Олимпын 2 дахь эрхийг Б.Болортуяа, 3 дахийг Б.Хонгорзул тус тус өвөртлөв

оруулсан Алсын Хараа

Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд хүч үзэж байгаа тамирчдаас 2 дахь эрхийг Бат-Очирын Болортуяа өвөртлөв.

“Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ Б.Болортуяа хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметоватай хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Харин хагас шигшээд Тайванийн бөх Мен Хуан Хиг цэвэр ялснаар олимпын дэвжээнд барилдах эрхээ авлаа.

Харин өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Болдсайханы Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпын наадмын эрхийг шигшээ багтаа авчирлаа

Сэтгэгдэл бичих