Дорнодод ой хээрийн түймэр гарчээ

оруулсан Алсын Хараа

 Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг Нарантолгойн орчимд энэ сарын 11-нд ой хээрийн түймэр гарсан байна.

Энэ удаагийн ой хээрийн түймэр ОХУ-аас хил давж орж ирсэн байна. Түймрийн дуудлагыг мөн өдрийн 13.00 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирүүлж, Баян-Уул сумын Гал унтраах анги, хилийн отрядын алба хаагчид, орон нутгийн иргэд бүхий 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласнаар, шөнө дунд бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн гэв.

Ойролцоогоор 200 гаруй га газар шатсан гэж урьдчилан тооцоод байгаа аж. Энэ нь он гарсаар ой хээрийн түймрийн анхны дуудлага юм.

Дорнод /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих