Муслим Магомаевын нэрэмжит уралдаанд Монголын дуучид тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

ЗХУ, Оросын нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуулаачдын VI уралдаанд Монгол Улсаас УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Гомбо-Очир, СТА Б.Монголхүү нар оролцож байна. Одоогоор уралдааны 1 дүгээр шатанд Б.Гомбо-Очир 3 дугаарт , Б.Монголхүү 5 дугаарт тус тус шалгараад байна.

Москва хотноо болж буй тус уралдааны сүүлийн шалгаруулалтын тоглолт өнөөдөр "Крокус Сити Наll"-д Москвагийн цагаар 18.00, Улаанбаатарын цагаар 23.00 цагт эхэлнэ.

Сэтгэгдэл бичих