Коронавируст халдварын 1622 тохиолдол илэрч, 8 хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 653 сорьцод шинжилгээ хийснээс 1622 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа.

 

Эдгээрийн 1100 нь нийслэлд, 491 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 71 338, эмнэлгээс шалтгаалсан 173, зөөвөрлөгдсөн 545, Улаанбаатарынх 62 382, орон нутгийнх 8 956 болж байна.

 

Улаанбаатар-Афганистан чиглэлийн онгоцоор 6 дугаар сарын 4-нд ирсэн 30 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Орон нутагт батлагдсан халдварын тохиолдлыг задалбал, Орхон аймагт 63, Дархан-Уул аймагт 18, Булган аймагт 14, Сэлэнгэ аймагт 9, Хөвсгөл аймагт 13, Ховд аймагт 15, Төв аймагт 34, Архангай аймагт 25, Хэнтий аймагт 47, Дорнод аймагт 3, Дундговь аймагт 31, Өвөрхангай аймагт 26, Говь-Алтай аймагт 77, Баянхонгор аймагт 47, Увс аймагт 14, Баян-Өлгий аймагт 3, Ховд аймагт 15, Завхан аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүн олноор цугларсан газар очихгүй, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас давтан сануулав. Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 72 104 боллоо. Харин  684 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт  56 253 хүн эдгэрчээ.

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 8 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 342 хүн эндээд байна.

Улаанбаатар хотын 30 гаруй, хөдөө орон нутгийн 20 орчим эмнэлэгт коронавируст халдвартай нийт 7498 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 138 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 623 нь хүнд, 2012 нь хүндэвтэр,  4725 нь хөнгөн гэж оношлогджээ.  Мөн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  7988 хүн өрхийн эмчийн хяналтад байна. Гэрээр эмчлүүлж буй хүмүүс биеийн халуунаа тогтмол хэмжиж, сайн унтаж амрахыг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр зөвлөв.

Сэтгэгдэл бичих