“Starlink” -ийн ээлжит хиймэл дагуулуудыг хөөргөжээ

оруулсан Алсын Хараа

Америкийн “SpaceX” компани дэлхий орчмын хиймэл дагуулын “Starlink” сүлжээнийхээ ээлжит 60 бичил хиймэл дагуулыг лхагва гарагт хөөргөжээ.

Хиймэл дагуулуудыг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар АНУ-ын Зүүн эргийн цагаар 23 цаг 44 минутад хөөргөсөн байна.

Зөөгч пуужингийн эхний угсрааг өмнө нь зургаан удаа ашиглажээ.

“Starlink” нь 500 кг хүртэл жинтэй бичил хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд олноор нь байрлуулах замаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийг “5G” стандартад нийцсэн, секундэд 1 гигабитийн хурдтай интернэтээр хангах зорилготой хиймэл дагуулын сүлжээ юм. "SpaceX"-ийн тооцоолсноор, нийт 11000 хиймэл дагуул хөөргөж, ашиглалтад оруулахад 10 тэрбум ам.доллар шаардагдах аж.

Сэтгэгдэл бичих