Туркээс иргэдээ татахад дэмжлэг хүслээ

оруулсан Алсын Хараа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзаж, "COVID-19" халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНТУ-д богино хугацааны визтэй зорчсон, хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдээлэн, хамтран ажиллахыг хүсэв. Мөн Монгол Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНТУ-аас нутаг буцах монгол иргэдийг “COVID-19” вирусний шинжилгээнд хамруулахад Туркийн талаас дэмжлэг хүсэв.

Элчин сайд Ахмет Язал БНТУ тэр дундаа Истанбулын олон улсын нисэх онгоцны буудалд “COVID-19” вирусний эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулж, Турк улс найдвартай, хямд оношлуур гаргасан талаар мэдээлэл өгөв. Элчин сайд Истанбул руу тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад хүсэлтийг шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих