Хакухо нарын гурван бөх башёг унаагүй тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Японы Осака хотын сумогийн ордонд үзэгчгүй болж буй Хаврын тэмцээний 6 дахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, /Магаэшира-3/ Ютакаяамаг ёрикири мэхээр хаяж, 6 даваатай болов.

Хару башёгийн 6 дахь өдрийн байдлаар Их аварга М.Даваажаргалтай хамт Митакэүми /М-3/, Аойяма /М-13/ нар 6 даваатай тэргүүлж байна. Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Токушорюүд ёрикири мэхээр унаж 2 унаатай болсон бол Озэки Такакейшо, жин, чацаар хамгийн жижиг хэмээгдэх Энхог /М-4/ цукидаши мэхээр давж 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энхо 2 даваатай явна.

Сэкиваке Асанояма энэ өдөр /М-3/ Митакэүмид ёрикири мэхээр унаснаар тэргүүлэгчдийн эгнээнээс ухарч 5 даваа, 1 унаатай болов. Харин Митакэүми 6 даваатай нэг ч унаагүй явна. Сэкиваке Шодай, /М-1/ Дайэйшод ошидаши мэхээр унаж тэд адилхан 3 даваа, 3 унаатай боллоо.

Комүсүби Эндо, Хокүтофүжиг ошидаши мэхээр хаяж 4 дэх даваагаа авсан бол Хокүтофүжи 4 унаатай болоод байна. Энэ өдрийн барилдаанд монгол сумочдоос Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/ Шохозанг унагаж 4 даваатай байгаа бол /М-7/ Тамаваши /1-5/, Б.Мөнх-Оргил, /М-16/ Азүмарюү С.Тодбилэг /3-3/ нар өрсөлдөгчдөө уналаа.

Хару башёг тэргүүлж байгаа 3 сумочийн араас хоёрдугаар эгнээнд Асанояма, Чиёотайрюү, Ишура, Таканошо нарын сумочид 5 даваатай барилдаанаа үргэлжлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих