Их тэнгэрийн амны хадны зураг, Туулын хар түнийн ордны туурь зэрэг таван газрыг хамгаалалтад авна

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамгаалалтын бүс тогтоолгох Их тэнгэрийн амны хадны зураг, Гачууртын амны хадны зураг, Туулын хар түнийн ордны туурь, Ар гүнтийн дөрвөлжин булш, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын газар дээр нь очин ажиллаж, хээрийн судалгааны ажил зохион байгуулжээ.

Мөн хамгаалалтын бүс тогтоолгох цэг, газрын талбайн хэмжээг гаргасан байна. Ийн таван  байршилд газрын кадастрын зураг хийлгэж, хамгаалалтын бүс тогтоолгох газрын хэмжээг гаргажээ.

Түүнчлэн Туулын хар түнийн ордны туурь, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд мэргэжлийн байгууллагууд малтлага, судалгааны ажил хийхээр төлөвлөсөн байна.

Мөн  Их тэнгэрийн амны хадны зураг, Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшинд тохижилтын зураг, төсвийн ажлыг гүйцэтгүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих