Чөлөөтийн охид өнөөдөр олимпийн 3 дахь эрхээ авлаа. 50кг Ц.Намуунцэцэг 53кг Б.Болортуяа 57кг Б.Хонгорзул

оруулсан Алсын Хараа

Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг 2 дугаар тойргийн барилдаандаа БНСУ-ын бөх Чёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялсан бол 3 дугаар тойрогтоо Узбекистаны бөхийг дахин ялж олимпын эрхээ авч чадлаа.

Монголын эмэгтэй баг тамирчдаас Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох тус тэмцээнээс эрхийн салхийг ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хагалж, бусаддаа ийнхүү урам зориг өглөө. Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүй олимпын эрхээ авсан Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ. Энэ тэмцээнд ирсэн Монголын эмэгтэй бөхчүүд бүгд эрхээ өвөртлөх боломж байгаа аж.

Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд хүч үзэж байгаа тамирчдаас 2 дахь эрхийг Бат-Очирын Болортуяа өвөртлөв.

“Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ Б.Болортуяа хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметоватай хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Харин хагас шигшээд Тайванийн бөх Мен Хуан Хиг цэвэр ялснаар олимпын дэвжээнд барилдах эрхээ авлаа.

Харин өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Болдсайханы Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпын наадмын эрхийг шигшээ багтаа авчирлаа

Сэтгэгдэл бичих