МАН: Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшилж байна

оруулсан Алсын Хараа

МАН-аас мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд:

МАН Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын туухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн үзжээ.

Тиймээс аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бусад намд уриалсан байна.

Сэтгэгдэл бичих