Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр илрэв

оруулсан Алсын Хараа

 Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид  хийсэн шинжилгээгээр  554 хүнд шинээр халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь зөөвөрлөгджээ.

Ингэснээр өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 12 780 болжээ. Харин өчигдөр  372 хүн эмнэлгээс гарснаар нийт   8140 хүн эдгэрээд байна.

Одоогоор  коронавируст халдвартай 2637 хүн эмчлүүлж байгаагаас  14 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс  2176 нь хөнгөн,  373 нь хүндэвтэр,  74 хүний биеийн байдал хүнд оноштой байна.

Сэтгэгдэл бичих