тэмцээнд оролцсон байдал
  4. Суралцах чиглэлээр олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, хэвлүүлсэн эрдэм шинжилгээний нийтлэл:

- орон нутгийн түвшинд (магистр ба аспирантурт элсэгчдийн хувьд их сургуулийн түвшинд)

- ОХУ-д зохион байгуулсан олимпиад

- Бүх Оросын олимпиад

-Эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл, хэвлүүлсэн нийтлэл (диплом эсвэл нийтлэлийн скан хуулбараар баталгаажуулсан байна)

  1. Олон улсын арга хэмжээнд оролцсон байдал (Ялалтын баяр, олон нийтийг хамарсан буюу “тотал”, “угсаатан зүйн” цээж бичгийн уралдаан)

Горилогчдын бичиг баримтыг судлахдаа олимпиадын ялагч, шагналт байранд орсныг харгалзан үзнэ.

Архитектур-уран барилга болон Дизайны мэргэжлээр элсэж буй горилогчдын хувьд:

Архитектур-уран барилга болон Дизайны мэргэжлээр элсэх хүсэлтэй  горилогчид анкетаа бөглөхдөө А-4 хэмжээтэй цаасан дээр зурсан бүтээлээ (шугам зураг, гар зураг, зохиомж зэрэг) хавсаргах шаардлагатай.

  1. Өнгөт харандаа, гуаш, усан будаг зэргээр зурсан бүтээл (байгалийн зураг, натюрморт)
  2. Биет зүйлсийн дүрс (харааандан зураг), тойрог, тэгш өнцөгт эсвэл квадрат (хайрцаг эсвэл лааз гэх мэт)
  3. Гортиг, шугам гэх мэт хэрэгсэл ашиглаж зурсан шугам зураглал.

Сэтгэгдэл бичих