“Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

оруулсан Алсын Хараа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation -2021” болон өргөжиж, энэ сарын 17-19-нд зохион байгуулагдана.

Энэ үеэр мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн “Women in ICT FORUM” болон дотоодын эмэгтэйчүүдийн  “Women in Digital Nation” хэлэлцүүлэг хийнэ. Тодруулбал, мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн форум “Women in ICT FORUM” энэ сарын 17-ны 15.00-16.00 цагт, харин дотоодын эмэгтэйчүүдийн форум “Women in Digital Nation” хэлэлцүүлэг мөн өдрийн 16.00-17.00 цагт болно. Хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой эмэгтэйчүүд “Women in Digital Nation” хэлэлцүүлэг (google.com)-д холбогдож бүртгүүлэх боломжтой.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 17-19-нд болох “Digital Nation-2021”-ийн хүрээнд “Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг, салбарын сайд нарын уулзалт, олон улсын цахим спортын болон үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн, хөгжмийн фестиваль, үндэсний компаниудын үзэсгэлэн зохион байгуулах аж.

Сэтгэгдэл бичих