Монголын бодибилдинг, фитнессийн баг тамирчид ДАШТ-ээс 6 медаль хүртээд байна

оруулсан Алсын Хараа

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид Узбекистан улсын Ташкент хотноо болж буй ДАШТ-д амжилттай оролцож 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.

Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насны "junior fitness" болон "senior fitness open" ангилалд Т.Болор тус тус мөнгөн медаль хүртсэн бол Д.Энхбилэг эмэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд хүрэл медалийн эзэн болжээ.

Харин эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд Ж.Баянмөнх мөнгө, Э.Лхагва-Очир алтан медаль хүртсэн байна. Мөн С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн "master bodybuilding" 50-60 насны ангиллын 80 кг-ын жинд алтан медалийн эзэн болсон юм.

Өнөөдөр /2021.10.06/ А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Т.Урангоо нар өөрсдийн ангиллын тэмцээндээ өрсөлдөнө.

Энэ удаагийн ДАШТ-д Монголоос тамирчин С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх, Олон улсын шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Узбекистанд очсон юм байна.

Сэтгэгдэл бичих