Үүрээр гарсан түймрийг унтраажээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Багахангай дүүрэг дэх Нуурын гэр хороололд айлын малын саравч шатаж байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ.

Уг дуудлагыг 5 дугаар сарын 9-ний өдрийн 3.18 цагт иргэн Ц өгсөн байна. Мөн иргэн М, Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн дээврийн хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 7.37 цагт тус тус өгсөн байна.

Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 80-р ангийн томилгоот ээлжийн алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг унтраажээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл болон цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж байцаагч нар урьдчилсан байдлаар дүгнэж байна. Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл бичих