Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав

оруулсан Алсын Хараа

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг зургаадугаар сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 28-н буюу өнөөдрийн 10: цагт товлосон.

Гэвч боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь шүүх хурал давхацсан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг, шүүх хуралдааны товын хамт, Шүүгдэгч Л.Нарантуяа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч нарын зүгээс эмнэлгийн магадлагаагаар үйлчлүүлэгч нар нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгаа, холбогдох баримтын хамт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авсан байна.

Ийнхүү шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эргэн сануулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл бичих