“Apple” компани ухаалаг гар утасныхаа шинэ загваруудыг танилцууллаа

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. “Apple” компани “iPhone 13”, “13 mini”, “13 Pro”, “13 Pro Max” загваруудаа танилцууллаа.

“FaceID” системийг нэвтрүүлснээс хойш анх удаа өмнөх үеийн дэлгэцийн диагоналийг хадгалахын зэрэгцээ дэлгэцийн хэмжээг жижигрүүлж, хар оруулга оруулсан нь ухаалаг утасных нь дизайны гол шинэчлэл болжээ.

Түүнчлэн “iPhone 13”, “13 mini” загваруудынх нь камеруудын байрлал өөрчлөгдөж, диагональ байдлаар байрлуулсан байна.

“Iphone”-ийн Pro хувилбарууд нь өмнөх загваруудаас гадаад хэлбэр, хийцийн хувьд ялгаагүй. Гол том дэвшил нь120Hz-ийн өндөр давтамжтай шинэчилсэн OLED дэлгэцээр тоноглогдсон бөгөөд уг технологийг ProMotion гэж нэрлэжээ. Энэхүү програм хангамжийг ухаалаг гар утасны шинэ чадварт нийцүүлэн оновчтой болгоно гэж “Apple” компани амлаж байна.

Шинэ "iPhone"-ууд нь 5 нанометрийн A15 Bionic чипээр тоноглогдож, өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай батарейтай болсон байна. Бүрэн цэнэгээр “iPhone 13 Mini” нь өмнөхөөсөө 1.5 цаг, “iPhone 13” нь 2.5 цаг удаан ажилладаг болжээ.

"iPhone 13", "iPhone 13 Mini" загварууд нь ерөнхийдөө өмнөх загваруудтай төстэй боловч зузаан болж, ягаан өнгөний сонголт нэмэгдсэн байна.

Мөн дэлгэц нь 28 хувиар илүү тод болж, төв процессор нь 50 хувиар илүү, график процессор нь 30 хувиар илүү хурдтай болжээ.

“IPhone 13”, “13 mini” загварууд өргөн өнцгийн шинэ камертай болсон боловч нарийвчлал нь өмнөх үеийн загвартай адил 12 мегапиксел аж. Түүнчлэн матрицын шилжилтийг тогтворжуулах технологи суурилуулжээ. Хэт өргөн өнцгийн камер нь бага гэрэлтэй үед зураг авахад илүү сайн болж, видео бичлэг хийх үед арын дэвсгэрийг бүдгэрүүлэх боломжтой болсон байна.

“IPhone 13 Pro”, “13 Pro Max” загварууд бүгд 3 дахин томруулах боломжтой телефото линзтэй нэмэлт камераар тонологдож, үндсэн 12 мегапикселийн камерынх нь матрицын хэмжээг нэмэгдүүлжээ.

Хамгийн гол шинэчлэл нь жижиг загваруудын хамгийн бага санах ойн хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд 128 ГБ-аас эхэлж байна. Анх удаа 1Tб-ын санах ойтой хувилбар гарна.

“iPhone 13 Pro” загварын үнэ санах ойн багтаамжаас шалтгаалан 999 доллароос, “iPhone 13 Pro Max” нь 1,099  доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ноос захиалга авч, есдүгээр сарын 24-нд худалдаанд гаргах аж.

“Apple” компани "iPhone" ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвараас гадна, "iPad" төхөөрөмжийнхөө хоёр шинэ загвар болон том дэлгэцтэй "Apple Watch" ухаалаг бугуйн цагаа танилцуулжээ.

Сэтгэгдэл бичих